Амьдралын аливаа асуудлыг даван туулахад ХАМГИЙН ШИЛДЭГ 15 зөвлөмж

0
967

Амьдрал бол үргэлж сайн сайхан гэрэлтэж байдаггүй. Хүн бүрт эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэгэн амьдралын сорилтыг давах цаг ирдэг. Хэрэв та зовлон зүдгүүртэй учирсан эсвэл бүтэлгүйтсэн үедээ түр зуурын асуудлыг даван туулахад тань туслах дараах баталгаатай зөвлөмжийг дагаарай.

1. Өөдрөг, эерэг байхыг хичээ

Амьдралд тохиолдох гайхалтай, сайн сайхан зүйлсийг л бид ихэнхдээ анзаардаг. Хүмүүс өөрсдийнхөө сонирхдог зүйлсийг л анзаарч хардаг. Жишээ нь хувийн байшин худалдан авахыг хүссэн хүн яг өөрийнхөө худалдан авахыг хүсч байгаа байшин тааралдах юм бол л түүнийг хардаг.

Гэтэл бодит амьдрал дээр ямар ч машин, хувийн байшин байдаггүй. Учир нь тархи мэдээллийг шүүж чаддагтай холбоотой. Хүн хүссэн зүйлээ харахад тархи юунд анхаарах ёстойг зааж өгдөг. Иймэрхүү хариу урвалыг сэтгэлзүйчид, мэргэжилтнүүд нотолжээ.

Үүнээс дүгнэхэд: та муу зүйлийг их төсөөлөх тусам түүнээс илүү их муу зүйлтэй учрах болно.

Хэрвээ хүн аливаа ямар нэг бэрхшээл, зовлонг төсөөлж бодох л юм бол зовлон бэрхшээл амьдралд чинь тал талаасаа л хүрч ирэн стресс, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс дандаа сайн зүйлүүдийн талаар бодож, бүх үйл явдлын эерэг үр дагаварт хүрэхийн тулд тархиндаа хэрэгтэй “тохиргоо”-г хийх хэрэгтэй. Тэгвэл та эргэн тойрныхоо дандаа эерэг, сайн зүйлийг анзаарч эхэлнэ. Энэ нь чамайг тайвширхад чинь туслаж, асуудлыг шийдвэрлэхийн хүчийг өгөх болно.

2. Амьдрал чамд исгэлэн нимбэг өгсөн бол түүнийг амтат жүрж болгон өөрчил

Хатуу үг сонсох хэцүү ч үр дүнтэй байдаг. Мэдээжийн хэрэг ямар нэг зүйлийг тэр чигээр нь өөрчлөх, аливаа зүйлд нөлөөлөх ямар ч боломжгүй үе байдаг. Тэгвэл тухайн нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бусад тохиолдолд зөв шийдвэр гаргах хэрэгтэй болох эсвэл тухайн зүйлийг өөр өнцгөөс харах хэрэгтэй болдог.

3. Өөрийн хийсэн алдаандаа гэмшиж харамсан зогсох биш түүнээсээ суралцах хэрэгтэй

Хэрэв та алдаа гаргасан бол сэтгэлээр унаж, итгэл найдвараа алдан сэтгэлийн хямралд орох шаардлагагүй. Ялагдалд хүрэхэд чинь яг нөлөөлснийг бодож ойлгох хэрэгтэй. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, үйл явдлын муу үр дагаврыг өмнөх үйл явдлуудаас олж мэдэн, бүх алхамуудаа шинжлээд үз. Ингэснээр та бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олох болно.

4. Буруу тооцоолол, алдаагаа засаарай

Алдаа дутагдал гаргахад юу нөөлсөн, түүнийг олж мэдээд засахыг хичээгээрэй. Хэрэв амьдралын тухайн үед ямар нэг зүйлийг өөрчлөх боломжгүй бол боломж гарсан даруйд засахыг хичээгээрэй. Энэ нь зөвхөн зовлон зүдгүүрийг арилгаад зогсохгүй өөрийгөө хүн болгоход чинь туслах зөв арга юм.

5. Талархлын тухай бүү мартаарай

Өөртөө хуримтлуулсан туршлага, танд хүнд үед тусалж, таныг зовлон дунд үлдээгээгүй хүмүүст талархах хэрэгтэй. Өөрийнхөө ойр дотны хүмүүсийг бас санаарай. Чамд юу зааж байсан, хэрхэн дэмжиж байсан, мөн тэдний тусламжгүйгээр чамд ямар байх байсныг санаарай.

Чиний амьдралд тодорхой орон зайг эзэлдэг тухай жижиг ил захидал бичээрэй. Захиагаа түүнд илгээх эсвэл уншиж өгөөрэй. Амьдралын үнэ цэнэтэй харьцуулахад зовлон зүдгүүр тийм ч том зүйл биш шиг харагдах болно гэдэгт итгэлтэй байна.

6. Хяналтандаа байлгах ёстой зүйлсдээ анхаарлаа төвлөрүүл

Чи тухайн хүнд нөхцөл байдлыг засах гэж олон удаа оролдлого хийх тохиолдол байдаг. Гэвч эцэст нь тэр хүнд байдлаас гарч чадахгүй тохиолдол гарч, би өөрийгөө ямар нэгэн зүйлийг өөрчилж чадах хүч чадалтай гэдэгтэй итгэхээ байдаг.

Өөрийнхөө чадах зүйлээс л барьж ав. Энэ бол өөрийнхөө хүч чадалгүй байдалд туслаж чадах найдвартай аргын нэг. Мэдээжийн хэрэг энэ нь гол асуудлыг шийдэж чадаагүй ч гэсэн өөрийгөө бүх муу зүйлийг өөрчилж чадна гэсэн итгэлийг өгч өөрийнхөө хянаж чадах асуудлыг гартаа аваахад чинь дөхөм болно.

7. Өөрсдийнхөө даван туулж амжилтанд хүрч чадсанд өөрсдийгөө магт

Ихэнхдээ хүмүүс зорилгоо хүрч, амжилт гаргасан өөрийн явсан замаа эргэн харж өөрсдийгөө магтдаггүй. Хэрвээ энэ бүх зүйлийг санах юм бол үлдсэн замыг туулж зорилгодоо хүрэх, асуудлыг шийдэх хүч чадлыг олж авах болно.

8. Таныг ойлгодог хүмүүстэй харилц

Хэцүү нөхцөл байдалд байхад чинь таныг дэмжиж, таныг ойлгодог хүмүүстэй хамт байх нь маш чухал. Чамайг зорьсондоо хүрч шантрахгүй байхад чинь тэдний хайр халамж хэрэгтэй болно. Ийм хүмүүсээс үргэлж зөвлөгөө авч, үнэнийг сонсох нь чухал байдаг. Энэ нь чамайг тухайн асуудлыг нөгөө өнцгөөс харахад чинь тусална.

Хэрвээ ямар нэг шалтгааны улмаас иймэрхүү хүмүүс таны эргэн тойронд ойрхон байхгүй бол өөртэйгээ ижил бэрхшээлтэй тулгараад буй хүмүүсийг сонгож аваарай. Тэд танд дэмжлэг үзүүлж, зовлон бэрхшээлийг даван туулахад танд туслан, туршлагаа хуваалцана.

9. Бууж өгч, уучлах чадвартай байх

Заримдаа чиний хүнд байдал, зовлонд яг нэг тодорхой хүн буруутай байх тохиолдол байдаг. Чи “Тэр хүн л хамаг зүйлийг сүйтэглээ, тэр л буруутай, хэрвээ тэр хүн байгаагүй бол бүх юм өөр байх байсан” гэж бодоод л алхаад байна. Иймэрхүү үзэл бодол, дайсагнал, үзэн ядалт нь улам илүү сөрөг зүйлийг л авч ирнэ. Иймэрхүү хариу үйлдэл нь мэдээж байх зүйл боловч сайн зүйлд хүргэж, асуудлыг шийдэхгүй.

Сөрөг зүйл бодоод л байхын оронд энэ асуудлыг хэрхэн шийдэх арга зам хайх хэрэгтэй. Бороо ороод далайд шингээд хөлдсөн зүйлээс өшөө авах шиг “тэр хүн л гэм буруутай” гээд өс хонзон саналаа гээд тэр бүхэн өөрчлөгдөхгүй. Үүний оронд та хурдан гэртээ буцаж ирээд норсон хувцас хунараа хатааж эхэлсэн нь дээр. Гомдсон зүйлээсээ хурдан салж, ардаа орхин, илүү чухал асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

10. Өөрийгөө буруутгаад хэрэггүй

Хэрвээ амьдралд чинь хар бараан зүйл тохиолдсон ч үхэл биш биз дээ. Хүн бүрт муу үе тохиолддог. Толгойгоо гудайлгалгүй, хамгийн бага боломжит хохирлыг л амсах нь чухал.

11. Амьдралын жижиг сажиг зүйлээс ханамж авч сур

Олон хүнд амьдралын хатуу сорил нь амьдралын хамгийн хүнд нөхцөл байдал гэж бодогддог. Ажил төрөл чинь бүтэмжтэй байхад аялж, ресторанд очиж, загварлаг хувцас худалдаж авдаг. Гэвч муу зүйлүүд гарч ирвэл, олон сайхан зугаа цэнгэл, тайтгарлаас зугтааж уйтгар гуниг, сэтгэл гутралд ордог.

Ийм нөхцөлд ч гэсэн энгийн зүйлээс сэтгэл ханамж авч, амьдралын баярт мөчүүдийг эдлэж чаддаг байх нь чухал. Рестораны оронд найз нөхөдтэйгээ ойд очиж шорлог ид, гадаадад зорчихын оронд хөрш хотоороо аял. Эдгээр хувилбарууд нь танд баяр баясгаланг авчирна.

12. Эрхэмлэхүй, үнэ цэнийг дахин үнэлэх хэрэгтэй

Амьдралын хүнд бэрхшээлүүд нь таныг амьдралын үнэ цэнийг дахин үнэлж, мэдрүүлэх боломжийг олгодог. Чухам яг юу хамгийн чухал болохыг та бодоод үз. Танд хүнд ачаа болж, дарамт учруулах шаардлагагүй зүйлсийг бүгдийг нь хая, тэгвэд амьдрахад илүү хялбар байх болно.

13. Тэвчээртэй бай

Залуу байхдаа шууд л бүх зүйлийн өндөрт шууд гарч чадах юм шиг санагддаг. Хүмүүс өөрсөддөө маш өндөр зорилго тавьж шууд л түүндээ хүрэхийг боддог. Тэр нь бүтэхгүй бол бухимдаж, тэсрэж сүүлдээ зүгээр л урсгалаараа явж эхэлдэг. Өндөр зорилго нь зөв бас боломжтой, гэхдээ түүнд хүрэхдээ аажмаар, бага бага алхам хийх шаардлагатай байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаандаа болдог гэдгийг санаарай. Тэвчээртэй байх нь чухал бөгөөд чухал зорилтыг биелүүлэх, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадваргүй байх хэрэгтэй гэдгийг санаарай.

14. Сонголт бол байнга байдаг

Зарим нөхцөл байдлыг хянаж чадахгүй ч гэсэн үргэлж сонголт байдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны ямар арга барил баримтлаж, нөхцөл байдлын талаархи санал бодол, түүнд авсан хариу арга хэмжээнээс бүрдэнэ. Юу хийх, өдөр тутмын нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа та өөрөө сонго.

15. Өөртөө санаа тавь

Бүтэлгүйтэл, хэцүү зүйлийг даван гарахад өөртөө анхаарал тавих хүч чадал үлдэхгүй байгаа ч гэсэн өөртөө анхаарал тавь. Кино, кафед очих, худалдаж авахыг хүссэн зүйлээ худалдан авах, шөнө сайн унтах, спортын танхимд очиж, усан бассейнд зочлоорой. Иймэрхүү цэнгэлүүд нь сэтгэлийн зовлонгоос ангижирч, эерэг сэтгэл хөдлөл төрүүлж амьдралын хүнд зүйлсийг давах боломжийг танд олгоно.

Бүх муу зүйл дуусч, салхи шуурга намдсаны дараа дандаа нар манддаг гэдгийг үргэлж санаарай.

Google search engine