Хэцүү байна уу? Танд хүнсний бүтээгдэхүүний тусламж хэрэгтэй юм байна.
Хүлээгээл хүлээгээд л хичээгээд л байдаг байдаг урам хугархаас өөр юу ч алга уу?
Монголчуудын хувьд ямар нэг байдлаар өтгөн хатах зовлонг амссан тохиолдол түгээмэл байгаа.
Харин танд ислэг хэрэгтэй ингэснээрээ таны ходоод гэдэс хэвийн ажиллах болно.
Ургамлын амьдрал номын зохиолч Шарон Палмер (Sharon Palmer, R.D.N, author of Plant-Powered for Life) хэлэхдээ илүүдэл хоолны хаягдлаа ходоодноосоо хөөхөд ислэг танд туслах болно гэжээ.
Мөн ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих төвийн захирал хэлэхдээ та ходоод гэдсээ цэвэрлэхийг хүсч байгаа бол зөөлрүүлсэн ус сайн уу үүнийг байнга сана гэж зөвлөдөг.
Харин энд бид танд 00-ын өрөөтэйгөө удаан нөхөрлөхгүй байхад тань туслах 10 хүнсний бүтээгдэхүүн танилцуулая.
1. Буурцаг
Буурцаг нь шош, байцаа, вандуй зэргийг агуулдаг болохоор эрүүл мэндэд ашиг тустай. Та буурцаг төрлийн бүтээгдэхүүнийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж бай учир нь ислэг, витамин болоод эрдэсээр баялаг тул таны биед тустай.
Та буурцагны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн идэх гэж буй салат шөл эсвэл гоймон гээд эдгээртээ хэрэглэхэд энэ нь хагас халбага буюу 6-15 грамм ислэг нэмлээ гэсэн үг.
Зөвлөгөө: Mаш багаар эхлэж том амжилтыг бий болго.
(Буурцаг нь хуурай үр жимсний төрлийн нэг юм. Өргөн танигдсан буурцгууд нь шош, царгас, гэрийн хошоонгор, вандуй, газрын самар, сэвэг зарам, арцны ногоон мод зэрэг болно)
2. Цэцэгт байцаа (Брокли)
Цэцэгт байцааг хоол хүнсэндээ хэрэглэх нь таны эрүүл мэндэд сайн гэдгийг та нэг биш удаа сонсож байсан байх. Яагаад сайн юм бэ гэж үү? Энэ бүтээгдэхүүн бол амин дэм эрдэс баялаг ислэгийн уурхай л гэсэн үг.
Ердөөл энэ.
Сайн хүнсний ногоо идэх нь таны хоол боловсруулах эрхтэн болоод эрүүл мэндэд хамгийн тустай. Оройн хоолондоо заавал нэг аяга цэцэгт байцаа хийж бай. Энэ нь тавны нэг грамм ислэг нэмсэнтэй тэнцэнэ.
3. Овъёос (болон бусад үр тариа)
Овъёос нь нарийн гэдэсний ханаар дамжин ходоод гэдэсний ажиллах үйл явцыг илүү хялбар болгоход тусалдаг ба мөн маш олон төрлийн амин дэмээр баялаг байдаг. Тэд мөн уусдаггүй ислэг болоод өтгөн хэсгийг зөөллөж бүгдийг хөдөлгөөнд оруулахад тусалдаг.
Өдөр бүр хоол хүнсэндээ үр тарианы гурван нэгж болох түүний дотор овъёос, бор будаа зэргийг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй.
4. Бууцай (SPINACH)
Нэг аяга бууцай 4 грамм ислэг агуулах ба мөн магни агуулдаг нь илүү их тустай. Магни нь ихэвчлэн туулга зэрэгт ашигладаг шүү дээ, тиймээс та өтгөн хатсан үедээ магни ихээр агуулах бууцай идэж байгаарай. Мөн жин хасах гэж байгаа хүмүүс туулганд магни хэрэглэдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Оройн хоолныхоо гоймон дээр бага зэрэг л цацаж орхи.
5. Газрын самар
Өдөр бүх бага боловч газрын самар идэж байх нь маш их эрдэс агуулах ба бүйлс самрын тос гээд олон зүйлийг агуулна. Та илүү их эрүүл эрч хүчтэй байя гэвэл самар идэж байгаарай.
6. Маалингын үр
Та хоолны дэглэм барих гэж байгаа бол ердөө амархан. Маалингний үртэй хоол ид тэгээл болоо. 2 хоолны халбага үр нь 5 грамм ислэг болдог.
7. Нэрс
Нэрс бол хэзээд хамгийн шилдэг жимс байсан та маш бага хэмжээгээр идэхэд л ислэг ихсэж хоолыг маш сайн боловсруулна. Хагас халбага үхрийн нүд, бөөрөлзгөнө нэрс бүгд 4 грамм ислэгтэй тэнцдэг. Мөн та хагас аяга гүзээлзгэнэ бас идэж болно шүү. Эдгээр жимснүүдээр та бялуу кекс гээд дуртай бүхнээ хийж идэж болно. Мэдээж калори багатай.
8. Лийр
Лийрнээс их амин дэмийг шууд авч чадахгүй л дээ. Гэхдээ таныг угаалгын өрөөнд удаан суулгахгүй байхад туслах бас нэгэн жимс бол яах аргагүй ЛИЙР мөн. Нэг тал лийр нь хальсандаа хагас халбага ислэг агуулдаг.
9. Алим
Өдөрт нэг алим ид энэ бол алтан зөвлөгөө. Жижиг алимны хальс 3.6 грамм ислэг агуулдаг. Маш олон жимсний хальс байгалиараа ургах явцдаа ислэгийг агуулж байдаг.
10. Хатаасан жимс
Хэрвээ та түргэн хоол идсэн бол хар чавга хатаасан жимс хоёр луу л гүйгээрэй. Таны эмээ гал тогооны өрөөндөө нуучихсан байдаг жимснүүд шүү дээ. Тэд мөн адил ислэгээр баялаг. Нэг аяга нь 6 грамм ислэг агуулдаг.
Хар чавга идэхгүй гэвэл? Хуурай инжир болон гүйлс оронд санал болгоё.