Архи уухгүй байх 7 шалтгаан

0
760

Гашуун нясуун юм сонин зүйл шүү нэг талаасаа хүнд хэцүү ажлын 7 хоногийн төгсгөлд 1 халбага пиво юугаар ч солишгүй сайхан эм болдог ч нөгөө талаас бидний бие организмын хамгийн эмзэг эд эрхтэнд харагдахгүй хирнээ хүчтэй хор хөнөөл учруулдаг.

Яагаад спиртний төрлөөс татгазлах хэрэгтэй тэр нь таны эрүүл мэнд аж амьдралд чинь ямар их хортойг доорх зүйлсээс уншаарай.

1. Зүрх судасны системд цохилт өгөх нь

Согтууруулах ундаа хүний бие организмд оронгуут таны зүрх өөрийнхөө хэмжээ шиг томордог (тэр тусмаа пиво нь илүү нөлөөтэй). Зүрхний гадна талд маш олон зурагдсан шарх үүсдэг энэ нь зүрхний шигдээс болох шалгаан болдог бөгөөд үхэлд хүргэх аюултай.

2. Ухаан санаа мансуурах нь

Спиртний төрлийн ундаа нь масууруулах бодист зүгээр ч нэг тооцогдохгүй шүү. Спиртний төрлийн ундаа нь хүний оюун ухаанд цагаас хагас цагийн хугацаанд нethericнөлөө үзүүлдэг. Ямар ч реакцгүй болж эрүүлээр сэтгэнэ гэж бүр санахын ч хэрэггүй. Яг ийм шалтгаанаар жолооч нарт архи уухыг хориглодог шүү дээ. Согтуугаар жолоо барих нь хамгийн эмгэнэлт явдалд хүргэдэг.

3. Тархины эсийг устгах нь

Спиртний төрлийн ундааны маш бага хэмжээ ч (хагас бакал вино ч энд хамрагдана шүү) дахин сэргээх боломжгүйгээр хэдэн мянган эсийг үхүүлдэг. Согтууруулах ундаанд байдаг спирт нь цусны улаан эсийн наалдамхай – цусны улаан эс, жижиг нарийн судаснуудыг таслаж хүчилтөрөгчийн өлсгөлөнд орсноор мэдрлийн эсүүд үхдэг. Ийнхүү спирттэй тулаанд орж ялагдан үхсэн эсүүд нь хүний биенээс шээсээр ялгарч гардаг байна.

4. Архаг өвчнийг даамжруулах нь

Эмч нар согтууруулах ундааг удаан үйлчилгээтэй хортой зүйрлэдэг. Спиртэн дотор агуулдаг бодис нь хүний биеийг дээрхтэй адил шууд утгаар гэмтээдэг. Согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүн цаг хугацаа өнгөрөх тусам оюун ухааны болон биеийн идэвхитэй байдал суларч түүний оронд ямар идэвхгүй байдал бий болдог ба биед нь байнга тавгүйтэх мэдрэмж төрдөг. Согтууруулах ундаанаас удаан хугацааны туршид хамааралтай байх нь нойр булчирхай, нойр булчирхайнхорт хавдар, элэгний хатуурал, зүрхний болон бусад олон архаг өвчин даамжрах нөхцөл болдог. Танд ийм зүйл хэрэгтэй гэж үү?

5. Муу үр удам үлдээх нь

Архи нь хүний үр удмын мэдээллийг агуулдаг ДНК-ийн бүтцэд өөрчлөлт оруулдаг. Эрдэмтэд оюун ухааны хомсдолтой, төрөлхийн тахир дутуу төрсөн хүүхдүүдийн 90% нь согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсээс төрдөг гэжд үгнэсэн байна.

6. Зохимжгүй зан авир гаргах нь

Архи уусан хүн өөрийгөө хэн гэж бодоод байгааг чи нэг бус удаа харж байсан байх. Архи нь хүний тархины ёс суртахууны төвд нөлөөлдөг учраас санаанд оромгүй, төсөөлөшгүй байдлаар биеэ авч явж эхэлдэг. Энэ бүх зүйлийн сайн төгсгөл нь нэг буланд очоод тасарч унаснаар дуусдаг. Харин ямар ч хяналтгүй уурлах, жижиг зүйлээс болж солиотой юм шиг зан гаргах зэрэг нь муугаар төгсч байгаагийн шинж.

7. Төсвийн цоорхой

Үнэтэй архи, уух дуртай, байнга уудаг архинд бага биш мөнгийг зарцуулдаг. Архинаас хамааралтай болсон хүмүүс бол 1 шил архиар зогсохгүй шүү дээ. Хэн их согтоно тэр их мөнгийг архинд зарцуулна. Хөл бөмбөгийн тоглолт үзэхэд яаж зүгээр байх вэ дээ хэдэн шил пиво ууна тэгээд ажлынхантайгаа зугаална, загасчлал, төрсөн өдөр гээд архигүй баяр байхгүй шүү дээ. Энэ бүх зүйлд зарцуулсан архины тооцоог гаргах юм бол бүүр үүнээс илүү сайхан зүйлд зарцуулж болохоор мөнгөний тоо гарна шүү дээ. Жишээ нь : Аялал зугаалгаар явах, өөртөө шинэ зүйлс худалдан авах гэх мэт.

Дээрхээс харахад архи бага уух эсвэл бүүр огт уухгүй байх шатгаан бол их байгаа биз дээ? Тиймээ, архи бол бие организм сулрахад нөлөөлдөг. Тиймээ, тэр дотоод эрч хүчийг бууруулна. Дараах арга замаар анхаарлаа саринуулж болно. Үүнд: иогаар хичээллэх, усанд сэлэх, халуун баннд орох, массаж хийлгэх, сайхан агаарт яаралгүй зугаалах гэх мэт.

Өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: www.menslife.com

Google search engine