Chinos төрлийн өмдийг юутай хамт өмсөж дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх вэ?

0
820

Chinos өмдний талаар өмнө нь хэд хэдэн удаа сонсож байсан л байх. Загварын нэвтрүүлгээр, хувцасны дэлгүүрт барааны шошго дээр харж эсвэл танил хүнээсээ гэх мэт.

Chinos гэж мэдэх бол мэдлэгээ өргөжүүлье эрчүүдээ!

Өнөөдрийн мэдээллээр Chinos гэж ямар төрлийн өмд байдаг талаар болон ийм төрлийн өмдийг юутай цохицуулж өмсөн дүр төрхөө бий болгох талаар хэлэх болно.

Гарал үүслийн талаарх түүх

Бусад хувцасны төрлийн адилаар Chinos өмд нь өөрийн гэсэн түүхтэй юм. 20-р зууны эхээр Америк Испаний дайны үеэр оёдлын үйлдвэрүүд АНУ-ын цэргүүдэд маш сайн чанарын хөвөн даавуугаар өмд үйлдвэрлэдэг байв.

Материалаа Хятадаас авдаг байсан бөгөөд Chinos гэж нэрлэдэг байсан ба сүүлд бэлэн болсон бүтээгдэхүүнээ chinos гэж нэрлэдэг болжээ.

20-р зууны дунд үед Европын орнуудад chinos өмд нь маш их модонд орж байсан бөгөөд дайны хэрэгсэл биш харин загварын хувцасны нэг хэсэг болсон юм.

Chinos гэж юу вэ?

Чинос өмд нь хөнгөн, бат бөх даавуугаар хийгдсэн өмд юм. Энэ өмд нь өдөр тутам өмсөхөд биенд эвтэйхэн чөлөөтэй байдаг. Доод тал руугаа нарийсч, ихэвчлэн богинсгосон байдаг. Сүүлийн жилүүдэд тэдгээрийг эргүүлэн өмсөж байна.

Сонгодог өнгө: цэргийн ногоон, шаргал, элсэн, цайвар бор. Гэсэн хэдий ч загвар зохион бүтээгчид сонгодог загвар дээр зогссонгүй өөр олон төрлийн өнгийг сонгож байна: улаан, цэнхэр, ногоон, нил ягаан өнгө гэх мэт.

Чинос өмд нь угаах явцад тийм муухай болдоггүй, бүтэн өдөржингөө өмсөхөд биеэнд эвтэйхэн байдаг. Өдөр тутамдаа мөн ажил хэрэгч хувцаслалтад өмсөж болно.

Чинос өмдийг юутай хослуулж өмсөх вэ?

Юуны өмнө та ямар үйл явдалд зориулан сонголт хийх гэж байгаа болон ямар үр дүнд хүрэхийг бодож үзэх хэрэгтэй. Жишээлбэл: албан бус үйл явдлын хувьд чинос нь шоо хээтэй эсвэл цулгуй өнгийн ханцуйгаа эргүүлсэн энгэрээ задгайлсан цамцан дээр зохино. Энэ тохиолдолд хүрэм нь чөлөөтэй байвал тохиромжтой. Ийм төрхийг ихэвчлэн Итали залуучууд илүүд үздэг. Тэд даавуун эсвэл арьсан бугуйн цаг, нарны шил зэргээр нэмэлт загварлаг байдлыг бүтээдэг.

Дүр төрхөө бүүр илүү албан бусаар харагдуулъя гэвэл чиностой богино ханцуйтай цамцтай футболк эсвэл поло цамц өмсдөг. Зуны малгай, зуны зурагтай жижиг үүргэвчийн тусламжтайгаар өөрийн дүр төрхөө тодосгож өгч болно.

Чинос өмдийг нарийхан свитер болон хоолойгүй ноосон цамцтай (джемпер) өмсөж болно. Хамгийн сонгодог зохицол бол судалтай джемпер болон цайвар бор өнгийн чинос юм. Дээгүүрээ өмсөх хувцасны хувьд богино пальто болон жинсэн эсвэл арьсан куртик өмсөж болно.

Чинос өмдөн дээр өмсөх гутал

Оролцож байгаа арга хэмжээндээ зориулан гутлаа сонгоно. Ажил хэргийн уулзалт бол дээрээ цоорхойтой гутал эсвэл лофер өмсөж болно.

Амралтын буюу амралтын өдрүүдэд та ердийн шаахай, мокасин, эсвэл даавуун шаахайг оймсгүйгээр өмсөж болно.

Чинос өмд ямар хүнд зохих вэ? Мөн хаана өмсвөл зүгээр вэ?

Чинос өмд нь тийм өндөр биш дунд болон түүнээс дээш насны эрчүүдэд зохино. Биеийн жингийн хувьд ямар нь жинтэй хүнд таарна яагаад гэвэл уг өмд нь биенд маш эвтэйхэн бас хөдөлгөөн хорьдоггүй.

Хувцасны dress kod заагаагүй бол Чинос өмдийг оффист өмсөж болно мөн амралт зугаалгаар явахад болон албан бус уулзалтад өмсөж болно.

Google search engine