Тестостероныг бууруулдаг архины 7 нөлөө

0
66

Та эрч хүчтэй, бэлгийн идэвхтэй байхыг хүсэж байна уу? Тэгвэл архи таны хамгийн чухал эрэгтэй даавар болох тестостерон дээр хэрхэн сөргөөр нөлөөлдгийг мэдэх хэрэгтэй.

1. Архи Лейдигийн эсүүдэд шууд нөлөөлдөг

Этил спирт болон түүний задралын бүтээгдэхүүнүүд нь тестостероныг нийлэгжүүлдэг Лейдигийн эсүүдэд шууд хор нөлөө үзүүлдэг. Ганц удаагийн архи уухад ч тестостероны хэмжээ хэд хоногоор буурдаг. Хэрэв тогтмол архи хэрэглэдэг бол эдгээр эсүүд аажмаар гэмтэж, улмаар дааврын түвшин 15 болон түүнээс дээш хувиар буурч болзошгүй.

Мөн архи нь төмсөг дэх цусны эргэлтийг алдагдуулж, үйл ажиллагааг нь улам сулруулдаг. Үр дүнд нь хүч чадал, хүсэл буурна. Тиймээс тестостероноо хэвийн түвшинд хадгалахыг хүсвэл архийг ховор хэрэглэдэг эсвэл бүрмөсөн татгалзсан нь дээр.

2. Архи стрессийн даавар болох кортизолыг нэмэгдүүлдэг

Кортизол нь стрессийн даавар бөгөөд түүний түвшин нэмэгдэхэд тестостерон буурдаг. Архийг бие махбод хорт бодис хэмээн хүлээн авч, хамгаалах хариу урвалын хүрээнд бөөрний дээд булчирхайгаас кортизол ялгаруулдаг.

Ганцхан үдэшлэгт архи уухад л кортизолын хэмжээ 20–30 хувиар өсч, тестостероныг хэд хоног бууруулдаг. Хэрэв тогтмол архи хэрэглэвэл кортизолын хэмжээ байнга өндөр байх бөгөөд энэ нь сул дорой байдал, сэтгэл гутрал, булчингийн масс багасах, бэлгийн дуршил буурахад хүргэнэ.

3. Нойрны чанарт сөргөөр нөлөөлнө

Архи унтуулах мэт санагдавч үнэндээ гүн нойрыг саатуулж, тестостерон ялгаруулалтыг багасгадаг. Бие махбодын нөхөн сэргээлт, тестостероны 70 орчим хувь гүн нойрны үе шатанд явагддаг.

Архи задрах явцдаа ацетальдегид болж хувирдаг бөгөөд энэ нь олон удаагийн бичил сэрэлт үүсгэдэг. Мөн нойрны даавар болох мелатонины ялгарлыг алдагдуулснаар биеийн биологийн цаг хэмнэл алдагдана. 2–3 хундага дарс уусны дараа өглөө тестостероны хэмжээ хэвийн түвшнээс доогуур байдаг.

Хэрэв долоо хоногт 2–3 удаа архи уудаг бол бие махбод нөхөн сэргэх боломжгүй тул хэдэн сарын дараа тестостерон 20–30 хувиар буурдаг.

4. Тестостероныг эмэгтэй даавар болгож хувиргадаг

Архи уух үед бие махбодод ароматаз хэмээх фермент идэвхжиж, тестостероныг эстроген болгон хувиргадаг. Энэ нь элгэнд ачаалал өгч, илүүдэл эстрогенийг задлах чадварыг сулруулан хуримтлал үүсгэдэг.

Ингэснээр хөх томрох, гуя болон бүсэлхий орчмоор эмэгтэй хүний хэв маягийн өөхлөлт үүсэх, булчингийн масс багасах зэрэг өөрчлөлт гарч болзошгүй.

Мөн архи калор ихтэй, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг тул илүүдэл өөх ихэснэ. Ялангуяа хэвлийн өөх нь илүү их ароматаз агуулдаг тул тестостероныг эстроген болгосоор байх аюултай.

5. Шингэний дутагдалд хүргэдэг

Архи уусны дараа маш их ус уумаар санагддаг нь жирийн зүйл биш, энэ нь тестостероныг шууд бууруулах хүчин зүйл. Лейдигийн эсүүд холестеролоос тестостерон нийлэгжүүлдэг бөгөөд энэ үйл явц нь усны тэнцвэрт байдалд хамааралтай.

Бие шингэн дутагдвал цус өтгөрч, холестеролын тээвэрлэлт саарна. Эсийн бодисын солилцоо удааширч, дааврын нийлэгжил сул болно. Үүнээс гадна шингэн дутсан үед бөөр натри хуримтлуулж, дааврын тэнцвэрийг алдагдуулдаг.

6. Цайрын хэмжээг бууруулдаг

Архи нь тестостероны амин чухал эрдэс болох цайрыг биеэс зайлуулдаг. Цайр нь дааврын нийлэгжилтийн бүх шатанд оролцдог: гипофизийг идэвхжүүлж, холестеролыг тестостерон болгон хувиргадаг ферментүүдийг дэмжиж, ароматазыг дарангуйлдаг.

Цайрын дутагдлын улмаас тестостерон үйлдвэрлэл эрс багасч, эстроген нэмэгдэн, бэлгийн дуршил буурахад хүрнэ. Хоёр сарын турш архийг тогтмол хэрэглэвэл тестостероны түвшин 15–30 хувиар буурах эрсдэлтэй.

7. Үржил шимийг бууруулдаг

Бага хэмжээний архи ч үр тогтоох чадварт нөлөөлж, тестостерон болон үрийн шингэний чанарыг муутгадаг.

Этанол болон ацетальдегид нь үрийн эсийн хөгжилд чухал үүрэгтэй Сертолийн эсүүдийг гэмтээдэг. Үүний улмаас үрийн эсийн тоо цөөрч, хөдөлгөөний чадвар муутай, ДНХ-ийн гэмтэлтэй эсүүдийн хувь нэмэгддэг.

Мөн үр тогтоох үйл явцад чухал фолликул өдөөгч дааврын ялгарал саарч, улмаар тестостероны хэмжээ буурна.

Дүгнэлт:
Хэрэв та өөрийгөө эрч хүчтэй, бэлгийн идэвхтэй, хүчтэйхэвээр байлгахыг хүсэж байвал архийг хязгаарлах эсвэл бүрмөсөн татгалзах нь хамгийн зөв алхам юм.

brodude.ru

Google search engine