Эрчүүдийг тогтмол нүцгэн унтаж байхыг эрдэмтэд зөвлөж байна

0
689

Нүцгэн унтдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо дотуур хувцастай унтдаг эрчүүдээс хамаагүй өндөр байдаг.

Эрчүүд нүцгэн унтах нь үрийн шингэний тоог нэмэгдүүлэхэд тусалдгийг Их Британийн эрдэмтэд туршилтаар нотолсон байна. Өөрөөр хэлбэл нүцгэн унтдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо дотуур хувцастай унтдаг эрчүүдээс хамаагүй өндөр байдгийг тогтоожээ.

Дээрх дүгнэлтэд хүрэхийн тулд судлаачид нэгэн туршилт хийжээ.

Туршилтад оролцсон эрчүүдийг хоёр бүлэгт хуваасан ба нэгдүгээр бүлгийн оролцогчид унтаж байхдаа байнга дотуур хувцастай харин хоёрдугаар бүлгийн эрчүүд дотуур хувцсаа тайлаад унтаж байв. Хэсэг хугацааны дараа бүх оролцогчдоос үрийн шингэний дээж авснаар дээрх туршилтын үр дүн батлагджээ.

Тиймээс эр бэлгийн эсийн чанарыг сайжруулахын тулд эрчүүд дотуур хувцастайгаа унтахаа болих хэрэгтэй гэдгийг эрдэмтэд зөвлөж байна.

Google search engine