Оффист ажилладаг хүмүүс эрүүл мэндээ хэрхэн хадгалж үлдэх вэ

0
746

Цэвэр, халуун дулаан, тав тухтай офисын ажил нь хүний эрүүл мэндэд ямар ч аюулгүй байх ёстой гэсэн юм шиг санагддаг. Өнгөцхөн харахад л тийм байгаа.

Өнөөгийн нийгэмд оффисын гэж нэрлэгддэг маш олон тооны янз бүрийн өвчин гардаг болжээ.

Нүдний өвчлөл

Оффист ихэвчлэн компьютерийн ард ажиллах хэрэг гардаг. Урт удаан хугацаанд дэлгэц харж суух нь маш хортой гэдэг бол нууц биш юм. Тэгээд ч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн дэвшил хүртэл хараанд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдэгт 100 хувийн баталгаа өгч чадахгүй.

Үүнээс яаж сэргийлэх вэ? Бүх зүйл маш энгийн:

– Дэлгэц нь хүний нүүрнээс тавин-аас доошгүй см-ийн зайд байрлуулсан байх ёстой.

– Дэлгэц нь бохир, нүднээс ташуу байрлаж болохгүй.

– Гэрэлтүүлэг нь хэтэрхий хурц, эсвэл нүдрүү чиглэсэн байх маш муу.

– Системтэйгээр зовхио хааж байх, 45 минут тутамд компьютероосоо холдож, ажлаасаа таван минутын завсарлага авч байх хэрэгтэй.

Түрүү булчирхайн үрэвсэл

Оффист ажилладаг эрэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг өвчин. Энэ нь дөчтэй эрэгтэй хүн бас хорин таван насны орчим эрчүүдэд ч илэрч болно. Халдвар авч өвдөхөөс гадна суугаа ажил хийдэг хүмүүсийн түрүү булчирхайн өвчлөл илүү хурдацтай явагддаг.

Энэ асуудлаас зайлсхийхийн тулд, та ингэх хэрэгтэй:

– 60 минут бүр босоод нааш цаашаа яваад эсвэл зүгээр л алхаж болно.

– Амьдралын эрүүл хэвийг хадгалж байнгын дасгал хийж байх хэрэгтэй.

– Хэтрүүлэн идэхээс сэргийлэх.

– Хэт даархаас сэргийлэх.

Шамбрам

Албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн бас нэг нь нэлээн түгээмэл өвчин нь Шамбрам юм.Эрэгтэй хүмүүст өвчин нь дараах байдлаар илэрдэг.

– Шулуун гэдэс эвгүйрэх, тавгүй байх.

– Цус гарах.

– Хүндээр бие засахад өвчин мэдрэх.

– Загатнах хорсох.

Шамбрамын эхний шинж тэмдгийн үед эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай байдаг өөрөө өөрийгөө эмчлэх ардын уламжлалт эмчилгээ сайн үр дүн өгөхгүйг анхаарна уу.

Нурууны өвчин

Нэг байрлалаар удаан сууснаар нуруунд асуудал үүсдэг. Та зөв суухыг оролдсон ч радикулит, осрийхондроз, бага нурууны өвдөлт зэрэг өвчнөөс бүрэн зугтааж чадахгүй.

Гэсэн хэдий ч та урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал та өөрийгөө бараг бүхэлдээ эдгээр өвчнөөс хамгаалж чадна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

– Байнга спортоор хичээллэх эсвэл 15-20 минутын дасгал тогтмол хийх.

– Хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй мөн өөх тос, сахар их агуулсан хүнсээс зайлсхийх хэрэгтэй.

– Ажил дээрээ цаг тутам завсарлага авч хөдлөх.

– Мэдээж боломжтой бол өөртөө тав тухтай сандал худалдаж авах хэрэгтэй.

Хэрвээ та өөрийнхөө эрүүл мэндэд маш хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал оффисын өвчнөөс зайлсхийх боломжтой. Эрүүл энхийг хүсье.

Google search engine