Дур тавилтаа сайжруулах 8 нууц

0
503

Эрчүүд маань булчинд нь галзуу мэдрэгдсэн ямар нэг шинэ дасгал сурвал үүнийгээ найзууддаа зааж, зөвлөдөг ч гэлээ сексийн тал дээр төдийлөн бие биетэйгээ ярилцаад байдаггүй. Тэгвэл бид яг одоо секслогичидын судалсан хамгийн сүүлийн үеийн, хамгийн халуухан судалгаануудаас олж мэдсэн дур тавилтыг шинэ шатанд гаргах 8 аргыг та бүхэнтэйгээ сорчлон хуваалцъя.

1. Яг тэр эмзэг газартаа хүрээд үз

Нөгөө ажил чинь нэг л сайн болж өгөхгүй бол шулуун гэдэсний амсар болон төмсөгний хоорондох тэр хэсэгхэн газарт хүрээд үзээрэй. Таныг амар амгалангийн оронд аваачих болно.

“Сексийн аз жаргалын нууц” номын хамтран зохиогч доктор /Ph.D/Арлене Голдман энэ цэгийн талаар хэлэхдээ “Хүний биеийн мэдрэлийн төгсгөл хэсгүүд байдаг учраас нь энэ туйлын мэдрэг хэсэг ажээ” гэсэн байна.

Энэ хэсэгт гаднаас даралт үзүүлснээр хэд хэд дахин дур тавьж чаддаг гэж зарим залуус ч ярьдаг. Бэлгийн харьцааны, эсхүл аман сексийн үед ч ялгаагүй, хамтрагчийнхаа хурууг яг тэр хэсэгхэн газарт байрлуулж зөөлөн дарж өгөхийг хүсээрэй.

2. Кегелийн дасгал хий

Эмэгтэйнхээ сексийн сурах бичгээс санаа ав.

“Эмэгтэйчүүд үтрээгээ чангалахын тулд кегелийн дасгал хийдгийг та мэдэх байх . Тэгвэл эрчүүд ч адилхан.” гэж Филаделфи дахь Бэлгийн гажиг согогийн эмч Алекс Роббои хэлжээ.

Кегелийн дасгалын гол мөн чанар нь аарцаг хавийн булчинг ажиллуулснаар сексийн үед эрч хүчтэй, санаачилгатай байх боломжийг олгодогт байдаг юм. Роббои эмчийн санал болгосноор бэлэг эрхтнийхээ үзүүр хэсгээр цагаан толгойн үсэг бичих юм уу булчингаа ашиглан эрхтнээ дээш доош өргөж буулгаж болдог байна.

3. Түр хойшлуул

Дур тавилгүй удах нь аятайхан биш ч гэлээ яг л тавих мөчид илүү үнэ цэнэтэй болдог.

Секс судлалын сэтгүүлийн саяхны нэг судалгаанд санаатайгаар дур тавилгүй удах нь таашаалыг дээд цэгт хүргэдэг гэж орсон байна. Мөн уг судалгаанд, та хариугүй дур ханах дөхсөн үедээ түр зогсолт хийж хэмнэлээ удаашруулснаар дараа нь илүү хүчтэй, илүү таашаалтайгаар дур тавих болно гэж дурджээ.

Одоо харин үүнийг хийх хялбар арга зааж өгье. Ингэхийн тулд та дур тавихын өмнөхөн хэмнэлээ удаашруулж түр зогсоно, энэ мэтээр 2-3 удаа давтсаны биеэ барилгүй өөрийгөө бүрэн чөлөөлөөрэй.

4. “Ж” цэг ээ олж илрүүл

Эрэгтэйчүүдэд ч адил “Ж” цэг гэж байдаг. Түрүү булчирхайн гадна орчмын газарт зөөлөн дарснаар үүнийг мэдэрч болох ч дур хүслээ нэмэгдүүлж, багахан саваагүйтмээр санагдвал хошного /анус/ хавьцаа бяцхан хайгуул хийх хэрэгтэй ажээ.

Хамтрагчийнхаа хурууг өөрийн хошного руугаа 5 см орчим гүн оруулахад жижгэвтэр chestnut /Навчнууд нь таван салаатай аварга модонд ургадаг хүрэн улаан өнгийн, дугуй хэлбэртэй нэгэн төрлийн самар/ мэт хэмжээтэй, бөөгнөсөн маш мэдрэг зүйл тааралдах бөгөөд энэ үед та “Ж” цэгийг мэдрэх болно.

5. Тестостероноо нэмэгдүүл

Энэ бол таныг бэлтгэлийн танхимд хүнд төмөр өргүүлж, ямар нэг спортын багийг дэмжүүлж, эсвэл Game of Thrones-ийг үзүүлж байдаг нэг хүчин зүйл бөгөөд дур тавихад хамгийн ихээр тусалдаг эр гормон юм. Грек дахь Афинчуудын цэргийн эмнэлгийн судлаачид цусан дахь Тестостероний хэмжээ их байх тусам бэлгийн чадавхи сайтай, дур тавихдаа хүчтэй байдгийг олж тогтоосон байна. Иймд та дараагийн ажлаа эхлэхийн өмнө гүйх ч юм уу, тестостерони нэмэгдүүлдэг ямар нэг зүйл туршиж үзэхийг зөвлөе.

6. Төмсөгөө оролд

Яг тавих мөчид таны төмсөг илүү хүч гаргахын тулд бага зэрэг томордог.

“Дур тавилтынхаа өмнө төмсгөн дээрээ зөөлхөн дарснаар таныг хүчтэй өдөөх болно” гэж Голдман хэлсэн байна.

Дур тавихын өмнө хамтрагчаасаа гарын алгаар төмсгөн дээгүүр нь дээш доош хөдөлгөх байдлаар зөөлөн хүрэхийг хүсээрэй. Ингэж чадвал та илүү өдөөгдөж, дур тавих эрч хүчийг нэмэгдүүлэх болно.

7. Одоо болж буй үйл явдалдаа л анхаар

Заримдаа сексийн үеэр та өөрийн хамтрагчаа хэр зэрэг тачаангуй байгааг, эсвэл урьд өмнө үзэж байсан хамгийн галзуу порноныхоо тухай эсвэл бүр оройн хоолонд юу идэх тухайгаа бодож төсөөлж байдаг. Гайхалтай сайхан секс хүсэж байвал зөвхөн өөрийнхөө биед л анхаарлаа хандуул.

Хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрөхгүйгээр бодол санаа чинь өөр газар байгаад байвал яаж ч хийж ажиллаад нэмэргүй.

Роббои-ийн зөвлөснөөр одоо болж буй үйл явдалд анхаарснаар таны бие ямар ямар хариу үйлдэл үзүүлж байгааг мэдрэх болно.

8. Зүгээр л амьсгал

Голдман хэлэхдээ “Удаан, мэдрэмгийн сексийн үед амьсгалын хэмнэлээрээ цусны эргэлтээ удирдаж чадна” гэжээ.

Яг гарах мэдрэмж төрөх үед амьсгаагаа түгж. Бүх зүйл дуусахын өмнө таны бие мах бодь байгалиасаа амьсгалаа түргэсгэдэг. Гэхдээ та яг энэ үед нь амьсгалаа удаашруулснаар цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж энэ нь бэлэг эрхтэнд хүрснээр дур ханах мэдрэмжийг хүчтэй болгож өгдөг.

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here