Хичнээн хэцүү мэт санагдаж байсан ч асуудлуудааса айхаа болих 8 шалтгаан

0
403

Өөрт тулгарч буй асуудлуудаас айх нь жам ёсны хэрэг, учир нь та үйлдлийнхээ үр дүн юу болохыг, энэ үйл явцад ямар өөрчлөлт гарах, танд хэр ноцтой бэрхшээл тулагархыг мэдэхгүй. Гэхдээ таны энэ төсөөлөл нь ихэнх тохиолдолд бодит байдлаас хамаагүй илүү сөрөг дүр зургийг зурдаг гэдгийг санах нь зүйтэй. Асуудлыг аймшигтай, би даван туулах боломжгүй гэж үзэхээ болихын тулд та хэд хэдэн үнэнийг мэдэх хэрэгтэй.

Та ихэвчлэн яаруу дүгнэлт хийдэг

Та ямар нэгэн асуудалтай тулгарч байхдаа би энэ асуудлаас гарч чадахгүй, алдаа гаргаж өөрийнхөө нөхцөл байдлыг улам хүндрүүлэх тухай санаа зовниж магадгүй. Гэхдээ ийм сөрөг нөхцөл байдал бараг л бодит байдалд тохиолддоггүй. Чиний айдсууд ихэнхдээ үндэслэлгүй байдаг ба зүгээр л төсөөлөл эсвэл таамаглалуудаас үүдэлтэй.

Хэрэв чи өөртөө цаг хугацаа өгч, нөхцөл байдлыг шинжлэх, хүчин зүйлийг нь судлах, үйлдлийн стратегийг боловсруулж чадах юм бол чи айхаа болино. Чи ганцхан сөрөг цэгт төвлөрөхийн оронд бүх давуу болон сул талуудыг ажиглаж, жинлэх боломжтой.

Хамгийн хэцүү зүйл бол шийдвэр гаргах явдал

Шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа учраас л та арга хэмжээ авахаа хойшлуулдаг эсвэл асуудал танд хэтэрхий хэцүү байна гэж өөрийгөө итгүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ нь аль хэдийн сонголт хийчихсэн үед тохиолддог. Зүгээр л та өөрөө юу хүлээж байгааг ойлгон улмаар сөрөг сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргалгүй хойшлуулахыг хүсдэг.

Асуудлууд нь амжилтаа үнэлүүлэхэд тусалдаг

Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагагүй үед та өөрөөрөө бахархдаггүй, олж авсан үр дүндээ баярладаггүй байна. Саад бэрхшээлүүд чамайг өөрийнхөө амжилтыг үнэлж, хүчин чармайлтаа зөвөөр үнэлж чаддаг болгодог. Чөлөөт цагаа золиослоогүй, хүчин чармайлт гаргаагүй, өөрөөсөө даван гарахгүйгээр хийсэн зорилго нь үнэ цэнэгүй болдог.

Тодорхой саад бэрхшээлгүйгээр хөгжил, урагшлах хөдөлгөөн гэж байхгүй. Замд тулгарсан саад бэрхшээлүүдийг даван туулж байж л та өөрийнхөө олж авсан зүйлийг чин сэтгэлээсээ үнэлж эхэлдэг.

Магадгүй хэн нэгэн нь аль хэдийн ийм асуудалтай тулгарсан байх

Хэрэв та ямар нэгэн асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа бол өөртөө итгэлгүй байдалд орж, эрт бууж өгөх хэрэггүй. Хэн нэгэн нь аль хэдийн ийм бэрхшээлтэй тулгарсан бөгөөд магадгүй зарим хүмүүс энэ байдлаас гарах арга замыг олсон байж болох юм. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй, харин өөрийн төрсөн болон найз нөхдөөсөө тэдний туршлагын талаар асуу. Тэд ямар алдаа гаргасныг асуу, ингэснээр боломжгүй байх хувилбаруудыг арилгаж, тэдний стратегитай танилцаж, чамд тулгарах боломжит зүйлсийн талаар мэдээлэл цуглуул.

Ямар ч зөвлөгөө чамд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна. Гол нь ухаалаг үйлдэл хийх, бусдын туршлагаас бүрэн хамаарахгүй байх явдал юм.

Хэрэв та шинэ зүйл сурахад бэлэн байгаа бол асуудлууд танд зөвхөн түр зуурын саад тотгор байх болно

Асуудлыг шийдэхийн тулд танд шинэ мэдлэг, ур чадвар хэрэгтэй болно. Хэрэв та мэдээлэл авах, суралцах, шаардлагатай ур чадварыг эзэмшихэд бэлэн байгаа бол ямар ч бэрхшээлийг даван туулна. Асуудлууд нь таны хувьд хэсэгхэн саад тотгор бөгөөд цаг хугацааны явцад ард үлдэнэ.

Хэрхэн бэрхшээлийг даван туулах нь таны асуудлыг шийдвэрлэх хандлагаас ихээхэн хамаардаг. Үйлдэл хийхэд бэлэн байх, алдаа гаргах, чиний олон зүйл мэдэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх нь танд ашигтай. Харин та шинэ зүйл сурахад бэлэн биш бол дараагийн шатанд ороход хэцүү байх болно. Энэ нь хэтэрхий их цаг хугацаа, хүчин чармайлт шаардаж байж болох юм, аль эсвэл та насан туршдаа нэг газраа гацан үлдэх эрсдэлтэй.

Таны мэдэлд таны бодож байгаагаас илүү их нөөц бий

Хэрэв та асуудалтай тулгарахад автоматаар өөрийн нөөц бололцооноос илүү нөөц бололцоо байх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс танд нөхцөл байдал хэтэрхий хэцүү санагдаж, та даван туулж чадахгүй мэт санагдана. Танд асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа, их энерги, шаардлагатай мэдлэг дутагдаж байгаа мэт санагдаж болно. Гэхдээ ийм дүгнэлт бол ерөнхий шинжтэй, ихэвчлэн бүх хүчин зүйлийг харгалзан үздэггүй гэдгийг өөртөө сануулах нь зүйтэй.

Таны мэдэлд таны бодож байгаагаас хамаагүй илүү нөөц бий.

Нэгдүгээрт, асуудлыг шийдэхийн тулд та шаардлагатай мэдээллийг интернетээс авах, мэргэжилтнээс зөвлөгөө боломжтой.

Хоёрдугаарт, бусад хүмүүсийн нөөц нь асар их хувь нэмэр оруулдаг: Хэрэв та ганцаараа даван туулж чадахгүй бол та төрсөн ах дуу, найз нөхөд, хамтран ажиллагчдаасаа тусламж авч болно.

Гуравдугаарт, нөөцийн дутагдлыг давуу эрх олгох замаар нөхөж болно. Хэрэв асуудал үнэхээр чухал бөгөөд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай бол та түүнийг шийдвэрлэхийн тулд өөр юунаас татгалзахаа олох болно.

Асуудлыг даван туулах нь таныг илүү хүчирхэг болгодог

Асуудалгүй амьдралыг төсөөлөөд үздээ. Магадгүй энэ нь танд тайван, тогтвортой бөгөөд зөвхөн эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн санагдаж байгаа байх. Учир нь дараагийн бэрхшээлийг даван туулахын тулд сэтгэл зүй, цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагагүй болдог. Бидний төсөөлөлд ямар нэгэн асуудалгүй байхыг зорих ёстой зүйл гэж үздэг. Гэсэн хэдий ч жаахан бодож үзвэл: Хүнд хэцүү нөхцөл байдалтай байнга тулгардаг, жирийн бус нөхцөл байдалд юу хийхээ мэддэг хүн илүү аз жаргалтай, аюулгүй амьдрах магадлал их байдаг.

Асуудал нь таныг урагшлах, хүссэн зүйлдээ хүрэх, тэвчээртэй байдал, сэтгэлзүйн тогтвортой байдал болон бусад ур чадваруудад сурах боломжийг олгодог. Эдгээр нь танд амжилт гаргах, хүссэн зүйлээ биелүүлэх, эрх чөлөөг мэдрэх зэрэгт туслана. Бэрхшээлийг даван туулснаар та илүү хүчтэй болно.

Хүн бүрт тогтмол асуудалд тулгардаг

Асуудал бол амьдралд тохиолдох жам ёсны хэсэг юм. Бид бүгд алдаа гаргадаг эсвэл зайлсхийхийг хүсдэг нөхцөл байдалтай тулгардаг. Ихэнх тохиолдолд асуудлуудын ихэнх нь бүрэн шийдвэрлэгддэг бөгөөд энэ үйл явц нь танаас сахилга бат, цаг хугацаа, хүчин чармайлт гаргахыг шаарддаг.

Асуудал, тэдгээрээс гарах болзошгүй үр дагавар, алдаанаас бүү ай. Урьдчилан найдвар төрүүлэхгүй байхыг хичээгээрэй, эрт бууж өгөх хэрэггүй. Учир нь та айж байгаа зүйлд өөрийгөө шингээгээд байна аа гэсэн үг. Асуудлуудыг ердийн нөхцөл байдал гэж хүлээн авч, та ямар нэгэн байдлаар тэдгээрийг шийдвэрлэнэ гэж бод. Энэ нь бэрхшээлийг даван туулах чадвар, эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадварт анхаарлаа төвлөрүүлэх хамгийн сайн арга юм.

Google search engine