Гэрлэлтийн 7 ашиг тус

0
688

Гэр бүлээрээ тэмдэглэдэг ямар нэгэн баяраар, эсвэл амралтын өдрөөр уйтгартай, гунигтай байдаг уу? Эхнэртээ болохыг хүсэж байсан уу? Бид гэрлэлтийн бүх давуу талыг харуулсан хэд хэдэн аргументуудыг танд хэлье.

Маш их аз жаргал

Австралийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд гэрлэсэн эрчүүд гэрлээгүй эрчүүдээс илүү аз жаргалтай, тухайлбал бүр 135 хувь байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийг үе үе мэдэрдэг илүү тайван амьдрал, хайр халамжтай холбон тайлбарлажээ.

Өндөр цалин

Виржиниагийн их сургуулийн судлаачдын үзсэнээр гэрлэсэн эрчүүд ганц бие эрчүүдээс 22 хувиар илүү цалин авдагыг тооцоолжээ. Америкийн өөр нэг судалгааны байгууллагын дүгнэлтээр (санал асуулгад оролцогчид нь тэнгисийн цэргийн офицерууд байсан) эхнэртэй байх нь шат ахихад илүү хүчтэй аргумент болдгийг харуулжээ. Тиймээс та карьер хийхийг хүсч байвал эртхэн гэрлэх хэрэгтэй.

Асуудал багасна

АНУ-ын Хууль зүйн яам гудамжны үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг цуглуулжээ. Гэтэл санаанд оромгүй үзүүлэлт гарчээ. Ганц бие эрчүүд аллага, дээрэм, хүчингийн хохирогч болох нь гэрлэсэн эрчүүдээс 4 дахин их байжээ. Энэ нь магадгүй гэрлэсэн эрчүүдтэй асуудал үүсгэдэггүй нь дараа нь гарах шийтгэлээс айдаг байх.

Тогтмол секс

Британийн эрдэмтэд 2006 онд дэлхийн 38 орны эрчүүдийн дунд судалгаа явуулжээ. Гэтэл тэдгээр бүх оронд адилхан гэрлэсэн эрчүүд гэрлээгүй эрчүүдээс бэлгийн харьцааны тоогоор илүү байжээ. Гэхдээ сексийн чанарын талаар дурьдаагүй байна.

Донтолтгүй амьдрал

Аз жаргалтай гэр бүл таныг архи, тамхи никотины донтолтоос хамгаалахад тусалдаг. Америкийн өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс архичин, тамхичин эрчүүд гэрлээгүй буюу ганц бие эрчүүд байх өндөр магадлалтай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.

Хорт хавдар тусах магадлал бага

Гэрлэлтийн бас нэг давуу тал бол салсан болон ганц бие эрчүүд хорт хавдраар нас барах нь гэрлэсэн эрчүүдээс 11-16 дахин их байдгийг Норвегийн эрдэмтэд нотолсон байна. Мөн тэд 8 жилийн хугацаанд эрчүүдийн дундаж наслалт, нас баралтыг судлахад гэрлээгүй эрчүүд нас барах магадлал гэрлэсэн эрчүүдээс 88 хувь өндөр байна гэж дүгнэжээ.

Зүрхний асуудал байхгүй

Эндээс харахад аз жаргалтай гэрлэлт нь зөвхөн аз жаргалыг авчраад зогсохгүй эрүүл мэндийн ашиг тусыг авчирдаг байна. АНУ-ын Юта мужийн эрдэмтэд хайр дурлалаар гэрлэсэн гэрлэсэн хүмүүсийн цусны даралт хамгийн тохиромжтой түвшинд байгааг тогтоожээ. Мөн эсрэгээрээ гэрлээд аз жаргалгүй амьдарч байгаа хосуудынх хамгийн муу байв. Тэр ч байтугай эмч нар эдгээр өвчтөнүүдээ гэр бүлээ цуцлуулахыг хүртэл зөвлөдөг байна.

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here