Ороолтыг загварлагаар зүүх 5 арга

0
1113

Эрэгтэй хүний хувцасны шүүгээнд ороолт нь зөвхөн энгийн нэг байдаг зүйл төдийгүй маш загварлаг байхад туслах нэг нэмэлт хэрэгсэл юм. Иймд та ороолтоо зөв сонговол энэ нь зөвхөн хүйтэнд таныг дулаалаад зогсохгүй өөрт чинь бас нэг өнгө төрх нэмэх болно.

Өнөөдрийн нийтлэлээр эрэгтэй хүний ороолтыг хамгийн загварлагаар ороох 5 сонголтуудын талаар ярихыг хүсч байна.

Дрейп

Энэ бол ороолт ороох хамгийн хялбар, энгийн сайхан арга юм. Зүгээр л хүзүүн дээгүүрээ давуулаад хоёр тал руугаа унжуулна, харин 2 төгсгөл нь ижил байх ёстой. Мөн ямар нэгэн уяа байхгүйгээр чөлөөтэй унжиж байх ёстой.

Дрейп нь гадуур хувцасны дээгүүрээ зүүсэн ч сайхан харагддаг. Пальто, ажил хэрэгч хувцас, куртик дээр зохидог.

Энэ төрлийн загвараар ажил хэрэгч хүмүүс, дарга бас жолооч нар ихэвчлэн ороож болно.

Ийм төрлийн загварт ороолт нь дулаан байлгах үүрэг гүйцэтгэхгүй, зөвхөн загварыг л тодорхойлж өгнө.

Дрейп стильд дунд зэргийн урттай, гадуур хувцаснаас өнгө нь ялгарах ороолт тохирно.

Парис загварын ороолт

Энэ сонголт нь маш дэгжин стилийг илүүд үздэг хүмүүст тохиромжтой.

Ороолтоо давхарлаж байгаад хүзүүгээрээ ороогоод задгай 2 үзүүрийг битүү хэсгээр оруулж орооно. Үзүүрээс нь татаж хүзүүндээ эвтэйхэн байдлаар татна.

Парис маягийн ороолт нь гоёмсог плаж, жакет, пальто дээр зохино. Ийм төрлийн зангидалт нь гоё харагдаад зогсохгүй, хүйтэн, салхинаас хамгаалдаг.

Энгийн зангидалт

Энэ төрлийн ороолтыг ороохдоо хүзүүгээрээ нэг тойруулаад орооно. Энэ нь жаахан сонин мэт харагдах боловч маш дэгжин байдаг.

Ингэж ороохдоо хүзүүгээрээ ороолтоо 1 ороогоод 2 үзүүрийг унжуулахдаа 1-ийг нөгөөгөөс бага зэрэг урт гаргана. Урт хэсэг нь хүзүүгээрээ ороож, түүний төгсгөлийг таны цээж хэсэгт таарах байдлаар унжуулна.

Ийм төрлийн ороолт нь бараг бүх хувцасны загварт тохиромжтой байдаг. Энэ нь костюм, кармаатай хүрэм, пальто, цув гэх мэт.

Гоё ч харагдана, дулаанд ч нэмэртэй. Мөн 2 үзүүрийг нь холбоод зангидсан ч болно.

Дунд зэргийн урт өргөнтэй ороолт тохирно. Мөн урт ороолт ч ижилхэн зохино.

Давхар зангилаа

Давхар зангилаа нь өмнөх ороолт зангидах аргуудаас арай илүү төвөгтэй нь. Хүйтэн жавартай үед тохиромжтой тул дулаахан, дулаан сайн хадгална.

Ороолтоо хүзүүгээрээ 2 ороогоод бага зэргийн 2 үзүүр үлдхээр тааруулна. 2 үзүүрээ чөлөөтэй доошоо унжуулан орхиж болно, эсвэл 2 үзүүрийг зангидаж болно.

Гадаа хүйтэн салхитай байвал 2 үзүүрийг гадуур хувцасныхаа дотуур хийж болно.

Ийм төрлийг ороолтыг сонгохдоо нарийн ширхэгтэй, дулаахан материалтайг сонгож болно. Ороолт нь 180 орчим см урт байдаг.

Аскот

Хэдийгээр их айхтар нэртэй боловч энэ аргыг тийм хэцүү гэж битгий бодоорой. Та хүзүүгээ тойруулан ороолтоо 2 үзүүрийг ижил түвшинд байхаар орооно. Нэг үзүүрээр нь нөгөө үзүүрийг давуулан ороож, гогцоонд оруулна.

Үзүүрүүдийг нэг түвшинд байхаар засч янзална. Зангилаагааг тийм чанга чангалах шаардлагагүй.

Ийм төрлийн ороолт зангидалтыг хувцасныхаа дотуур зүүж ашиглана. Зөвхөн түүний дээд хэсэг харагдахаар. Энэ нь өндөр буюу нээлттэй төрөл бүхий захтай хүрэм, хүрэмтэй зохицоно.

Мөн түүнчэн пиджак болон смоукингтэй төгс зохицоно. Ийм тохиолдолд ороолтыг зангианы оронд ашиглаж болно.

Өнөө цагт эрэгтэйчүүд энэ төрлийн сонголтыг ихэвчлэн илүүд үзэхийг хүсдэггүй, гэхдээ иймэрхүү зангидалт нь маш загварлаг харагдаж шинэлэг өнгө төрхийг бий болгодог.

Аскотыг хүйтний улиралд ашиглахгүй. Энэ загварын хувьд нимгэн, хөнгөн, гоёмсог материалтай ороолт сонгох хэрэгтэй.

Ийм төрлийн ороолтыг цамц, пиджак дээр өмсөж болно. Яг тодорхой хэдэн зохицол нь таарсан хувцастайгаа хослуулж болно.

Ороолтоо сонгохдоо ямар төрлийн хувцас дээр зүүх, ямар дүр төрх өнгө бүрдүүлэх материалыг сонгохдоо хээ, өнгө, материал зэргийг анхаарч үзээрэй.

Тэгвэл нэмэлт гоёл чимэглэл нь танд загварлаг, сонирхолтой харагдахад тусална.

Google search engine