Судалгаагаар хажуу талаараа унтах нь урт наслахад нөлөөлдөг болохыг тогтоожээ

0
85

Та унтах байрлалыг өмнө нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар бодож байсан уу? Норвегийн эрдэмтдийн судалгаагаар хажуу талаараа унтдаг хүмүүс илүү чанартай, эрүүл нойртой байдгийг тогтоожээ.

Норвегийн Технологийн Их сургуулийн судлаачид Дани улсын эрдэмтдийн хамтаар хажуу талаараа унтдаг хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг судалж, сонирхолтой бөгөөд хэрэгтэй үр дүнд хүрсэн байна.

Судалгаагаар хажуугийн байрлалд унтдаг хүмүүсийн нойр илүү бат бөх бөгөөд тэд нурууны муруйлтын асуудалд бага өртдөг нь тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хажуугаараа унтах нь урт наслалтын нэг үндэс болох аж.

Гэсэн хэдий ч, шинжээчид зүүн талаар унтах нь зүрх судасны асуудалтай хүмүүст тохиромжгүй гэж үзэж байна. Мөн энэ байрлал нь элгэнд ачаалал өгдөг тул бүх хүнд таатай биш байж болох юм.

Хажуугаараа унтахын нэг давуу тал нь хурхирах магадлалыг бууруулдагт оршино. Учир нь нуруугаараа унтдаг хүмүүсийн хэл амьсгалын замыг хааснаар амьсгалын асуудал үүсэх эрсдэлтэй байдаг. Харин нүүрээрээ доош харж унтах үед цээжинд даралт өгдөг нь мөн хурхирах шалтгаан болж болохыг судлаачид тогтоожээ.

Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар баруун талаар унтах нь хамгийн тохиромжтой байрлал гэнэ.

Google search engine