Өвлийн улиралд гүйх нь 8 шалтгаан

0
969

Өвлийн улиралд гүйснээр цусны эргэлт, цусны судас, үе мөч, уушиг сайжирдаг. Үүнээс гадна гүйж байх үед калори ихээр шатдаг тул энэ нь жингээ хасахад хувь нэмэрийг оруулдаг.

Гадаа хүйтэнд гүйж байгаа хүмүүсийг хараад “Ийм хүйтэнд гүйх нь үнэ цэнэтэй юу?” гэж гайхдаг, спортоор хичээлэхээр шийдсэн л бол заавал дулаан газар фитнес жим, зааланд гүйлтийн зам дээр гүйх ёстой гэж ойлгодог.

Өнөөдрийн нийтлэлд бид танд яагаад сэрүүн, хүйтэн, цэвэр агаарт гүйх нь сайн гэдгийг тайлбарлах болно.

Цасан гадаргуу нь булчинг маш сайн ачааллуулдаг

Цасан дээр гүйх нь асфальтан зам дээр гүйхээс ондоо юм. Цасан гадаргуу нь бага зэрэг гулгамтгай учир өгзөг, гуя, хөлний булчинг илүү ачааллуулдаг тул гүйлтийн үед олон тооны булчингууд зэрэг ажилладаг. Хэрэв цасны давхарга гүн, зузаан байвал арын хэсгийн булчингууд бас ачаалладаг

Эхний удаа гүйхэд шантрахгүй байх зорилгоос бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам таны бие ачаалалд дасах болно. Үүнээс гадна цасгүй газар гүйх эхлэхэд илүү дээр хурдан, хялбар гүйдэг болсон байна.

Гүйлтэд Австралийн олимпийн аварга Герберт Эллиот элсэн манхан дээр дасгал сургуулилтаа хийх дуртай байдаг нь цасан дээр гүйдэг шиг булчинг сайн ачааллуулдагын үүднээс гүйдэг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мэдээж энэ зугаатай

Цасан дээр гүйх үед зүрхний цохилт 1 минутанд 20 цохилт хүртэл нэмэгддэг. Зүрхний цохилтыг хэт ихэсгэхгүйн тулд гүйлтийнхээ хурдыг удаашруулах ёстой. Гэсэн хэдий ч үүнд сэтгэл дундуур байх шаардлагагүй юм. Энэ бол идэвхтэй бэлтгэл хийсний дараа маш сайн дахин ачаалалт юм.

Өвлийн улиралд та зөвхөн бие бялдраа хөгжүүлэхдээ гүйх нь гол биш мөн таашаал авахын тулд гүйж байгаа юм. Үүний зэрэгцээ тэсвэр тэвчээр нэмэгдэхийн зэрэгцээ хол гүйх суурь нэмэгдэх болно.

Тааламжтай мэдрэмжүүд, эрүүл мэндэд тустай

Өвөл, сэрүүн уур амьсгалд гадаа гүйх нь үед зуны халуунаас илүү хялбар байдаг. Учир нь гадаа халуун байх үед хүн илүү хурдан хөлрөнө, судасны цохилт тань ердийнхөөс хэд дахин их байдаг тул гүйхэд саад болно.

Өвлийн улиралд тогтмол гүйж эхлүүлэх нь чухал бөгөөд дараа нь энэ нь зуршил болчихоно. Үүнээс гадна өвлийн улиралд 30 хувь илүү хүчилтөрөгч агуулдаг учир энэ нь таны уушгинд болон ерөнхийдөө амьсгалын замын системд маш ашигтай. Түүнчлэн өвлийн улиралд агаарт илүү их ион агуулагддаг тул энэ нь мэдрэлийн систем, бүтээмжид эерэгээр нөлөөлдөг.

Таны уушиг нь гипотерми (Гипотерми гэдэг нь биеийн халуун 36,5 градус хэмээс доош байхыг хэлнэ) болж магад гэж айх хэрэггүй. Агаарыг уушиг руу орохоосоо өмнө таны бие халаана. Хэрэв гадаа маш хүйтэн байвал нүүрээ ороолт эсвэл буфаар бүрхэж болно. Гүйлт хийсний дараа бие тань халууцсан, хөлөрсөн байх тул та дулаан газар хөлсөө хатаах хэрэгтэй.

Дархлаа бэхждэг

Хүйтэнд таны бие хүйтэнтэй дасах буюу тэсвэртэй болж эхлэдэг. Энэ нь ханиад томуу хүрэх магадлалыг бууруулдаг. Түүнчлэн ерөнхийдөө дархлаа бэхжиж, хангалттай хүчилтөрөгч авсан байх тул, зүрх, судасны байдал сайжирдаг.

Жингээ хаях гайхалтай арга

Агаарын температур бага байх тусам илчлэг их шатаадаг. Энэ процесс нь бие махбод дахь хөлсний булчирхайтай холбоотой юм. Таны бие махбод нь зохистой температураа хадгалахын тулд илүү их энерги зарцуулах шаардлагатай болдог байна.

Судалгаанаас үзэхэд өвлийн улиралд гүйх нь дулааны улиралтай харьцуулахад 30 орчим хувийн калори шатдаг байна. Гэхдээ энэ нь бас зөв сонгогдсон хоолны дэглэмд л хамаарна. Хэрэв та хэт их идэх юмуу, тогтмол илчлэг ихтэй хоол хүнс идээд байвал жингээ хасах талаар мөрөөдөсний хэрэггүй.

Бусад төрлийн сургалттай гүйлтийн хослол

Өвөл өдөр бүр гоё тааламжтай цаг агаартай байдаггүй. Хэт их цас орж, салхи салхилж, термометр тань маш хүйтэнг заах өдрүүд олон байдаг. Энэ тохиолдолд фитнес клуб зааланд очсон нь дээр. Үүнээс гадна дасгал хөдөлгөөний арга барил, булчингын ачааллуудыг өөрчлөх нь бие махбодийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд хүргэдэг.

Сэтгэлийн хямралаас урьдчилан сэргийлнэ

Өвлийн улиралд гүйлт хийх нь таны сэтгэл хөдлөлд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд сэтгэлийн хямралд орох магадлалыг бууруулдаг. Хэрэв та биеийн тамирын дасгал хийхгүй удахад л ядарч, нойрмог болж, нэг л сэтгэл санаа тавгүйрхээд ирэхийг анзаарах болно.

Өөртөө итгэх итгэл нэмэгддэг

Аль ч улиралд тогтмол гүйх нь таныг биеэ гоё авч явах, хүсэл эрмэлзэлтэй, бахархалтай болгодог.

Энэ бол сул талаа даван туулж ялалт авчирхад маш чухал гэж хэлэх нь хэтрүүлэг биш юм.

Спортыг ашиглан та хүсэл зориг, тэсвэр тэвчээр хатуужлыг улам бэхжүүлж чаддаг болдог. Өвлийн улиралд гүйх нь үүнийг хийх гайхалтай арга зам юм.

Өвлийн улиралд гүйх нь сайн гэдгийг дээрх найман шалтгаан харуулж байна. Таны бие махбодь, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус маш их бөгөөд үүнээс гадна та шинэхэн цасан дээр гүйж, цэвэр агаараар амьсгалах нь хамгийн сайхан кайф биш гэж үү.

Өвөл та гүйхэд бэлэн үү?

Google search engine