Ажил хэрэгч стиль: Ямар ч ажилд зохицох 4 төрлийн хувцаслалт

0
759

Та өөрөө өөрийнхөө босс биш л бол бүх албан байгууллагууд ажилтнуудынхаа хувцаслалтыг тодорхой хэмжээгээр заасан байдаг. Дүрэм журмууд нь мартагдсанаас ч юм уу удаан ажиллаад ирэхээр энэ нь ажилтнуудад түвэгтэй санагдаж эхэлдэг байна. Эрэгтэйчүүдийн хувцас-загвар зохион бүтээгч Роберт Доуней, бага Александр Скарсгарт, Антони Маккие, Жесси Аисанберг болон Жеоржи Клүүни нар танд ажлын байран дахь ойлгомжгүй хувцаслалтуудаас зайлсхийж ямар ч үед тохиромжтой хувцаслах аргуудыг зөвлөж байна.

Бизнесменүүд

Ямар ч нөхцөлд хослол өмсөж бай. “Боломжтой бол чадварлаг оёдолчны эсгэсэн хослолыг, эсвэл J.Crew ч (АНУ-д бүртгэлтэй, Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас, гоёл чимэглэлийн жижиглэн худалдааны компани) юм уу, өөр жижиглэн худалдааны газраас хослолоо сонгоод wingtips (хоншоор дээрээ шувууны далавч юм уу зүрх маягийн хэлбэртэй хээ бүхий эрэгтэй ботинк)-тэй хослуулсан байхад та буруудна гэж хэзээ ч байхгүй” гэж Янг хэлсэн байна. Усан цэнхэр, саарал, эсвэл бор шаргалдуу өнгийн хослолуудыг өөр хооронд нь зөрүүлж өмсөж болно. Хэрвээ энгэрийн алчууртай бол зүгээр л дөрвөлжилж нугалах бөгөөд ихэвчлэн зангиатайгаа бус хувцасныхаа эмжээртэй нь ижилсүүлж байгаарай.

Дарга шигээ бай

“Хэрвээ танай удирдлагууд хувцаслалтад илүү анхаардаг бол хувцасныхаа загварыг өөрчилж хурц, тод зүйлсийг нэмснээр өөрийгөө ямархуу мэдрэмжтэй хүн бэ гэдгээ илтгэж болно” гэж Янг хэлсэн байна. Хэдийгээр танай дарга бусаддаа үлгэр жишээ болохоор хувцасладаг ч та тэдэнтэй адил бусдыг хуулбарлагч, даган дуурайгч байлгүй, харин ч зарим зүйлс дээр бусдад үлгэрлэгч байх хэрэгтэй. Тухайлбал Баасан гараг юм уу, чөлөөт хувцасны өдрүүдэд тэд танаас санаа авч, харин та тэднээс чөлөөт загварын пиджакийг арьсан “cognac” (хоншоор дээгүүрээ хөндлөн оёдол, эсвэл хээ бүхий эрэгтэй загварын ботинк) гутал болон нэхмэл зангиатай хослуулан ялгарч болно. Жийнсний тухайд бараан өнгийн деним жинсийг цайвардуу бор шаргал өнгийн чөлөөт загварын пиджактай хослуулах нь зүйтэй.

Заримдаа чөлөөтэй, энгийн бай

Хэрвээ та аль нэг газар харьяалалгүй “чөлөөт уран бүтээлч” бол өдөр тутамдаа хөнгөхөн, биед эвтэйхэн хувцас өмсөөрэй. “Чөлөөт загварын пиджакийг буузан гуталтай хослуулах нь ухаалаг сонголт байх бөгөөд стилийг чинь ч хадгалах болно.” гэж Янг хэлсэн байна. Мөн костюмнийхаа пиджакийг үрчлээс гаргалгүйгээр эвтэйхэн эвхээд цүнхлээд явсан ч илүүдэхгүй шүү. Энгийн, ажил хэрэг ч бус хувцаслалаа гээд шорт (богино өмд) болон сандал (задгай гутал) өмсөх гэсний хэрэггүй гэдгийг анхаараарай. Үнэхээр халуун өдөр, өөр хувцас өмсхөөргүй мэт байвал хөвөн даавуун өмдийг (шуумгыг нь нугаласан байж болно) арьсан, илгэн, эсвэл зотон даавуун буюу бидний хэлж сурснаар “брезент”-н гуталтай хослуулж болно.

Чөлөөтэй хувцасла

Заримдаа юунд ч баригдалгүй чөлөөтэй хувцасла. “Bonobos-оос энгийн бариу өмднүүд авч өмс” гэж Янг зөвлөсөн байна. Тэнд өнгө загварын өргөн сонголттэй байдаг. Доогуур нь cap-toes ч юм уу энгийн үдээстэй арьсан гутал өмсөх бол харин дээгүүрээ өдөр бүр өөр өөр өнгийн сорочкин цамцыг битүү юм уу задгай энгэртэй цамцтай, эсвэл поло цамц өмсөж байгаарай. Илүү биед эвтэйхэн, энгийн хувцаслая гэвэл зөөлөн дүүжин маягийн даавуун өмдөндөө (голфийн өмдийг хэлж байгаа бололтой) сүлжмэл тэлээ зүүж, арьсан оосортой цагтай хослуулж болно. (Гэхдээ та өмдөө индүүдэх гэсний хэрэггүй шүү.)

Google search engine