Эрчүүдийн хувцаслалтын 20 алтан дүрэм

0
257

Бүсгүйчүүдийн өмнө хэрхэн загварлаг, өөртөө итгэлтэй, амжилттай харагдах вэ? 18-аас дээш насны эрчүүдийн мэддэг байх ёстой хувцаслалтын алтан дүрэм.

Загвар болгоны дагах шиг уйтгартай зүйл энэ дэлхий дээр байхгүй. Британийн загвар зохион бүтээгч Вивьен Вествуд: “Бага худалдаж ав, илүү сайныг сонго, өөрөө хий” гэж хэлсэн байдаг. Загварлаг байх нь чухал биш, харин хэв маягийг мэдрэх нь илүү чухал.

  • Өөрийн хувцасны зөв хэмжээг сонгоорой. Олон хүмүүс алдаа гаргаж, хэмжээнээсээ том эсвэл жижиг хувцас худалдан авч өмсдөг. Өөрийнхөө хэмжээг сайн мэдэж байх хэрэгтэй, мөн худалдагчид таны хэмжээнд тохироогүй зүйлсийг танд шахахыг бүү зөвшөөр.
  • Бүс, гутал, цүнхнийхээ өнгийг харьцуулаарай. Өнгүүд таарч байх эсвэл ойролцоо байх ёстой. Хар, бор, саарал зэрэг уламжлалт өнгийг баримталбал дээр.
  • Гэдэстэй бол илүү өргөн хийцтэй өмд, шорт сонгоорой.
  • Цамц нь костюмаасаа илүү цайвар өнгөтэй байвал зүгээр. Ингэснээр та илүү туранхай, чийрэг, спортлог харагдах боломжтой.
  • Бүс, мөрөвч хоёрыг нэгэн зэрэг бүү зүү. Энэ бол байж боломжгүй зүйл.
  • Том биетэй эрчүүд илүү өргөн зангиа сонгох хэрэгтэй.
  • Хувцасны хувьд гялалзсан хээ гэхээсээ илүү төвийг сахисан өнгө аясыг сонгоорой. Энэ нь таныг илүү удаан хугацаанд загварлаг байлгах боломжийг олгоно.
  • Та жийнсэн хувцсанд дуртай юу? Тэгвэл жийнс өмссөн тохиолдолд жинсэн цамц, өмд, хүрэмнээсээ нэг юм уу хоёр нь бараан өнгийн байвал зүгээр.
  • Жийнсэн хувцсыг олон удаа угаах хэрэггүй. Өнгийг нь алдахгүйн тулд зүгээр воктой усанд хэд булхаж цэвэр усаар зайлахад болно. Угаахаас өмнө хувцсыг дотогш эргүүлж байгаарай.
  • Цамцны ханцуй нь бага зэрэг харагдахуйц хүрэмний ханцуй богино байх ёстой.
  • Оймсны хамгийн тохиромжтой өнгө бол өмдний өнгөтэй адил байх юм. Гэхдээ яг адил өнгө байх шаардлагагүй. Тохиромжтой өнгө нь таны хөлийг урт харагдуулна.
  • Урт оймс сонгох нь дээр. Сандал дээр суухад өмдний болон оймсны хооронд нүцгэн хөл харагдах нь зохимжгүй.
  • Цагаан оймсыг аль болох хэрэглэхгүй байсан нь дээр. Биеийн тамир, фитнест өмсвөл зохимжтой.
  • Шаахай таавчигийг зөвхөн далайн эрэг эсвэл бассейн дээр л өмс.
  • Загварт тохироогүй цүнх бүү хэрэглэ. Энгийн спортын цүнхний оронд сайн чанарын цүнхийг сонгоорой.
  • Намхан эрчүүд задгай хувцас тохирохгүй. Тэднийг улам намхан харагдуулна.
  • Нарны шилээ толгой дээрээ бүү зүү. Энэ нь шилний рамийг сулруулж, дараа нь тарахаа больдог.
  • Хямд гутал бол хэмнэлт биш, энэ бол галзуурал юм. Сайн чанарын гутланд мөнгөө битгий харамла.
  • Чанартай цөөн хэдэн хувцас худалдаж ав.
  • Хэзээ ч битгий хувцасны загвар дээрээ хэтэрхий их анхаарал хандуул. Хамгийн загварлаг эрчүүд бага зэргийн хүч чармайлт гаргаж, энгийн харагддаг хүмүүс юм.
Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here