Эрдэмтэд жилийн ямар улиралд турах нь илүү зохимжтой вэ гэдгийг тогтоожээ

0
616

Швейцарийн эрдэмтэд маш удаан судалгаа хийсний үр дүнд ямар улиралд илүүдэл жингээсээ салах тулаанаа эхлэх үү гэдгийг тогтоосон байна. Ингээд өвлийн улиралд турах нь илүү үр дүнтэй болохыг нотолжээ. Хүйтний улиралд гадаа ихэнх цагаа өнгөрөөдөг учраас илүү хурдан жингээ хаядаг байна.

Эрдэмтэд лабораторт мэрэгч амьтдыг ашигласан байна. Өндөр темпертуртай өрөөнд байхаасаа илүү градус хасах 6-10 хүртэл буухад хулгануудын бие калороо шатааж эхэлсэн байна. Энэ үед мэрэгчийн цусан дахь инсулины хэмжээ буурсан байснаас гадна температурын бууралтыг тэд маш сайн даван туулж байсан.

Үүнээс гадна, судлаачид нь өвлийн улиралд өөх шатаахад хүчтэй нөлөөлдөг тусгай даавар ялгардаг болохыг баталжээ. Хүйтэнд цагаан өөх нь бор болон хувирдаг (эхнийх нь биеийн өөх тос хуримтлалыг хариуцдаг бол хоёр дах нь илүү их эрч хүч үйлдвэрлэхийн тулд илүүдэл жинг шатааж байдаг) байна. Мөн хүйтний улиралд таргалалтыг дэмждэг бактер болон молекулын бүрэлдхүүн хэсгүүд үхдэг байна.

Швейцарын эрдэмтдийн судалгааны үр дүнгээр илүүдэл жингээсээ өвөл салсан нь дээр гэдгийг баталжээ. Спорт заал явахаас илүү эрүүл агаарт хүйтэнд гадаа байхыг зөвлөсөн байна.

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here