Хэрвээ та жил бүрийн шинэ жилийн арга хэмжээний дараа өглөө нь толгойны өвчтэй өөртөө “Яах гэж ийм их уув даа, тэгээд даргын хажууд шүү, дахин хэзээ ч уухгүй ” гэсэн асуулт тавьдаг бол та одоо ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүйд хүрээд байгааг илэрхийлж байна гэсэн үг. MEN’s LIFE таньд биеэ хэрхэн авч явах талаар хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөө өгөөд зогсохгүй хамт олон, даргадаа нэр хүндээ өсгөх боломжийг олгож байна.
Та хамт олны үдэшлэгийг зүгээр л нэг энгийн хувцас өмсөөд хамт олонтойгоо хэд хэдэн халбага пиво уух зүйл гэж бодож болохгүй. Танай удирдлага чинь ажилтнуудаа цагийг сайхан зугаатай өнгөрөөгөөд тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гээд чамгүй мөнгө ийм төрлийн арга хэмжээнд зарж байгаа шүү дээ. Ямар ч дарга хүн энгийн хувцастай ажилтнуудаа энгийн байхдаа биеэ хэрхэн авч явж байгааг ажиглах боломжийг зүгээр өнгөрөөнө гэж үү? Тийм учраас чамд өөрийгөө сайнаар илэрхийлэх боломж гарч байна гэсэн үг. Хамт олны үдэшлэг чамайг хамт олон дундах од болгоно эсвэл таныхаар нэр хүндийг нэг мөсөн үгүй хийх арга хэмжээ байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Оролцохгүй байна гэдэг бодлоо бүрэн орхи
Магадгүй та (заавал хэдэн бакал шампанск уусны дараа биш) хамт олон чинь сүүлийн хугацаанд таны төсөөлсөн шиг мангар, аймшигийн биш гэдгийг ойлгох болно. Тэдэнд боломж өгөх хэрэгтэй
Хувцасаа сонгохдоо хүн бүр гайхахаар биш зүгээр сайхан харагдахаар сонго
Элвис шиг хурц тод өнгөтэй пиджак эсвэл бариухан савхин өмд өмсөхөөсөө өмнө танай хамт олон энэ дүрийг чинь доод талдаа хагас жил санах болно гэдгийг бодоорой.
Архийг хэтэртэл нь уух хэрэггүй
Өөрийнхөө даргаас илүү ууж болохгүйг анхаарах хэрэгтэй. Архины хундага чинь амархан хоосроод байгаад санаа зовоод байвал зүгээр л ус эсвэл сок хийчих. За тэгээд хоол ирэхэд заавал хоолоо идээрэй. Хоол чинь амтгүй байсан ч ходоодоо дүүргэхгүй бол нөгөө архи чинь өөрийнхөө заваан ажлыг хийгээд эхэлнэ шүү дээ.
Боломжийг бүү алд
Хэрвээ та томоохон компанид ажилладаг бол дарга чинь таныг бусад үед анзаараагүй л байх , одоо харин боломжийг алдаж болохгүй шүү. Бусад ажилтнууд чинь даргаасаа сургуулийн сурагч шиг л айж зугтааж байвал та харин эсэргээр нь том хүний дүрд тоглох хэрэгтэй гэхдээ архитай л болгоомжтой харьц. Даргадаа ийм сайхан үдэшлэг зохион байгуулж өгсөнд нь таларх гэхдээ ажлын талаар огт ярьж болохгүй. Дараа нь асууна биз. Харилцан яриа чинь богинохон бас түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байх ёстойг анхаараарай.
Заавал дарга чинь баяр ёслолын уур амьсгалыг бүрдүүлэх ёстой гэж андуурч болохгүй. Баяр хүргэж үг хэлэх, хичээсэнд нь талархах зэрэг зүйл бол байх. Цөөхөн хүнтэй хамт олны хувьд хүн бүрт бага зэрэг магтаалын үг хэлэх нь төгс юм харин олон хүнтэй байгууллагын хувьд газар хэлтсээр нь баяр хүргэх нь тохиромжтой байдаг. Хамт олны дунд өөрийгөө сайхан авч явдаг даргын хувьд баяр ёслолд сайхан уур амьсгалыг бий болгож хамт олноо сайхан байлгахад нь нөлөөлж чаддаг.
Өөрөө өөрийнхөөрөө бай-энэ маш чухал
Заавал өөрт чинь таарч тохироогүй харилцааны хэлбэрийг сонгох хэрэггүй. Мэдээж баярын уур амьсгал, уух юм, хөгжилтэй байдал нь нөлөөлөх ч гол өөрөө өөрийнхөөрөө байж өөрийгөө хүчэлсний хэрэггүй гэдгийг ойлгоорой.
Овог нэрээр нь дуудахаас болгоомжил
Бусад үед нь нэг их дотонсдоггүй байснаа гэнэтхэн ойр дотно харилцаад эхэлбэл дуртай байхгүй л байх даа.
Хэтэрхий туйлшрах хэрэггүй
Хэтэрхий албан ёсны биеэ барьсан дүр тийм ч сайн үр дүн өгөхгүй. Чопор шиг дүр төрхтэй хүн баярын уур амьсгалыг эвдэнэ гээд төсөөл дөө. Ийм эргэлтийг хэн ч үнэлэхгүй таны босс ч адил.
Маргааш болно гэдгийг мартаж болохгүй
Гарын алган дээрээ маргааш гээд жижигээр биччих. Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө наа үгээ уншаарай.
Өөрийгөө хадгалж үлдэхийг хичээ
Баяр ёслол яаж ч төгссөн бай, та өглөө ямар ч байдалтай бай ажилдаа цагтаа очих хэрэгтэй. Хэн нэгнээс уучлалт хүсэх хэрэгтэй юм шиг санагдвал шууд л уучлалт гуйгаарай. Өөртөө хир сайн гэмшинэ тэр чинээгээр чиний хийсэн муу зүйл хамт олны дунд хурдан мартагдах болно.
Ажил хийдэг хэн бүгдийн санаж байх дүрэм бол хамт олны үдэшлэг – энэ бол бараг л ажлын байран дээр байгаа гэсэн үг учраас биеэ авч явах дүрэм бараг ижил гэдгийг санаарай.
Эх сурвалж: www.menslife.ru