Эрчүүдийн хувийн ариун цэвэртэй холбоотой үнэтэй зөвлөгөө

0
1039

Таныг өсвөр насны хүүхэд байх үед таны эцэг эх, тэр ч байтугай багш нар таны бие махбодын эвгүй үнэр, амны хөндийн ариун цэвэр, муухай үнэртэй чинь холбоотой сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байсныг санаж байна уу?

Олон хүний адил та үүнд огт санаа зовоогүй байж магадгүй, бас ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй байж ч магадгүй. Эцсийн эцэст та энэ үнэрийг мэдрээгүй, өсвөр насны хүүхэд бүртэй адил хүмүүсийн ярьсан зүйлийг огт анхаарч үзээгүй байх.

Харамсалтай нь өсч том болсон ч гэсэн олон хүн үүнийг үл тоомсорлож, муухай үнэртэй хэвээр байдаг. Тэд үүнийгээ мэддэг эсэхээс үл хамааран энэ нөхцөл байдал нь тэдний хувийн харилцаа, ирээдүйн ажил мэргэжил, бизнес дэх хэтийн төлөвийг үгүй болгож, бусад хүмүүс тэднийг хүндэтгэх хүндэтгэлийг бууруулдаг. Бидний ихэнх нь ийм асуудалтай хүнд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж чадахгүй, хэтэрхий эелдэг ханддаг бөгөөд тэдний үлдээдэг өмхий “утлага”-д огт анхаарлаа хандуулдаггүй. Бид өөрсдийнхөө биенээс гарч байгаа үнэрт дасаж, ямар ч муухай байсан тэрийгээ мэдэрч чадахгүй. Бидний хамар нь бидний олон сувгийн үнэр, түүний дотор амьсгалын замаар гарч байгаа үнэрийг шүүснээр мэдэрдэггүй.

Бидний зарим нь муухай үнэртэй байдаг гэхдээ уг үнэртэйгээ бусдын адил санаа зовдоггүй. Гэвч өнөөдөрт үнэнтэй тулгарах цаг болжээ.

Амны хөндийгөөс гарах муухай үнэрээс хэрхэн салах вэ?

Эхний алхам бол энэ асуудлаа таньж мэдэх явдал юм. Хүн бүр өөрөөс нь ямар амьсгал гарч байгааг мэдэж байх ёстой. Хамт ажиллагсад чинь чамтай хамт байхаас огиудас хүрч, эмэгтэйчүүдийг үнсэх гэтэл тэд таны хацар дээр үнсэхийг та хүсэхгүй байгаа биз дээ.

Хамгийн сайн арга бол өөрийнхөө амьсгалыг шалгах, өөрийнхөө найз нөхөд эхнэрээс асуух. Хэрвээ та хэн нэгэнтэй ярихыг хүсэхгүй бол хэлнийхээ араас жаахан товрууг хусаж үнэрлээрэй.

Амны хөндийн үнэр нь олон шалтгаанаас гардаг. Жишээ нь хоосон ходоодноос, хамрын синусын өвчин, тамхи татах, сармиснаас эсвэл бусад илүү төвөгтэй шалтгаанаар тодорхой бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа гэх мэт. Үүнийг арилгахын тулд зөв хооллож, ус ууж, шүд, хэл зэргийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн ариутгалын янз бүрийн бүтээгдэхүүн цэвэрлэхэд тусалдаг. Гахайн бохь эсвэл Tic Tac бэлдмэлийг үргэлж хэрэглээрэй.

Дээр дурдсан арга хэрэгсэл нь танд тааламжгүй үнэрээс салгаж чадахгүй бол хэлээ хусахыг оролдоорой. Хэл бол яг л хивс шиг юм. Бактери, хүнсний бөөмс, синусын шүүрэл нь нарийн ширхэгтэй тул үнэр үүсгэдэг ялангуяа хэлний бүр ар талд наалдаж муудсан байдаг. Хэлээ хусах нь үр дүнг өгч та үр дүнд нь гайхах болно.

Өөрий чинь хүчин зүтгэлээс хамааралгүйгээр үнэр арилахгүй бол эмчид хандаарай.

Биенийхээ эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?

Хүн болгонд биеийн үнэрний асуудал байдаг. Үүнийгээ хэрхэн засах вэ гэдэгт суралцах хэрэгтэй. Биенээс гарах үнэрийг дарах янз бүрийн аргууд байдаг. Сайхан үнэртэй саван, шампунь, үнэртэй ус, хувцасаа байнга тогтмол угаах гэх мэт. Та хоёр долоо хоногт өмсдөг жийнсээ сайхан үнэртэй байдаг гэж бодож магадгүй ч чиний хажуугаар өнгөрөх хүн чамайг үнэрлэхэд нь таниас хог үнэртэж байгаа юм шиг л байна. Нэг өмдөө 2-3 хоног л өмсөж, тогтмол угааж байх хэрэгтэй.

Яг таарсан цэвэрлэх бодис хэрэглэх нь маш чухал юм. Зохимжгүй үнэртэй зайлагч, вок хэрэглэх үед зарим үнэр нь таны биеийн үнэртэй харилцан тохироогүйн улмаас муухай үнэртэхэд хүргэдэг.

Маш хүчтэй, нялуун үнэртэй дизатрант спейгээс татгалзах хэрэгтэй. Ямар ч үнэргүй эсвэл маш зөөлөн үнэртэй дизатрант эсвэл спиртний орцгүй үнэртүүлэгч сонгох хэрэгтэй. Ихэнх үнэртэн, саван, сахлын ус нь хүнд муухай хямд пальто өмсгөсөн юм шиг муухай үнэртэй байдаг. Эдгээр нь үнэхээр чанартай сайн, тансаг үнэртэй бүтээгдэхүүн биш бол тэдгээр зүйлсийг биенийхээ үнэрийг дарах гэж биш зөвхөн ариун цэвэр сахих үүднээс л ашиглахыг хичээгээрэй. Мөн угаагч бодис сонгохдоо анхаараарай, ихэнх хүмүүс хямд муухай үнэртэйг авч алдаа гаргадаг түүний оронд ямар ч үнэргүй эсвэл зөөлөн тааламжтай үнэртэйг сонгоорой.

Зохицсон үнэртэнг хэрхэн сонгох вэ?

Үнэр нь бидний хувцас, яриа шиг бидний тухай маш их зүйлийг хэлдэг. Хүчтэй үнэр – сайхан эсвэл муу – бусдад эвгүй мэдрэмжийг бий болгодог. Түүний оронд юу ч түрхээгүй байсан нь дээр. Гэсэн хэдий ч зөв сонгосон ус нь бидний бий болгосон дүр төрхийг чадварлагаар сайжруулах болно.

Үнэртэй холбоотой хоёр хандлага байдаг. Эхнийх нь хүмүүс хувцас өмсдөг шигээ өөрт таарах үнэртэй ус түрхэх ёстой гэсэн ойлголт. Чиний хажуугаар гарсан хүмүүс “Ямар гоё ус түрхээ вэ” гэж хэлэхээр. Дараагийн арга нь хүнийг өөрийнх нь байгалийн үнэрийг тодотгож өгдөг үнэрийг сонгоход оршино. “Чиний ус сайхан ус байна” гэж хэлэхийн оронд хүмүүс “Өнөөдөр чи сайхан үнэртэж байна” гэж хэлэх болно. Танд бид өдөр тутамд 2 дахь сонголтыг дагахыг санал болгож байна. Онцгой тохиолдолд та анхаарал татахуйц хүчтэй, өвөрмөц үнэрийг өөртөө анхаарал хандуулуулахын тулд бага зэрэг аураг чинь хүчирхэгжүүлэх тийм үнэртэнг хэрэглэж болно.

Зөв үнэртэн сонгоход маш нарийн мэдрэмж хэрэгтэй байдаг. Хүн бүрийн өөрийнх нь байгалийн үнэр нь өөр өөр байдаг тул үнэртэн бүр бидний хувьд өөр өөрөөр нөлөөлдөг. Зөвхөн үнэрлэх төдийг тухайн үнэртэнг шууд дүгнэж болохгүй. Та түүнийг түрхэж үзээд таны өөрийн чинь байгалийн үнэртэй хэрхэн зохицохыг үзээрэй. Дэлгүүрт ороод өөртөө таарсан усаа бугуйндаа түрхэж үзээрэй. Тэгээд бүтэн өдрийн турш биенд чинь хэрхэн шингэж өөрчлөгдөхийг ажаарай. Худалдан авалт хийх шийдвэр гаргахаас чинь өмнө бүх асуултын хариу гарах болно. Эхнэр эсвэл найз бүгүйгээсээ зөвлөгөө аваарай. Өөрийнхөө ариун цэвэрт анхаарал тавьж байгааг чинь тэд үнэлэх болно. Эмэгтэй хүн үнэрт маш их эмзэг, ач холбогдол өгдөг.

Google search engine