Хэдийгээр чи өөрийн биенд эвтэй загварын хувцаснаас салмааргүй байдаг ч 5 жилд ядаж 1 удаа хувцасны шүүгээнээсээ костюм гаргаж өмсөх болдог л биз дээ.Костюм өмсөх шалтгаан гарсан ч шулуухан хэлэхэд чамд үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэггүй гэж үү?
Дэлхий дээр хэдэн сая эрчүүд костюмыг өдөр тутам өмсдөгийг чи сана даа. Энд 2 зам байна: би хохирогчдын нэг болно, эсвэл ажил хэрэгч хэв маяг нь хэтэрхий биенд эвтэй биш ч гэсэн чиний сэтгэл санааг унагахаар биш байх.
За та тэгэхээр хүчтэй эрчүүдийн замыг сонгож байгаа бол ажил хэрэгч хувцас дээр хэрхэн нэмэлт гоёл / аксусар/ сонгох талаар цааш нь уншаарай.
Бүгдээрээ классик хар костюм / бага зэргийн шоон эсвэл судалтай /, цайвар цамц, тод өнгийн заниа болон гялалзсан оксфорд гуталтай хэм маягнаас зайлсхийе.
За тэгэхээр хариуцлагатай томоохон арга хэмжээнд ядруувтар харагдахгүйн тулд таны бие дэх зүйлс хоорондоо маш сайн зохицолдох ёстой гэдгийг санаарай. Бичиг баримт хийх цүнх, хавтас, асаагуур, тэлээ, түрийвч, цаг, запнок, зангиа тогтоогч чинь өөр өөр өнгөтэй байж болох ч хэтэрхий тод өнгөтэй байж болохгүй.
Запнок
Эрчүүдийн запнокийг 17-р зууны үеэс хэрэглэж иржээ. Одоо цагт тийм их хэрэгцээний зүйл биш ч гэсэн үнэ цэнэтэй зүйлд тооцогдоно. Заримдаа хүмүүс запнокийг пиджакны цаанаас огт харагдахгүй учраас ямар ч хэрэггүй зүйл хэлдэг. Яагаад ингэж хэлдэг вэ гэхээр үүнийг хэрэглэж чаддаггүй учраас тэгж ярьдаг юм. Харин та одоо сурна аа.
Ажил дээрээ та хаяа л пиджака тайлдаг ч гэсэн франц цамцны ханцуй нь пиджактай зохицдог. Харин бусад тохиолдолд товчтой цамц өмсөж болно.
Эрчүүдийн запнак болон жинсэн өмд нь хэтэрхий эрсдэлтэй алхам ба чи өөрийгөө загварын алуурчин гэж тооцсон үед л болох зүйл.
Хэрвээ та баяр ёслолын арга хэмжээнд запнокийг хэрэглэх гэж байгаа бол алтан запнак хамгийн тохиромжтой. Чулуун болон өнгийн эмаль нь хэтэрхий анхаарал татдаг учраас эхний ээлжинд нэг өнгө дээр тогтсон нь дээр.
Запнок зүүх цамцны ханцуй нь смокингнаас 1,5-2 см-ийн урт байх нь зүйтэй. Харин энгийн ажил хэрэгч костюманд бол нуучихаж болно.
Та бүхэнд хэлэхэд эрчүүдийн запнок, зангианы хавчаар хоорондоо зохицох ёстой шүү. Ер нь хамгийн зөв сонголт бол эрчүүдийн запнок, зангианы хавчаарыг ижилхэн загвараар сонгох сонголт байдаг.
Зангианы хавчаар
Маш чухал үйл ажиллагаанд оролцох бол алтан хавчаар сонго. Хэмжээ болон хийц хамаагүй гол нь нарийхан, гөлгөр байх нь чухал. Хүмүүсийн анхаарлыг зангианы хавчааранд нэг их хандуулахгүйн тулд цамцныхаа 3,4-р товчны дунд зүүсэн нь дээр. 1,2-р товчны дунд хэтэрхий анзаарагдаж харагдана. Хэрвээ чамд гайхуулах санаа төрвөл энэ аргыг сонгож болно. Зангианы мөнгөн хавчаар нь өдөр тутамд хамгийн зөв сонголт болдог. Энэ нь соёлтой байдлыг илэрхийлээд зогсохгүй хэтэрхий маягтай харагдуулдаггүй.
Мөнгөний хавчаар
Зөвхөн нэг үйл ажиллагаанд зориулж бүхэл бүтэн цүнх авч явах нь зохимжгүй байдаг гэдэг та санал нэг байгаа байх. Одоохондоо мөнгөний хавчаарыг тийм ч их түгээмэл хэрэглэхгүй байгаа ч гэсэн зун ирэхэд энэ нь маш их эрэлттэй зүйл болоод байна. Нэг их мөнгө багтахгүй л дээ, дунджаар 10-15 ширхэг орно гэдэгт бол санал нийлж байна.
Өөрийн хэн нэгэн дотно хүндээ амьдралыг нь хөнгөвчилье гэвэл мөнгөний алтан хавчаар бэлэглэ. Хэрэгцээний өөрийнх нь байр суурийг харуулсан зүйл хэрэгтэй тохиолдолд энэ бол үнэхээр нүдээ олсон бэлэг болно. Хэрвээ энэ нь нөгөө хүнд чинь нэг их шаардлагагүй зүйл гэвэл мөнгөний мөнгөн хавчаар сонго. Энэ нь илүү тохиромжтой, тэгээд бас анхаарал их татаад байхгүй.
Эрэгтэй цаг
Цаг нь маш их зүйлийн талаар хэлдэг учраас маш болгоомжтой сонгоорой. Ажил хэрэгч хүнд бол үнэтэй байх тусмаа сайн. Стиллэг залуусын цаг нь хямд гялбаа, алмазгүй төв байсан нь зүгээр.
Маш том хэмжээтэй эрэгтэй цаг нь өндөр зиндааг илэрхийдэг гэсэн яриа байдаг. Гэхдээ чи бодоод үз дээ тийм хэмжээтэй цаг нь цамцны ханцуйд багтах уу?
Арьсан оосор нь классик стилд илүү зохицоно. Мэдээж хар өнгө бол хамгийн зөв сонголт, бор өнгө нь өдөр тутамд илүү зохицдог. Цаган дээрх тооны өнгө нь хар байвал спотлог лаг залуу шиг санагдаж магадгүй гэхдээ цагаан өнгө бол үнэтэй харагддаг.
Эрэгтэй тэлээ
Арьсан тэлээ нь ажил хэрэгч байдлыг илүү тодотгож өгдөг. Илүү дутуу зүйлгүй хүний анхаарал нэг их татаад байхгүй гөлгөр нэг төрлийн бүтэцтэй материал сонгосон нь дээр. Өнгө нь цаг, зангианы хавчаартай өнгө хослох нь зүгээр.
Эрчүүдийн том толгойтой биш арьсан тэлээ сонгох нь хамгаас илүү дээр. Тэлээний толгой том байх тусам илүү хэв муутай байдаг.