Орчин үеийн эрчүүдэд байх ёстой үндсэн, төгс хувцаслалт: Танд заавал байх ёстой 9 төрлийн хувцас

0
1143

Моод (загвар) өөрчлөгдөж л байхад өөрийнхөө үндсэн хэв шинжийг алдалгүй, ямар ч тохиолдолд өмсөж болдог хувцас байдаг. Хэрвээ чи өөрийнхөө хувцасны шүүгээг зөв хувцасаар дүүргэх гэж байгаа бол MEN’s LIFE танд сонголт хийхэд туслана.

1. Дугуй эсвэл V хэлбэртэй захтай ноосон цамц- джемпер

Чиний өвлийн хувцасны цуглуулга чинь мэдээж дулаан хувцасгүйгээр төсөөлөгдөхгүй. Мэдээж дэлгүүрээс ноосон цамц ав. Бүх насны хүмүүст тохирно, дээрээс нь ямар ч тохиолдолд өмсөж болдог давуу талтай. Гол нь нэг дүрмийг санах хэрэгтэй дугуй захтай ноосон цамц нь маш энгийн дүр төрхийг casual-look бүрдүүлдэг бол V хэлбэртэй ноосон цамц нь ажил хэрэгч костюм дээр илүү зохидог.

Хэрвээ өнгө сонгох дээр толгой чинь эргэж байгаа бол ерөнхийдөө төв өнгүүдийг сонгоход болно. Жишээ нь: цэнхэр, саарал, бор, бейж өнгө. Чамд ихэнхдээ ийм өнгийн цамц л хэрэг болно. Өөр өнгийн цамц сонгосон ч болно. Загварлаг, тод өнгө. Тэгвэл чиний энгийн дүр төрхийг бас эвдэж болох юм.

Цамц нь ямар материалаар хийгдсэнийг сайн хараарай түүнийг 10-15% нь синтетик байх юм бол авсны хэрэггүй шүү. Угаахдаа шошгыг нь сайн судлах хэрэгтэй. Цэвэр ноос болон ангортой маш болгоомжтой харилцах хэрэгтэй – анхны хэвэнд нь оруулж угаахад ноос угаадаг тусгай бодис болон тусгай заавраар угаах хэрэгтэй байдаг.

2. Эрэгтэй бараан жийнсэн өмд

Хэзээ ч, ямар ч тохиолдолд моодноос гарахгүй зүйл бол бараан цэнхэр жийнсэн өмд юм. Маш төгс төгөлдөр шинжийг өөртөө агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл футболк, цамц, пиджак, бомбер, задгай ноосон цамц, савхин хүрэм зэрэгтэй зохицдог.

Энэ тохиолдолд мөнгөө хэмнэнэ гэж бодоод ч хэрэггүй, нэг үнэтэй жинс авсан байхад чамайг олон төрлийн хэв маягаар харагдуулж олон жил чамд хэрэг болно. Дэлхийн шилдэг брэндүүд болох Levi’s, Diesel, Acne, Urban jeans, A.P.C. эсвэл AllSaints-ийн жинсийг сонгож болно. Эдгээр брэндийн өмд нь шилдэг загвар зохион бүтээгчдээр хийгддэг бөгөөд чамд үнэхээр сэтгэлийн таашаал өгч чадна.

3. Цулгуй өнгийн футболк

Цулгуй өнгийн футболк тийм ч их байгаад байдаггүй. Хамгийн тохиромжтой өнгө бол–цагаан, саарал, цэнхэр, хар-эдгээр өнгүүд нь пиджак, блейзер, бүх төрлийн курткэн дээр зохицдог. Дахиад хэлэхэд үнэтэй футболка авсан нь дээр яагаад гэвэл хэлбэр дүрсээ маш сайн хадгалдаг, угаасны дараа сайн тэнийж хатдаг.

4. Цайвар цамц

Өмнөх хувцаснуудтай ижил цайвар цамц нь бүх төрлийн хувцас дээр тохирдог бөгөөд эрэгтэй хүний хувцасны шүүгээнд байх ёстой гол хувцасны нэг. Өөрийнхөө хувцасны цуглуулгад зөвхөн 2, 3 ширхэг цайвар цамц оруулсан байхад ямар ч загварыг гаргаж чадна (энгийн жийнс, савхин хүрэмтэй загвараас эхлээд классик загвар).

5. Эрэгтэй хүний сонгодог хослол

Өөрийгөө хүндэлдэг эрэгтэй хүн бүр өөрийнхөө шүүгээнд сонгодог хослолтой байдаг. Чи ямар нэгэн шалтгаанаар өөрийгөө тэгж бодохгүй байгаа бол одоохон алдаагаа засах хэрэгтэй.

Чамд ямар хослол зохихыг мэдэхийн тулд примерк өмсөж үзэх хэрэгтэй. Энэ тохиолдолд интернет худалдаа бол худлаа шүү.

Хослол чинь чиний биенд сайн сууж өгсөн байх хэрэгтэй яагаад гэвэл маш чухал хэрэгтэй үед өмсөнө шүү дээ. 2 эгнээ эсвэл 1 эгнээ товчтой байх нь нэг их чухал биш харин өнгөний хувьд бараан өнгө нь илүү тохиромжтой.

Сайхан чанартай хослол авъя гэвэл 200 мянган төгрөгөөс наашгүй тийм болохоор хэмнэх тал дээр санаад ч хэрэггүй.

6. Шоотой цамц

Чи амьдралын энгийн нэгэн хэв маягт амьдардаг бол чамд маш хэрэгтэй хувцасны нэг бол шоотой цамц. Шоотой цамц нь цагаан хөх бол маш сайн байдаг, том тод өнгийн шоон хээ нь ажил хэрэгч хувцаслалтад огт зохихгүй шүү.

Хээ нь жижиг нэг өнгийн байх юм бол сонгодог хослол дээр зохино зангиагаар баяжуулж болно.

7. Задгай ноосон цамц

Эрэгтэй хүний өвлийн хувцасны цуглуулгад задгай ноосон цамц зүй ёсоор орох ёстой. Түүний давуу тал нь гэвэл цамц, футболк, нимгэн свитер, пальто, куртиктэй зоригтой хослуулж өөр өөр дүр төрх бий болгож болно.

8. Малгайтай цамц, малгайгүй спорт цамц

Эдгээр зүйлс нь бидний амьдралд эрт орж ирсэн зүйлс бөгөөд хувцасны шүүгээг түүнгүүгээр төсөөлж чадашгүй. Өмнө нь малгайгүй спорт цамцыг спортын хувцас гэдэг байсан бол одоо энгийн өдөр тутамд өмсдөг болсон. Спорт өмд, шорт, жинс, классик биш өмдтэй хослуулан өмсөж болно. Mөн ямар ч куртик, нэг эгнээтэй товчтой пиджактай өмсөж болно.

9. Элгэн хагас түрийтэй гутал

Desert Boots нь классик загвар юм. Энэ нь Египтийн дэлхийн 2-р дайнд Английн армийн цэргүүд өмсөж байсан байна.

Google search engine