Эрэгтэй оймсыг хэрхэн сонгох вэ? Анхаарах ёстой нарийн ширийн зүйлс

0
1170

Бид оймсыг хэрхэн зөв сонгож ямар ч хувцсан дотуур мөн ямар ч гуталтай байсан өөгүй сайхан харагдах зөвөлгөөг хүргэж байна.

Оймс нь хувцаслалтын хамгийн ур дүй шаардсан хэрэглэл билээ. Сонголтондоо жаахан л алдаа гаргахад хачин залуу вэ гэсэн шүүмжлэлд өртөж магадгүй. Энэ нь чамд тийм ч таатай зүйл биш байх.

1.Тохиромжтой урт

Оймсыг уртаар нь 4 төрөлд хувааж болно.

Нэгдүгээрх нь – маш богино: Иймэрхүү цухуйдаггүй үл үзэгдэгч ойсмыг голдуу ариун цэврийн зориулалттайгаар спорт гутлан дотор өмсөнө.

Хоёрдугаарх нь – богино: энэ бол хамгийн түгээмэл олон сонголттой байдаг.

Гуравдугаарх нь – шилбэний булчингийн талаар татдаг: энэ төрлийн оймс ямарч байдлаар суухад тохиромжтой хөлийг ил цухуйлгадаггүй. Ийм оймсыг брюкэн өмд жинсний альнийх нь ч дотуур өмсчихөж болдог.

Дөрөвдүгээрх нь – өвдөг давсан: ийм загварын оймс нь хүйтэн цаг агаартай газар дулаацуулах зорилготой зузаан материалаар хийгдсэн байдаг.

2. Өнгө

Сонгодог хуучинсаг, нүдэнд дулаахан загварыг эрхэмлэгч хүмүүст баримтлах үндсэн зарчим бол өмд оймс хоёр төстэй өнгөтэй байх нь чухал. Чи хэрвээ өмссөн цайвар өмднөөсөө бага зэрэг цайвардуу оймс сонгосон бол энэ нь байж болох л асуудал. Энэ тохиолдолд өнгөний код дагаад байх шаардлагагүй болов уу. Харин цав цагаан оймс сонговол энэ нь зөвхөн спорт хуцсан дотуур л өмсдөг гэдгийг санаарай. Хэрвээ чамд өмдтэйгээ ижил өнгөтэй оймс сонгох бололцоо байхгүй байгаа бол гуталтайгаа ойролцоо өнгийг сонгоход л болно.

Сүүлийн үед хэт хурц тод өнгөтэй оймсууд моодонд ороод байгаа. Иймэрхүү сонголт хийхээр зориглосон бол маш их ахнаарал татдагийг нь тооцоолж эргэн тойронд нь саармагжуулах зүйлсийг өмсөх нь зүйтэй болов уу.

Өнөө цагт моодонд ороод байгаа smart casual стильд нийцдэг өнгөний хэд хэдэн зохицолууд байдаг үүнд:

-Сонгодог загвартай хар гутлыг гүн цэнхэр өнгийн оймстой хослуулах.

-Бараан хүрэн гутлуудыг маргад чулуу,тоор жимс эсвэл бордо усан үзмийн дарс шиг хүрэн ягаан өнгөтэй оймстой өмсөх их зүгээр.

-Харин цайвар хүрэн гутал янз бүрийн хурц өнгөтэй эрээн оймсуудтай сайн хосолдог.

Хэрвээ чамд өнгүүдийг хослуулах тал дээр асуудал гарвал дараах үндсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй:

-Хүйтэн өнгө хэзээ ч дулаан өнгөтэй зохицдоггүй гэдгийг сана.

-Aлбаны сонгодог загварын гутлан дотуур заавал цулгуй бараан оймс өмсөх ёстой. Харин энгийн хэв маягаар хувцаслаж байгаа үед дуртай сонголтоо өөрийнхөө төсөөллөөр хийж болно.

– Хэрвээ хээтэй оймс сонгож байгаа бол тэр нь өмсөж буй цамц, зангиа бусад эд зүйлсийн чинь хээтэй сайн зохицож байх ёстой.

3. Хэмжээ

Гарт таарсан оймсоо аваар углачихаж болохгүй уутан дээрх размерийг харж бай. Хэтэрхий том размерийн оймс авчихвал холхих өсгийн дээр бөөгнөрөх гээд таагүй байдлууд мэдрэгдэнэ. Хэрвээ хэтэрхий багадуулж авбал барих, хүчилж өмсөх сунгах шаардлагууд гарна хогийн саванд хаяхаас өөр аргагүй ч болж мэдэх юм. Худалдаанд размер харгалзахгүй өмсдөг оймсууд мэр сэр тааралддаг ч өсгийний хэмжээ 40 размераас хэт бага эсвэл их байвал бас л нэмэргүй байдаг.

4. Материал

Оймсны хамгийн өргөн тархсан материалууд ноосон эсвэл даавуун байдаг гэхдээ зарим тохиолдолд маалинган материалтай ч байдаг. Удаан эдэлгээтэй, олон дахин угаахад хэлбэрээ алддагүй, суналт сайтай байлгахын тулд үйлдвэрлэгчид бага зэргийн процентэластан (5-10%) ,нейлон (5-20%) зэргийг хольдог. Ийм шаардлага хангасан оймс нь синтетик бага агуулсан агаар сайн нэвтрүүлдэг үнэ ба чанарын хувьд боломжийн сонголт болдог.

Энэ хэдхэн амархан боловч чухал дүрмүүдийг мартахгүй мөрдвөл оймсоо төвөггүйхэн сайн хослуулан өмсөж чадна. Эвгүй байдалд орж хүмүүс чамайг жигтэй харах вий гэж санаа зовохгүй тайван байж болно. Эсрэгээрээ бусад хүмүүс гайхаж чамд атаархах л үлдлээ.

Google search engine