Эр хүн

0
960

Энэхүү нийтлэлийг хийхээс өмнө хэд хэдэн удаа хүмүүсээс ийм зүйл сонссон юм. Юу вэ гэхээр: “Өнөө үед эрчүүд эрчүүд байхаа больж дээ” гэсэн утга бүхий үгсийг сонссон юм. Тиймээс ямар эр хүнийг эр хүн гэх вэ гэдгийг тайлбарлая.

Юуны түрүүнд гадаад төрхөөс эхлэх нь зүйтэй байх. Гадаад төрх нь эр хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, эрч хүч, өрсөлдөж ялан дийлэх чадварыг харуулна. Тэгэхээр гадаад төрх хичнээн чухал болохыг та бүхэн харж байгаа байх. За одоо дээрээс нь доош нь буюу толгойноос хөл хүртэл жинхэнэ эр хүн ямар байдгийг харцгаая. Царай эрэгтэйлэг байх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр эмэгтэй хүнийг бодвол илүү өргөн шанаатай, том духтай, арай өргөн нүдтэй (бүлтгэр биш шүү). Нүүрний яс том товойж гарч ирсэн байдаг. Эр хүний дааврын нөлөө их байгааг нүүрэн дээрх үс харуулна. Их байх тусмаа сайн байх ч зарим хүмүүсийх удамшлын шинж чанартай бага байдаг болохоор санаа зовоод байх шаардлагагүй. Эх биеийн хэсэг бол хамгийн чухал хэсэг. Та энэ хэсгээрээ өөрийн эрүүл мэндийн байдлыг илтгэнэ. Эр хүн өргөн мөртэй, V хэлбэрийн цээжтэй байна. Ямар нэг илүүдэл өөх байх ёсгүй. Хамгийн чухал нь нуруу цэх байх хэрэгтэй. Ингэснээрээ та өөрийн эрч хүчийг харуулж байгаа хэрэг. Бүгдийг ялан дийлж чадна гэсэн хүчтэй эр хүний шинж. Хамгийн ерөнхий шинжүүд гэвэл энэ байна даа. Хэрэв нүдэнд тань буухгүй байгаа бол Хью Жекман эсвэл Жон Траволтаг хараад баримжаа авч болно шүү дээ.

Дээрх шинж тэмдгүүд зарим эрчүүдэд тохирохгүй байж болох ч энэ тийм ч чухал зүйл биш. Харин одоо доор дурьдах гэж байгаа зүйлс бол жинхэнэ эр хүний шинжүүд юм. Тиймээс анхаарлаа хандуулаарай.

– Эр хүн орон зай, цаг хугацааг сайн мэдэрдэг. Тиймээс тэр хаана ч явсан төөрөхгүй. Хэнээс ч замаа асуухгүй ямар ч асуудалгүй хүрэх газраа очно.

– Эр хүн ямар нэг юм хийхэд хэний ч тусламж авахгүй өөрөө хийнэ. Эхэлсэн л бол дуусгана.

– Эр хүн бол хүчтэй. Заавал биеийн хүч байх албагүй ч тийм байвал бүүр ч сайн. Бие нь жаахан л өвдөх юм бол эм авч уухгүй, тэр тусмаа эмч дээр очихгүй шүү! Мөн эр хүн хүчтэй байна гэдэг нь ямар ч сэтгэлийн хөдлөл гаргахгүй. Өөрөөр хэлбэл эр хүн уйлахгүй, гонгинож шалтаг тоочихгүй, гомдол мэдүүлэхгүй, залхуурахгүй. Хийсэн зүйлийнхээ эзэн байх буюу хариуцлагатай. Өөрөө шийдвэр гаргаж түүнийхээ үр дагаварын дагуу амьдарна. Хэрэв амьдрал нь түүнээс болж нурах гэж байвал тэр энэ байдалд шанаа өгч цааш тэмцэж амьдрах болно. Тэр яг л байшинг тогтоон барьж нурахаас сэргийлж байгаа багана шиг бат бэх, хатуужилтай. Гэр бүлээ өөрийн нуруун дээрээ авч явна.

– Эр хүн анхааралтай байдаг. Анхаарлаа хэзээ ч сулруулахгүй гадаад орчинд юу болж байгааг харж байдаг. Анхаарлаа өөрт ашигтай зүйлд илүү төвлөрүүлдэг. Эрх мэдэл, мөнгө, эмэгтэй хүн. Сексд анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй! Эрх мэдэлтэй, хүчтэй байхад тэр бүхэн хэзээд байх болно.

– Эр хүний үг бол түүнийг эр хүн болгож байгаа хамгийн чухал зүйлийн нэг. Тэр амалсан л бол биелүүлнэ. Биелүүлж чадахгүй бол амлахгүй.

– Эр хүн дэмий чалчиж хэн нэгэн болон өөрт хэрэггүй зүйлийн талаар ярьдаггүй. Энэ бол эмэгтэйчүүдийн ажил. Эр хүн үгээ сонгож зөвхөн хэрэгтэй гэсэн зүйлийг л хэлнэ.

– Эр хүн өөрийгөө болон нэр хүндэд нь халдаагүй бол өрөөлийг хүндэлнэ.

– Эр хүн өөрөө өөрийнхөө хөрөнгийг бий болгоно. Хэний ч тусламжийг хүлээн авахгүй.

– Эр хүн эмэгтэй хүн шиг нүүрээ арчлахгүй. Энд тэндээ пирсинг хийлгэхгүй. Үс гэзгээ ургуулахгүй.

– Эр хүн бүх зүйлийг ном журмын дагуу байлгана. Өөрөөр хэлбэл бүх зүйл байх ёстой газраа байх буюу эмх цэгцтэй байна.

– Эр хүн өөрийн үзэл бодолдоо үнэнч, тэрийгээ үхэн үхтэл өөрчлөхгүй.

– Эр хүн бууж өгөхгүй. Оргилд гарахын тулд тэр тэмцсээр байх болно.

– Эцэст нь хэлэхэд эр хүн гэр бүлээ аз жаргалтай байлгаж, үр хүүхэддээ үлгэр жишээ байх болно.

Энийг уншсан эр хүн та өөрийгөө эр хүн гээд хэлээд явж болж байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй болж байна даа. Тиймээс эр хүн гэж хэлэхээс өмнө сайн бод! Танд амжилт хүсье!

Source: http://ali-post.blogspot.com/

Google search engine