Google search engine

Танд энэ өдрийн мэндийг хүргэе 🙂

www.Menslife.mn сайт нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр буюу Олон улсын эрчүүдийн өдөр нээгдсэн бөгөөд Монголд анхлан эрчүүдэд зориулан мэдээ мэдээлэл нийтлэхээр зориулан бүтээгдсэн ууган сайт юм. Бид Монгол эрчүүддээ зориулан эрүүл амьдралын хэвшил, секс ба харилцаа, эрүүл мэнд, хооллолт, фитнесс ба дасгал хөдөлгөөн, эрчүүдийн стиль, имиж, карьерь, гэр бүл, эрчүүдийн чөлөөт цаг болон бусад мэдээллийг нийтлэх болно.

Бид та бүхэндээ дараах сэдвүүдийн дагуу зөвөлгөө, мэдээллийг хүргэх болно.

Фитнесс – Энэ хэсэгт хэрхэн өв тэгш, сайхан биетэй болох талаар нийтлэлүүд орсон байгаа. Мөн дасгалаа хэрхэн зөв хийж гүйцэтгэх, хэрхэн үр дүнтэй жингээ хасах болон нэмэх, чөлөөт цагаа биендээ зориулан зөв өнгөрөөх талаар мэдээллүүд багтсан.

Эрүүл мэнд – Эрүүл амьдралын хэвшлийн практик зөвлөгөө, өөртөө анхаарал халамж тавих, өвчин эмгэгийн оношилгоо, урьдчилан сэргийлэх, хэрхэн зөв хооллох, хоол тэжээлийн талаарх болон хүнсний зүйлсийн ашиг тус, аюулын тухай мэдээлэл зэргийг энэ хэсгээс авч болно.

Cекс – Энэ хэсэгт хэрхэн яаж эмэгтэйчүүдтэй уулзах вэ? Яаж сайн амраг болох вэ? Одоо байгаа харилцаагаа хэрхэн сайжруулах вэ? Эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг яаж мэдэх вэ? Секстэй холбоотой нийтлэлүүд агуулагдаж байгаа.

Мөнгө санхүү, карьер – Ажлын ярилцлагыг хэрхэн амжилттай давах вэ? Ажлын байрандаа хэрхэн манлайлагч болох вэ? Хэрхэн амжилттай карьерийг бий болгох вэ? Хэрхэн саятан болох вэ? Эдгээр болон бусад асуултын хариуг энэ хэсгээс олох болно.

Гадаад төрх – Одоогийн загварын чиг хандлага, эрчүүдийн коллекц, арьс арьчилгаа, акксессуарын сонголтон дахь зөвлөгөөний талаар нийтэлдэг хэсэг. Загварын хөтөч нь таны хувь хүний имижийг тодорхойлоход тусална.

Амралт, чөлөөт цаг – Энэ хэсэгт одуудын намтар, ярилцлага, алдар цуутай хүмүүс, дэлхийн хамгийн сонирхол татам газруудын тухай, хооллолт, идэж уух, техник хэрэгсэл, эрчүүдийн тоглоом, сонирхолтой баримтууд, өөрт тохиолдож буй асуудлаа бусадтайгаа хуваалцах зэрэг мэдээллүүд орсон байгаа. Веб сайт маань цаашдаа тасралтгүй хөгжиж, зөвхөн мэдээ, мэдээллээр зогсохгүй олон төрлийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг зах зээлд танилцуулах болно.

Menslife.mn

error: Content is protected !!
Menslife

FREE
VIEW