Эрчүүд харилцаандаа бүсгүйгээгээсээ хамааралтай байж, өөрийгөө алдаж болохгүй

0
435

Яагаад ихэнх эрчүүд эмэгтэйчүүдтэй харилцах харилцаандаа аз жаргалгүй байдаг вэ? Яагаад тэд эмэгтэйчүүдтэй танилцахдаа амжилтгүй байдаг, харилцаа нь хурдан дуусдаг, яагаад найз охин, эхнэр чинь өөр хүнтэй явж, гэр бүл салж байдаг вэ? Тийм эрчүүдийн хайр сэтгэлийнх нь асуудал бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэд эмэгтэйгээсээ хэт хамааралтай, сул дорой байдлаа харуулсан явдал юм. Эмэгтэйчүүд өөрт нь бууж өгсөн эсвэл харилцаандаа өөрийгөө алдсан сул дорой эрчүүдэд дургүй байдаг.

Эрчүүд болзохдоо эсвэл тэдэнтэй таатай харилцаа үүсгэж, таалагдахын тулд тухайлбал сайхан сэтгэлээс эхлээд анхаарал халамж үзүүлэх шаардлагатай гэж боддог. Гэхдээ энэ бол гэнэн зүйл юм. Ийм залуучуудын талаар эмэгтэйчүүд дараа нь тэднийг уйтгартай гэж хэлээд “Жинхэнэ эр хүн“-ийг хайхаар орхин явна. Харилцаандаа эмэгтэйчүүдээс хамааралтай байдал нь үргэлж тоохгүй байх, найзуудын бүсэд орох, хууралт ба ганцаардалд хүргэдэг.

Энэ нь хачирлхалтай санагдаж магадгүй ч ихэнх бүсгүйчүүд өөрсдөд нь сайн, сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай эрчүүдийг бишрээд байдаггүй. Тэд хүчирхэг, өөртөө итгэлтэй, бие даасан, хөгжилтэй эрчүүдийг хайдаг. Энэ бол хайр дурлалын парадокс, энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэлзүйд үндэслэсэн байдаг.

Тэд сул дорой эрчүүдэд дургүй

Өнөөгийн ихэнх эмэгтэйчүүд бага зэргийн нарциссист шинжтэй байдаг. Зарим хүмүүс үүнийг эсэргүүцэх ч эмэгтэйчүүдийн зан байдлыг харвал ойлгомжтой болно. Олон эмэгтэйчүүд өөрсдийн чадвар, авъяас, амжилтыг хэт үнэлдэг бөгөөд зарим нь өөрсдийгөө гүнж мэт үзэж, загвар өмсөгч дүр төрх, сайхан зан ааштай гэж боддог. Ийм хэт дээгүүр үнэлгээ нь тэдэнтэй хэвийн харилцаанд орж, эрүүл харилцаа үүсгэхэд саад болдог.

Энэ нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? Тэд эрчүүдэд өндөр шаардлага тавьдаг бөгөөд энэ нь дундаж эрчүүдэд хангаж чадахааргүй өндөр шаардлага болдог. Үүний үр дүнд тэд өөрсдийн түвшинд хүрэхүйц биш гэж үздэг эрчүүдтэй харилцаанд ордог. Энэ шалтгааны улмаас тэд эрчүүдийг өөрийн үзэл бодолд нийцэж байгаа эсэхийг шалгаж байдаг. Энэ нь ямар байдлаар илэрдэг вэ?

Уулзаж болзохдоо тэднээс хамааралтай байх

Эмэгтэйчүүд өөрсдөөс нь айж эмээдэггүй гэдгээ харуулсан эрчүүдтэй болзож эхэлдэг. Болзоход нэгдүгээрт: Эрчүүд өөртөө маш их итгэлтэй байх ёстой. Зөвхөн ийм тохиолдолд л тэд үнэхээр жинхэнэ эр хүнтэй уулзаж байгаагаа ойлгоно. Эрчүүд таалагдах гэж хичээхгүй, хэрэгцээтэй мэт харагдахгүй, бялдуучлахгүй бол тэдэнд таалагдана. Харин маш сайн, эелдэг, халамжтай байх юм бол тэр даруйд тэд найзын бүс рүү явна. Харилцаандаа тэднээс хамааралтай байх нь чиний хүссэн харилцааг эхлүүлэхэд саад болдог бөгөөд ийм залуусыг эмэгтэйчүүд тэвчиж чаддаггүй.

Эр хүн хүн эмэгтэйчүүдэд бялдуучлан, бэлгүүдээр түүний анхаарлыг нь худалдаж авах гэж оролдох гэх мэтээр бүх зүйлийг хийдэг ч хариуд нь юу ч хүлээж авах ёсгүй. Хүчирхэг эрэгтэй юу хүсч байгаагаа мэддэг боловч эмэгтэйгээ өндөрт өргөж, түүнээс хамааралтай болдоггүй. Энэ бол эрх тэгш харилцаа бөгөөд зөвхөн эр хүн тэдний араас хөөцөлдөх биш, харин тэд хоёулаа ойртохыг хүсдэг тийм харилцаа юм.

Харилцаандаа тэднээс хамааралтай байх

Ингээд тэд үерхэж, хамт амьдарч эхэллээ гэж үзье. Эрэгтэй хүн эмэгтэйн манипуляцид автдан түүнд бэлэг сэлт өгөх, буулт хийх, араас нь хөөцөлдөх, өөрийг нь хүндэтгээгүй байдлыг зөвшөөрөх, тэднээс ихээхэн хамааралтай байх ёсгүй. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг ямар нэг байдаар гомдоохоос айдаггүй бөгөөд жижиг зүйлсэд уучлалт гуйх эсвэл эмэгтэйн нарийн ухаанд автахгүй байх хэрэгтэй.

Эрэгтэй хүн эмэгтэйгээсээ илүү хүчтэй, хүчтэй байх л тусам тэд эрэгтэйн араас гүйж, бүхнийг хийх болно. Тэд эрэгтэй хүний хүсэл, хэрэгцээ, үзлийг дагаж, түүнд нийцэх гэж хичээж, хүндэтгэлтэй, дуулгавартай, халамжтай, хайр татам байх болно. Хүчтэй эрэгтэй хүнд эмэгтэйчүүд үргэлж найрсаг, эелдэг хандаж хариу хүсдэггүй. Гэхдээ энэ зүйл хэзээ ч дуусдаггүй, хосууд үерхэж байгаа эсвэл гэрлэснээс үл хамааран үргэлжилсээр л байна. Эрэгтэй хүн сул дорой байдлаа харуулах мөчөөс эхлэн бүх зүйл нурж магадгүй. Энэ нь “Акела алдаа гаргасан шүү!” гэдэг хүүхэлдэйн кино шиг болох болно.

Эрэгтэй өөрт нь дасаж, тайвширч, илүү дуулгавартай болж, түүнээс хамааралтай болсон гэдгийг тэд мэдсэн тэр мөчид бүх зүйл өөрчлөгдөх болно. Эрчүүд эмэгтэйгээ алдахаас айсан үед тэд тэдний нүдэнд хүчтэй, үнэнч жинхэнэ байхаа больдог. Тэр аль хэдийн удирдагч, толгойлогч, эр хүн байхаа больсон байдаг. Энэ мөчид эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй болж, сул дорой эрэгтэйгээс юу авч болох бүхнийг авахыг хичээнэ. Тэд сул дорой эрээс эд хөрөнгө, мөнгө гээд бүгдийг нь авахыг хичээнэ. Тэр өөрийгөө илүү хүчтэй гэж үзсэн өөр хэн нэгэнтэй харилцаж эхэлсэн үед л эрэгтэйгээ хаяж, өөр нэгэнтэй цааш явах болно.

Залуу минь энэнд ямар ч хувийн зүйл байхгүй, ихэнх эмэгтэйчүүд ийм л байдаг. Харилцаандаа эмэгтэйгээсээ хамааралтай байх нь ихэвчлэн ижилхэн байдлаар дуусдаг. Эрчүүд харилцаандаа өөрийгөө алдаж, түүнд уусах хэрэггүй. Үгүй бол эмэгтэй чинь чамтай хамт үлдэхгүй. Хараат байдлаа хэзээ ч бүү харуул, эс тэгвээс танд болзоо, харилцаа, аз жаргалтай гэрлэлт байхгүй болно.

Google search engine