Дурласнаар нь таны тархи хэрхэн өөрчлөгддөг тухай 8 баримт

0
580

Дурлах мэдрэмж нь таны амьдралыг орвонгоор нь эргүүлж, сэтгэл санааг тань өөрчилдөг. Танд өөр мэдрэмж төрж, ертөнцийг өөрөөр харж, хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөнд өөрийн мэдэлгүй зүйлсийг хийдэг.

Сонирхолтой нь таны тархи шинэ юм шиг ажиллаж эхэлдэг. Та энэ нийтлэлийг уншиж дууссанаар таны тархинд ялгардаг бодисуудын талаарх нарийн ширийн зүйлсүүдийг ойлгож, дурлах нь яагаад таныг ердийнхөөс өөрөөр биеэ авч явахад хүргэдгийг ойлгох болно.

Дурлах нь хар тамхи шиг үйлчилдэг

Дурлаж эхэлснээр тархинд фенилэтиламин хэмээх бодис их хэмжээгээр ялгардаг тул үүний нөлөөгөөр энгийн нэг мэдрэмж бус донтсон мэдрэмжээр дурласан хүндээ хэт автдаг байна.

Үнэн хэрэгтээ энэ бодис нь мансууруулах бодистой төстэй бөгөөд нэрийг нь бид дурдахгүй. Энэ нь чамайг гайхалтай мэдрэмж, эрч хүч, сэтгэлийн хөөрлийг мэдрэхэд хүргэдэг.

Дурлах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх үед тархинд явагддаг нейрохимийн урвалууд ижил тархины хэсгүүдэд явагддаг. Учир нь шинэхэн романтик харилцаа тархины “Шагналын систем”-ийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад хүргэдэг тул энэ нь танд таатай мэдрэмжийг бий болгож, улмаар дурлан донтох нөхцөлийг бүрдүүлдэг.

Зөвхөн эерэг дурсамжууд бий болдог

Тархи нь таны амьдралын бүхий л мөч бүрт дурсамж бүтээхэд ажилладаг. Дурласан эхний өдрүүдэд л таны тархи хамгийн таатай холбоосыг бий болгож, зөвхөн эерэг үйл явдлуудыг санахыг хичээдэг.

Үүнд хамгийн их нөлөө үзүүлдэг нь “Хайрын гормон” хэмээн нэрлэгддэг окситоцин нэртэй нейромедиатор юм. Энэ нь дурласан эмэгтэйн талаарх эерэг дурсамжуудыг хадгалах болон мэдрэлийн шинэ холбоосуудыг бий болгоход тусалдаг бөгөөд энэ нь өнгөрсөн бүтэлгүй дурлал, сэтгэлийн шархыг эдгээх боломжийг олгодог байна. Мөн энэ нь хайрлах, дотносох мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Гэвч окситоцин дааврын нөлөөгөөр бид дурласан үедээ эмэгтэйнхээ дутагдлуудыг анзаардаггүй бөгөөд энэ нь ирээдүйн харилцаанд бэрхшээл тулгарах эрсдэлтэйг мэддэггүй.

Дурлал нь бусдын шүүмжлэлээс айх мэдрэмжийг бууруулдаг

Дурлал нь тархины шүүмжлэл болон айдсыг удирддаг хэсгүүдийг бараг бүрэн идэвхгүй болгодог. Энэ үед таны талаарх бусад хүмүүсийн бодол, таны үйл хөдлөл, сонголтыг тэд хэрхэн үнэлж байгаа нь танд хамаагүй болдог.

Үүний үр дүнд та бусдын өмнө хайрлаж байгаагаа харуулах, сэтгэл хөдлөлөө ил тод илэрхийлэхээс ичихээ байдаг. Найзуудынхаа өмнүүр дурласан бүсгүйнхээ гарыг хөтлөн алхах, ажлынхаа цагаар ч хайрын мессеж илгээхээс төвөгшөөхөө больно.

Дурлал яг л өвчин намдаагч шиг үйлчилдэг

АНУ-д 2010 оны үед хийсэн нэгэн судалгаагаар дурлалыг жинхэнэ өвчин намдаагч гэж нэрлэж болно гэсэн байдаг.

Судлаачид туршилтанд оролцогчдын тархины бичлэгийг хийж, тэдний мэдрэмжүүдийг ажигласан байна. Үр дүнгээс харахад өвдөлтийн дохиог нугасны тусламжтайгаар хааж, өвдөлт мэдрэх хэсэгт хүрэхгүй болгосон байв.

Тэгэхээр фитнес, биеийн тамирын бэлтгэл хийхдээ булчин чинь ачааллаж өвдөлт мэдэрч эхлэвэл хайртай бүсгүйнхээ тухай бодох хэрэгтэй. Тэгвэл энэ нь таны өвдөлтийг бага ч болов намдаахад туслана.

Дурлах нь таны бэлгийн нүдийг хаадаг

Тархинд идэвхтэй үйлдвэрлэгддэг окситоциний нөлөөгөөр таны дурласан бүсгүйгээс өөр маш олон эмэгтэй байдаг гэдгийг та хэсэг хугацаанд мартана.

Хэрвээ та ганц биеэ байхад таны сонирхлыг татах боломжтой байсан эмэгтэйг ч анзаарахгүй. Учир нь дээр дурдсан нейромедиатор нь тархины шагналын системийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн тул та дурласан, романтик объект руугаа харахад хүргэнэ.

Тархинд таныг илүү сайнаар мэдрэх, өөртөө итгэлтэй мэдрэмж төрүүлэхэд тусладаг бодисоор дүүрсэн байдаг тул энэ нь дурлалт бүсгүйгээ бусдаас илүү дур булаам, хүсэмжит мэдрэмжийг төрүүлдэг.

Дурлал нь шийдвэр гаргалтад нөлөөлдөг

Дурласан үед ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө бодох чадварыг сулруулдаг.

Тархины урд хэсэгт байдаг төлөвлөх, шийдвэр гаргах, зохион байгуулалтыг хянадаг мэдрэлийн хэсэг энэ үед бараг ажиллагаагүй болдог. Тиймээс та логиктой, оновчтой үйлдэл хийхээс илүү сэтгэл хөдлөлөөр үйлдэл хийж эхэлдэг.

“Би чамд хайртай!” гэж цонхных нь доор бичих гэм мэт санаанд багтамгүй, ухаалаг бус, гэнэн үйлдлүүдийг хийх хүсэл төрдөг байна.

Цаг хугацааны мэдрэмж өөрчлөгддөг

Дурласан үед цаг хугацаа хурдан урсдаг. Дурлалт бүсгүйтэйгээ мессеж бичилцэх, шөнийг хамт өнгөрөөх үед үүр цайсны хүртэл анзаардаггүй. Мөн түүнчлэн хамтдаа элдэв зүйлийг ярилцахад хэтэрхий хурдан санагдсан мэт.

Учир нь, дурлах үед тархины нейромедиатор норадреналины түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн дофамин, окситоцин бодис ялгардаг тул энэ цагийн мэдрэмжээ алдах шалтгаан болдог.

Хайр дурлал нь тамхинаас гарах болон бусад донтолтыг даван туулахад тусалдаг

АНУ-ын эрдэмтэд дурласнаар тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн ба судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн никотин хүсэх хариу үйлдлийг сулруулдаг болохыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл та таатай мэдрэмжийг мэдэрч байгаа бол тамхиа татахаас илүү өөр зүйлд донтсон байдалд илүү таатай байх болно. Учир нь дурлал нь тархины шагналын систем болох мезолимбийн дофамины замыг идэвхжүүлдэг тул энэ нь тамхи болон бусад зүйлсийг хэрэглэхтэй адил нөлөө үзүүлдэг.

Тиймээс, хэрэв та муу зуршлуудаасаа салахыг хүсэж байгаа бол дурласан хүнтэйгээ уулзаж, таатай сэтгэл хөдлөлийг мэдрэх үед энэ алхмыг хийх нь зүйтэй.

Google search engine