Өнөөдрөөсөө залуу харагдах 10 арга

0
856

Бид бүгд л хорвоогийн жамаар нас ахиж хөгширдөг билээ. Өнгөрөгч онд гэхэд Америкчууд мэс заслын болон мэс заслын бус аргаар гоо сайхандаа 1,3 тэр бум ам.доллар зарцуулжээ. Гайхалтай нь зовхи өргөх, арьс татуулах, царайгаа янзлуулах /биологийн наснаасаа залуу харагдах зорилгоор/ зэрэг түгээмэл гоо сайхны мэс засал хийлгэх эрэгтэйчүүдийн хэмжээ 375 хувиар өссөн болохыг Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс мэдээлсэн байна. Гэхдээ та цаг хугацааг хэдхэн жилээр ухраахын тулд их мөнгө төлж, өөртөө мэс хүргэх шаардлагагүй болсныг дуулгахад таатай байна. Стилиэ /хэв маяг/ өөрчлөх, гоо сайхны бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх тухай мэргэжилтнүүдийн өгөх дараах зөвлөгөөнүүд нь таны мөнгийг хэмнээд зогсохгүй залуу харагдуулах болно.

Инээмсэглэ

Өнгө алдаж, шарласан шүднүүд гарцаагүй нас ахисны шинж билээ. ОТС бүтээгдэхүүн байлаа ч шүд цайруулагч нь таныг хиймэл, хуурамч харагдуулдаг бөгөөд шүдийг тань одоо байгаагаас бага зэрэг л цайвар болгодог. Хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар энэ төрлийн бүтээгдэхүүний зарим нь бусдаасаа илүү үр дүнтэй нь ч бий. Тухайлбал Америкийн амны хөндийн гоо сайхны нийгэмлэгийн өмнөх тэргүүний зохион бүтээсэн Supersmile Professional Whitening System-Шүдийг мэргэжлийн түвшинд цайруулах системийг хэрэглэж үзэхийг зөвлөе. Уг бүтээгдэхүүн нь өөртөө давхар шүдний оо болон түргэн барьцалдуулагч агуулдаг бөгөөд та гурван долоо хоногийн туршид өдөрт 2 удаа хэрэглэснээр бодит үр дүнг мэдэрнэ.

Үсээ өөртөө зохих хэлбэрээр засуулах

Таны үсний засалт гадаад төрхийг тань даруй 10 насаар залуу эсвэл хөгшин харагдуулах чадвартай . Төлснийхөө хэрээр авна гэсэн үг бий. V76-г үүсгэн байгуулагч, алдарт эрэгтэй үсчин, Ваон Акорд “хамаг мөнгөө хослол юм уу зангианд зориулж Залуус үсэндээ 25 орчим доллар зарцуулж байгаагаа сайрхан ярьж байна”, “Маш олон залуус бүтээгдэхүүн үйлчилгээнд хэдий хэр мөнгө төлнө, төдий чинээ залуу сайхан харагддаг гэдгийг ойлгодоггүй”, “Үсээ 300 доллараар засуулаад гарч байгаа залуучууд дахин эргэж ирдэггүй ч гэлээ тэд өөрсөддөө хэзээ ч мартагдахааргүй мэргэжлийн зөвлөгөө аваад гардаг” гэж хэлсэн байдаг. Үсэндээ зарцуулах хангалттай төсөв байхгүй ч гэсэн дор хаяж нэг удаа мэргэжлийн стилистээс зөвлөгөө авахыг Акорд зөвлөдөг байна.

Нүдээ сайхан харагдуул/ Зовхио өөдрөг байлга

“Эрэгтэйчүүдийн нүүрний булчин илүү хүчирхэг байдаг учраас 40 нас даваад дух, зовхи болон шанхны хэсгээр үрчлээтэж эхэлдэг.” гэж Миами дахь арьсны өвчин судлалын эмч Хийтер Вүүлери-Лойд хэлсэн байна. Арьсны өнгөн хэсэг нь гадаад орчинд илүү мэдрэг, өртөмтгий байдаг бөгөөд “Ихэнх эрэгтэйчүүдийн нүдэнд 35-40 насны хооронд насыг нь илтгэсэн үрчлээ бий болж эхэлдэг”, “Эрэгтэйчүүд ядрангуй харагдахгүйн тулд миний бодлоор нүднийхээ эргэн тойрон дахь суларч, унжсан арьсыг дүүргэх хэрэгтэй” гэж Нью Йорк хотын арьсны гоо сайхны эмч Паул Жаррод Франк хэлжээ. Ингэхийн тулд Франк эмч Restylane /арьсан доогуур шахдаг, АНУ-ын эрүүл ахуйн байгууллагаар баталгаажсан, гоо сайхны мэс засалд өргөн ашигладаг зүйл/ юм уу зөвшөөрөгдсөн аль нэг төрлийн гель ашигладаг бөгөөд энэ нь өвдөлт бага, хурдан үйлчилгээтэй, үр дүнгээ жил гаруйн турш хадгалдаг ажээ. Мөн тэрээр энэ талаараа “Та өдөр бүр 10-н цаг унтсан юм шиг харагдах болно” гэж хэлсэн бөгөөд Restalyne нь нэг удаа хийлгэхэд 250-700 долларын өртөгтэй болдог байна.

Стив МакКүин шиг бай

“Хүн болгон дахин давтагдашгүй учраас залуу харагдах тогтсон хэв маяг/арга барил /стиль/ гэж байхгүй”, “Гэхдээ надад тиймэрхүү үсний засалт хийх шаардлага гарвал би Стив МакКүинийг л дуурайх байсан. Энэ бол ямар нэг байдлаар хүчээр босгосон юм уу, янзалсан бус зүгээр л урагш нь самнасан, энгийн харагдах засалт” гэж Акорд хэлсэн байдаг. Заавал урагшаа байх ч албагүй, бага зэргийн ажиллагаа хийгдэхэд л болно гэж гээд “Энэ нь хархад их олон талтай, бат бэх бас тэнцвэртэй байдлыг хадгалдаг төдийгүй залуу харагдуулж эрч хүчийг өгдөг юм” хэмээн дурдсан байна.

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэ

Воолери-Лоид эмч хэлэхдээ “Энгийн мэт сонсогдох боловч нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсны харагдах байдалд үлэмж ялгаа мэдэгднэ” гэв. Ингэснээр арьсны бүтцийг сайжруулж гэмтлийг буруулдаг нь тогтоогджээ.Тэрээр “18 настайгаасаа эхэлж тогтмол нарнаас хамгаалах тос хэрэглэснээр арьс нь мэдэгдэхүйц сайжирч байгаа олон залуусыг би мэднэ” гээд, “Би өвчтөнүүддээ хэзээ ч оройтдоггүй юм шүү” гэж сануулдагаа ч дурдсан юм.

Нойрмог битгий бай

Намайг юу ч гэж бодсон хамаагүй-Залуу хүн 5 цаг унтахад л хангалттай. Харин ахимаг насныхны хувьд хэтэрхий их Скотч /Виски/ уусан, бага зэрэг дуг хийх шаардлагатай үед нойрноос сэрэх хэцүү байдаг. Энэ үедээ сахлаа цэвэрхэн засах эсвэл хуссанаар байгаагаасаа овортой харагдахаас сэргийлэх болно. Мөн “хэтэрхий урт ургуулсан сахал дунд нь өөр өнгийн үс үзэгдэж, овор нэмэх болно” гэж Акорд зөвлөсөн шүү…

Үрчлээсээ арилга

Хэрвээ таны нүүрэнд гүн үрчлээнүүд үзэгдэх болсон бол та шийдвэртэй алхам хийх цаг нь нэгэнт болжээ. Франк эмчийн хэлснээр “Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад үрчлээнээсээ түргэн салахыг эрмэлздэг учраас аль болох бага зардлаар түргэн хугацаанд хийгдэх эмчилгээнүүдийг санал болгохыг хичээдэг” гэсэн байна. Тухайлбал ботокс /арьсан дудуур, доогуур металл утас гүйлгэж үрчлээг арилгадаг нэгэн төрлийн гоо сайхны засвар/ хийлгэх. “Намайг духанд бий болсон үрчлээсэнд ботокс хийх үед өвчтөн маань огт сул зогсох, хүлээх шаардлагагүй, минутын төдийд эдгэдэг. Энэ арга нь ямар ч аюулгүй, буцааж гаргаж авах бүрэн боломжтой бөгөөд 4-6 сар тутам дахин эмчилгээ хийлгэж байхыг шаарддаг” гэсэн бөгөөд Ботокс эмчилгээ нь 300-500 долларын өртөгтэй байдаг.

Арьсаа чийгшүүл

Нар салхинд олон цагаар явах, гүйх зэрэг амьдралын хэв маяг, хүчин зүйлүүдээс хамаарч үрчлээ нэмэгдэж, тодорч байдаг. “Сахлаа хуссанаар тэр хавийн арьс өдөр бүр гуужиж байдаг учраас эрэгтэйчүүд нүүрний бусад хэсэгтэй харьцуулахад дух орчмоороо илүү наранд түлэгддэг” гэдгийг Франк эмч хэлжээ. Тиймээс, ялангуяа өвлийн цагт усан суурьтай, чийгшүүлэгч бүтээгдэхүүн илүү хэрэглэхийг зөвлөсөн байна.

Идэвхитэй амьдар

Нас ахих нь “аятайхан зүйл биш” ч гэлээ төрсөн өдрийн мэндчилгээ авах нь нэмэгдэж танд “нас бол тоо” гэдгийг мэдрүүлдэг. Олон олон төлбөр тооцоонууд, хүүхдүүд эсвэл ажлынхаа улмаас та өөрийн залуу настай холбоотой эд зүйл юм уу хүмүүсийг мартчихсан юм биш биз? Эдгээрийг буцааж авчрах нь хэцүү даалгавар ч гэлээ гүйх, иогоор хичээллэх, бүр бясалгах хийх замаар өөрт байгаа стрессээсээ багагүй хэмжээгээр салах боломжтой. UCLA-ийн судлаачид 8 долоо хоногийн турш, өдрийн 12 минутаар иогийн дасгал хийх нь архаг хууч өвчин, арьсны хөгшрөлийг бууруулж стрессийг багасгадаг гэдгийг олж тогтоосон байна. Ердөө л 12-хон минут шүү дээ.

Жингээ барь

Нүүр царайгаа янзлуулах, үсээ засуулахаас гадна залуу харагдах нэг хүчин зүйл нь жингээ барих гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.. 50 гаруй ихрүүд дунд явуулсан судалгаанаас хархад 55 доош насны жингийн илүүдэлтэй хүмүүс байгаагаасаа илүү овортой харагдаж байжээ. /арьсны насжилтын шинж тэмдгүүдээр тооцоолов/ Case Western Reserve-ийн анагаахын сургуулийн судлаачид илүүдэл жин нь нүүрний арьсны сулрал болон эрүүний унжилтын шалтгаан гэдгийг өөрсдийн судалгаандаа тусгасан байна.

Google search engine