Анхны болзоон дээр эрчүүдийн гаргадаг 12 алдаа

0
477

Зарим эрчүүд болзоонд хичнээн удаа очсон ч дандаа л бүтэлгүйтэж алдаагаа давтсаар л байдаг. Заримд нь бүр анхны сэтгэгдэл нь харилцаа тогтооход ямар чухал болох талаар ямар ч ойлголт байдаггүй.

Menslife.mn эсрэг хүйстэнтэйгээ танилцахдаа гаргадаг хамгийн том алдаануудыг энд нийтэлж байна. Дашрамд хэлэхэд төгс болзоо байдагт итгэхийг хүсэж буй хүн бүрт энэ нь бүрэн боломжтой бодит зүйл гэдгийг хэлмээр байна.

1. Болзооноос хоцрох

Болзоонд хоцрох эрх зөвхөн эмэгтэйд л байж болох юм. Учир нь тэдэнд шалтгаан их шүү дээ үсээ янзлахдаа буржийлгах уу шулуун болгох уу, гурван даашинзнаас алийг нь өмсөх вэ, цамц, өмд костюм жинс аль нь дээр вэ, улбар шар оймс уу гээд л энэ бүхэн таалагдахгүй бол хувцсаа бүгдийг нь тайлж нэг үзнэ нулимас унагаж ч нэг үзнэ. Харин эрчүүдийн хувьд хоцрох юм бол энэ нь уучлахын аргагүй алдаа юм. Ердөө 20 хүрэхгүй минут л хоцроход л энэ нь нилээн эрсдэл дагуулж хүмүүжилгүй найдваргүй хүн юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж болох юм.

2. Урьдчилан төлөвлөхгүй байх

Болзоонд очихоос өмнө чи бүх зүйлийг нарийн төлөвлөсөн байх ёстой бүсгүйгээ хаашаа дагуулж явах вэ хаагуур цуг алхаж болох вэ ямар газар оройн хоолонд орох гэх мэтчилэн. Энэ бүх төлөвлөгөө бүтэх эсэх нь чухал биш боловч хамгийн гол нь бэлтгэлтэй байх нь чухал юм. Итгээрэй ямар ч бүсгүй болзоонд ирэхдээ өнөөдөр бид юу хийвэл зүгээр вэ гэсэн гэсэн тэнэг асуулт чамаас сонсох гэж ирдэггүйг. Бүх зүйлийг чи санаачлах ёстой харин тэр чамайг юу санал болгохыг хүлээж байдаг учраас ахны болзоонд ирэхдээ болж өгвөл хэд хэдэн төлөвлөгөөтэй бай.

3. Санаа тавьж халамжлахгүй байх

Бүсгүй өндөр өсгийтэй гуталтай болзоонд ирсэнийг нь хараад хотын цэцэрлэгүүдээр хамт алхаж хуучин гудамжуудаар явж чулуун дундуур алхах хэрэг гарвал бүтэхгүй юм байна гэж бодож байна уу? Үгүй л дээ цэвэр агаар бол хамгийн сайхан зүйл. Гэхдээ бүсгүйчүүд бол их эмзэг амьтад тэдэнд ер нь тав тухтай байдал их чухал. Хөлнийх нь арьс шалбарч цус гартал нь явснаас зүгээр ресторанд хамт орох юмуу эсвэл цуг кино үзсэн нь бараг шулуухан байх. Энэхүү болзоо бүсгүйд таалагдаад аятайхан болчих юм бол алсдаа чамд хэрэгтэй байх болно.

4. Идэхэд эвтэйхэн биш хоол сонгох

Далавч, хавирга гэх мэт гар завааруулдаг хоол сонгох нь анхны болзоонд хориотой зүйл. Соус амтлагч зэрэг шингэн нялцгай зүйлс мэрж байх үед чинь эрүү сахлан дээр чинь түрхэгдээд заваан харагдвал нилээн хэдэн оноо алдах болно. Ялангуяа цэвэрч нямбай хатагтай нар бол иймэрхүү юм харвал боломж л гарвал зугтаад алга болох байх шүү. Иймэрхүү байдал гаргасны дараа үнсэлцэх тухай бодож байвал мөрөөдөөд ч хэрэггүй.

5. Хувиа хичээсэн зан гаргах

Мэдээж анхны болзоо өөрийгөө танилцуулж өөрийнхөө тухай ярихгүйгээр өнгөрдөггүй ч бага зэрэг нууцлаг байж үүнийг хойш нь тавьсан нь дээр. Бүхэл оройжингоо өөрийнхөө тухай яриад байвал чалчаа их зан чинь гэрлийн хурдаар чамайг хэн ч биш болгож болно. Ер нь 50/50 гэсэн харьцаатай байвал зүгээр өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа яриад бас бүсгүйгээ яриулаад харилцан ээлжилж ярьж байвал сайн гэхдээ бүсгүйнхээ яриа болгоныг дуустал нь таслахгүй сонсох нь хамгийн чухал шүү. Гэхдээ харилцан яриа хиймэл хуурай ярилцлага шиг духан дээр хөлс ялгарсан байдалтай байж болохгүй. Хамгийн гол нь та хоёр аз жаргалтай байх ёстой бүх зүйл энгийн байх нь чухал.

6. Шүүмжлэмтгий байх

Уулзсан бүсгүй чинь гэнэт уран зохиол унших нь тэнэг явдал дүрдэг цайгаа гурван удаа ашигладаг хөлбөмбөг хамгийн уйтгартай спорт гэх мэтийн зүйл яривал яаран түгшүүрийн дохио хангинуулах шаардлагагүй. Энэ уулзалт бол цаашдаа цуг байвал тохирох уу үгүй юу гэдгийг ажиглах уулзалт гэдгийг мартаж болохгүй харин чимээгүй ажигла. Тэртээ тэргүй өөрийнхөө үзэл бодлыг тулгаж хэрүүл өдөөлөө гээд тэр хүнийг өөрчилж чадахгүй шүү дээ. Маргалаа гээд мангар амьтан болж үлдэх нь тэртээ тэргүй амархан.

7. Өөр бүсгүйчүүд рүү алмайрах

Нэгэнт энэ бүсгүйг сонгоод болзоонд урьсан юм бол хүн шиг байж хажуугаар өнгөрсөн халуухан амьтад руу нүдээ унагаад байж болохгүй. Хичнээн дурласан хүнтэйгээ болзож байгаа ч гэсэн эрчүүдийг хүүхэн хардаг зуршил нь баллаж орхидог тиймээс энэ бүсгүйгээс өөр хэнийг ч анхаарахгүй гэж гараа чанга атга. Хэрэв тэгэхгүй бол энэ чиний сүүлчийн болзоо болж хувирна. Эмэгтэйчүүд байгалиасаа нүдний харцыг хааш тусаж байгааг сайн мэддэг чадвартай байдаг тийм учраас энэ дон жуаны харцыг чинь тэд мэдэхгүй өнгөрнө гэж бодож байвал чи андуурч байна.

8. Хуучин найз бүсгүйгээ дурсах

Анхны болзоонд очихдоо хуучин найз бүсгүйнхээ тухай мартах хэрэгтэй өнөөдөр чиний түүх цагаан цаас шиг байх ёстой. Хуучин харилцаагаа яриад байх нь мэдээж сайн зүйл биш. Нэгдүгээрт чамтай болзож байгаа түүний хувьд бас л аз сорьсон хэрэг хоёрдугаарт хуучин найз бүсгүйгээ бодсоор л байгаа юм байна хайртай хэвээрээ юм байх даа гэсэн бодол төрнө. Хэрвээ энэ сэдвээр бүсгүй өөрөө түрүүлээд асуух юм бол тайван цөөн үгээр хариулах хэрэгтэй гэхдээ хүйтэндүү байдалтай мэдээлэл өгөх төдий. Хэрвээ бүсгүй хэтэрхий энэ асуудлыг сонирхоод байвал энэ муугийн дохио асуудал бүр л хүндэрнэ хувийн асуудалд хошуу дүрж байна гэсэн үг.

9. Зай завсаргүй гомдоллох

Бүсгүйгээр өөрийгөө өрөвдүүлж байлдан дагуулахыг оролдвол энэ тийм ч сайн арга биш гэж хэлмээр байна. Мэдээж тэр зургаан настайд чинь чиний гөлөг машинд дайруулсан тухай, сургуулийн овгорууд дээрэлхдэг байсан тухай, ажил дээр чинь цалинг чинь нэмэхгүй байгаа тухай сонсоно гэхдээ хэзээ ч эргэж уулзахгүйгээр явж одно. Яагаад гэвэл эмэгтэйчүүд азгүй гомдоллосон амьтадыг хэзээ ч сонирхохгүй энэ чинь тачаангүй биш тэгээд ч ямар ч найдваргүй арга. Өөр дээрээ ажилла чамд өөрийгөө өрөвдөж суух зав байхгүй уулыг эргүүлэх хүчтэй бол чаддаггүй юмаа гэхэд тэр хэмжээнд дөхөж оч.

10. Харамч зан

Харамч байдал чинь чиний сул талууд дотроос хамгийн түрүүнд ажиглагдана. Цай уучихаад эсвэл ямар нэг үйлчилгээ авчихаад тооцоого бодоод байх нь чамайг эвгүй харагдуулна. Тооцоогоо хувааж хийх санал тавьбал энэ нь том тэнэглэл болно гэдэгт итгээрэй.

11. Утаснаасаа салахгүй байх

Оройн зоогонд ирэхдээ утсаа унтраах нь зүйтэй. Итгээрэй энэ үйлдлийг чинь баглаа цэцэг авч ирснээс илүү үнэлэх болно гэдгийг. Гэхдээ мэдээж цэцэгтэй ирэх нь гайхалтай байлгүй яахав. Хором бүрийг түүнд зориулсан гэдгээ харуул facebook instagram-ийн шинэ нийтлэлүүд чамд тийм чухал гэж үү. Гэхдээ бас бүсгүйг сайн ажигла хэрвээ тэр утсаа шагайгаад харц нь түүнээсээ салахгүй байвал чамайг үл ойшоож байна гэсэн үг хаяад явах хэрэгтэй.

12. Болзоог сайхан төгсгөхгүй байх

Хамгийн өөртэй итгэлтэй хөөрхөн хүүхнүүд хүртэл анхны болзооны дараа залуугаас салж явахдаа сэтгэл догдолсон байдалд ордог. Түүнд би таалагдаагүй бол яанаа, энэ цайвар хувцасыг өмсдөггүй байж бүдүүн харагдсан байх даа, тэр хөгжилтэй явдлыг ярьдаггүй байж намайг тэнэг гэж бодсон байх даа гэх мэт бодлууд залуу хатагтай нарын толгойд болзооны дараа цөөнгүй орж ирдэг. Хэрвээ тэр бүсгүй чамд үнэхээр таалагдаад дахин уулзах хүсэл төрж байвал болзоогоо гоё төгсгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл салахынхаа өмнө чамд таалагдсан гэдгийг ямар нэгэн байдлаар ойлгуулах хэрэгтэй. Сайхан үгс хэлэх, хацар дээрх үнсэлт салсаны дараа явуулсан гоё үгтэй мессеж ч байж болох юм тэр бүсгүй нандигнан хадгалаад магадгүй ирээдүйн ач зээ чинь унших ч юм билүү.

Танд амжилт хүсье.

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here