Бүсгүйгээ дур тавиулах 7 үндсэн зарчим

0
803

Хайртай бүсгүйгээ хэрхэн дур тавиулах вэ? гэсэн асуулт олон эрчүүдийн дунд байдаг боловч алдаагаа давтан будилсаар л байдаг.

Хэрэв та энэхүү зарчмуудыг мөрдөх юм бол бүсгүйгээ хэрхэн дур тавиулах вэ гэдэг асуудлаа шийдэж хайртыгаа үргэлж сэтгэл хангалуун байлгаж болно.

1. Романтик орчныг бүрдүүл. Энэ бол их чухал шүү бүү хайнга хандаарай. Уянгын хөгжим тавиад, намуухан ярилцах хэрэгтэй.Эмэгтэйчүүд чихээрээ дурладагийг бүү март түүнд өөрийг нь хүсэж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг үүгээрээ төрүүлэх нь чухал.

Эмэгтэйчүүдэд орчин тойрны зүйлүүд хамтрагчаас нь илүү чухал байдаг жишээлбэл: гэрэлтүүлэг,үнэр, хамтрагчийнх нь хэлж буй үгс, тэр ч бүү хэл цагаан хэрэглэлийн материалыг хүртэл анзаарч мэдэрдэг. Энэ бүхэн эмэгтэйн хувьд чухал байдаг бол эрчүүд үргэлж секс, нүцгэн биеийг л яаран хүлээж шууд эхлэхэд бэлэн байдгаараа ялгаатай.

2. Эрчүүдийн дунд байдаг хамгийн түгээмэл алдаа бол яарах явдал юм. Бүсгүй оршилгүйгээр буюу илж таалуулахгүйгээр таашаал авахад хэцүү ба энэ нь байгалиас заяасан тэдний онцлог юм.

3.Маш цөөн тохиолдолд зарим бүсгүйчүүд илж таалж өдөөгдөхгүйгээр үүнийг хийх чадвартай байдаг. Бүсгүйчүүдийн сэрэл өдөөгдөх нөхцөл нь өөр өөр байж болох ч ихэнхдээ эрчүүд өөрийн дур хүслээ бодоод бүсгүйд хангалттай анхаарал хандуулахаа мартдаг байна.

4.Дараагийн чухал алхам бол биеэ барилгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Эмэгтэйгээ чөлөөтэй байлгаж юу ч хийхэд нь бүү садаа бол тэр өөрийгөө эрх чөлөөтэйгээр мэдрэх нь чухал.

5. Бас нэг алдаа бол дараалал байдаг. Харамсалтай нь ихэнх эрчүүд бүсгүйчүүдийн хамгийн их сэрэлтэй цэг бэлэг эрхтэний орчмоор төвлөрсөн байдаг гэдгийг мэддэгүй. Илж таалахдаа шууд бэлэг эрхтнээс нь эхлэнэ гэдэг бол тэнэг явдал. Бэлэг эрхтэн рүү хүртэл тодорхой хугацаа хэрэгтэй. Энхрийлж таалсаар аажимдаа хүрэх ёстой ба дасаж урт хугацаанд хамт байгаагүй шинэвтэр хамтрагчдын хувьд бол бүр илүү цагийг зарцуулах шаардлагатай. Бүсгүйгээсээ асууж аль хэсэгт сэрлийн цэгүүд нь байдгийг мэдээд үүнийг аажмаар хийхдээ хэрхэн өдөөгдөж байгааг нь сайн анзаар.

6.Зарим эрчүүд бүсгүйг гиншиж эхэлмэгц яарч хурдан хөдөлж эхэлдэг. Хэрвээ энэ үйлдлийг бүсгүй өөрөө гуйгаагүй бол тэгж хэрэггүй. Бүсгүйн гаргаж буй янаг дуу чимээ бол яг энэ мөчид тэр их таашаал мэдэрч байгаагийн тэмдэг юм.

7.Бүсгүйг хангахад хамгийн том нөлөөлдөг зүйл бол мэдээж байрлал. Эмэгтэй хэвтээд биеэ их сул тавьсан байдалтай байрлал нь хэрвээ тэр үнэхээр бэлэн болсон бол хамгийн тохиромжтой нь юм. Хэрвээ бага зэрэг ч болов бэлэн биш байдал эмэгтэйгээс ажиглагдвал энэ байрлалыг түр азнах хэрэгтэй.

Бүсгүйгээ яаран дур тавиулах гэж оролдох хэрэггүй хамгийн гол нь та хоёр бие биедээ уусах тэр сайхан мөчийг иртэл хугацааг сунгахыг хичээ. Дорнын бүх л сексийн зарчмууд аль болох удаан энэ таашаалыг үргэлжлүүлж гайхамшиг эхлэхээс өмнө дуусгахгүй байхад чиглэсэн байдаг. Мэдээж та насанд хүрсэн хүн учраас бие биенээ хүчтэй өдөөж, нарийн таашаал авч эдгээрийг хэдэн зуун удаа туршиж өөрийн болгох яадвартай байгаа гэдэгт найдаж байна.

Google search engine