Эмэгтэйдээ бэлгийн таашаал өгөх 5 гол зарчим

0
708

Секс бол хамтдаа хоёр тал идэвхтэй оролцож байж ханамж авдаг зүйл. Хамтрагч чинь сэтгэл хангалуун үлдэхийн тулд чи тийм ч олон зүйл мэдэх шаардлагагүй. Танд ердөө 5 энгийн зарчмыг танилцуулъя. Үүний мөрдсөнөөр та хоёрын харилцаа улам дотно болох боломжтой.

Эмэгтэйгээ жаргааж чаддаг эр хүн өөрөөрөө бахархах ёстой. Хайрт эмэгтэй чинь жаргалтай байх шиг сайхан зүйл энэ хорвоод үгүй биз ээ. Азаар үүний хийхийн тулд элдэв аз сорьсон зүйл, акробат үзүүлбэр хийх шаардлагагүй юм. Үндсэн 5 зарчмыг мөрдөхөд л болно.

Бэлгийн ажилд шат шатаар бэлтгэх

Нэгэн таагүй зүйл байдаг нь эрэгтэй, эмэгтэй хүний бие организм ондоо бүтэцтэй ба энэ нь сексэд ч нөлөөлдөг. Эрчүүд маш амархан багахан шүргэлт, янаг үгс, эвсэл нэг тиймэрхүү бодол төрөхөд л сэрэл нь хөдөлдөг нь хүн бүгдэд тодорхой. Нэг үгээр ганц товчлуур дарахад л байлдааны бэлэн байдалд ордог.
Харин эмэгтэйчүүдийн хувьд өөр байдгийг секс судлаачид баталж байна. Тэдний хүсэлт сээтгэнэх дотносох явцад бага багаар нэмэгддэг байна. Үүнд орчин нөхцөл байдал маш их нөлөөлдөг. Эмэгтэйн сэрэл хүчтэй хөдөлсөн байхын тулд бүтэн өдрийн турш халуухан уур амьсгалын бүрдүүлэх хэрэгтэй. Магтаал, санамсаргүй биед нь шүргэх, үнэсэлт, массаж хийх гээд орчин бүрдүүлэх аргууд олон байгаа. Иймэрхүү үйлдлүүд хэр олон байна тэр хэмжээгээр хамтрагч чинь тайвширч биеэ барихаа байж, мөн илүү их ханамж авах болно.

Сэтгэл санааны тав тух бүрдүүлэх

Хэрэв хүн дотроо ямар нэг санаа зоволтгүй тайван, дарамтгүй тав тухтай байдлыг мэдэрч байвал бэлгийн ажлаас илүү таашаал авах нь тодорхой. Энэ нь эмэгтэйчүүдэд бүр илүү чухал зүйл. Эрдэмтэд сөрөг мэдрэмжүүд болох стресс, айдас хүйдэс, түгшүүр зэрэг нь тархины дур хүсэл төрүүлдэг дааврыг идэвхгүй болгодгийг баталсан байна.

Сонголтыг нь хүндлэх

Эмэгтэйчүүд ихэнхдээ өөрт нь юу таалагддагийг мөн юу сэрлийг нь хөдөлгөдгийг мэддэггүй аль эсвэл хэлэхээсээ ичдэг. Халамжтай эр хүн зөвхөн өөрийн таашаалыг хайлгүй хамтрагчийнхаа дур хүслийг олж мэдэхийг хичээдэг. Янз бүрийн асуулт тавьж, илж таалж өөр өөр байрлалуудыг туршиж үздэг. Түүнийхээ юунд дуртай, юунд дургүйг нь сонирхдог байвал сайн. Заримдаа төгс сексийн арга барилыг олохын тулд багагүй хугацаа ордог. Энэ бүх алдаа онооны эцэст олж авсан үр дүн бол хоосон зүйл биш.

Шинэ зүйлийг туршиж бай

Нууц жорыг мэддэг болсон ч түүнийгээ байнга давтвал тэр нууц зүйл биш болж хувирна. Цаг хугацаа өнгөрөх тусам уйтгартай автомат үйл явц болгохгүйн тулд шинэ зүйлийг турших нь зайлшгүй шаардлагатай ба энэ нь дахин хүчтэй гүн мэдрэмжийг та хоёрт өгнө. Мэдээж байнга шинэ туршилт хийгээд байх шаардлагагүй ч үе үе давтамжтайгаар ор дэрний ажилдаа чөлөөтэй галзуу санааг зөвшөөрч байхад зүгээр.

Бие биеэндээ итгэх

Бие биендээ итгэлгүй байдал нь бэлгийн харилцаанд сөргөөр нөлөөлнө. Олон хүмүүс өөрийнхөө ямар зүйлд сэтгэл хангалуун бус явдаг энэ нь биеийн аль нэг хэсэг ч байж болно. Харин бие биедээ бүрэн итгэх үед энэхүү сул талаа хосууд анзаарахаа байдаг. Иймэрхүү зүйлүүд асуудал биш болсон үед дотно харилцаа хэд дахин тааламжтай болж ирдэг. Ер нь хүүхнүүд гадаад төрхөндөө хэт ач холбогдол өгч, өөрийгөө дур булаам бусдад таалагдаж байгааг мэдрэхийг хүсдэг. Тиймээс эрэгтэйдээ бүрэн итгэж, эмзэг байдлаа хойш тавьж нээлттэй байх мөн тэнэг инээдтэй харагдахвий гэж эмээх хэрэггүй дулаан харилцааг бүрдүүлэх нь чухал.
Харж байна уу? Шинэ содон юм юу ч байхгүй байгаа биз! Төгс арга гэдэг бол ердөө л итгэл, тэвчээр, халамж, анхаарал мөн бага зэргийн тэнэглэл. Хэрэв энэ хэдхэн зарчмыг мөрдөөд эхлэвэл секс болон харилцаа чинь бүхэлдээ сайхан болж ирнэ.
Танд амжилт хүсье!

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here