Бодисын солилцоог сайжруулах 5 шилдэг арга

0
1270

Эрүүл мэнддээ анхаарал тавихаар шийдсэн бол хамгийн түрүүнд бодисын солилцоогоо сайжруулах нь зүйтэй. Бодисын солилцоо гэдэг бол биеийн өсөлт хөгжил, эсийн шинэчлэлтийг тасралтгүй хангаж байдаг үйл явц, химийн урвалууд юм. Бодисын солилцооны тэнцвэртэй байдлаас таны амьдрал, эрүүл мэнд ямар байх нь хамаарна.

1. Суугаа амьдралаас татгалз!

Ширээний ард удаан суухаас татгалзаж 10-15 минутын завсарлага авж бай! Ажиглалтаар бага зэргийн завсарлага авч богино хугацааны ч болов дасгал хөдөлгөөн хийх нь бодисын солицоонд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь батлагдсан байдаг. Энэ нь глюкозыг шатаадаг ба цусан дахь сахарын хэмжээг ч бууруулдаг байна.

2. Сэрүүн байхаас бүү эмээ!

Бодисын солилцоог сайжруулах бас нэг арга бол хэт дулаан хувцаслахгүй байх. Бие организм хөнгөн, сэрүүвтэр мэдрэмжийг авж байх ёстой. Өглөө шүршүүрт орохдоо халуун усаар угаасны дараа хүйтэвтэр усаар биеэ зайлж алчуураар үрэхээ бүү мартаарай! Мөн амьдарж буй орчиндоо чийгтэй цэвэрлэгээ үе үе хийж байх хэрэгтэй.

Бага зэрэг орчны хэмээ бууруулахад энэ нь бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг болох нь нэгэнт баталагдсан зүйл ба эрүүл мэндийг сайжруулдаг.

3. Хоолныхоо орцыг өөрчил!

Хооллолтын талаар мэргэжилтнүүд долоо хоногт 2 удаа ачааллын өдрийг хийж байх нь чухал гэж үздэг. Хамгийн түгээмэл арга бол 5:2 нэртэй арга байдаг. 5 өдрийн турш дунд зэргийн хэмжээгээр хооллож байгаад сүүлийн 2 хоногт нь хоолныхоо илчлэгийг 400-500 калориор багасгах хэрэгтэй.

Мэргэжилтнүүдийн баталж буйгаар хурц амттай хоол идэх нь амархан цатгалдах мэдрэмж төрүүлдэг ба бодисын солилцоог 8-9%-иар нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн уураг болон эслэг ихтэй хүнсийг хоолондоо хэрэглэх нь чухал (буурцаг, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, хивэг, үр тариа, хатаасан жимс). Эдгээр хүнсийг боловсруулахын тулд бие организм багагүй илчлэг зарцуулдаг ба үр дүнд нь бодисын солицоо сайжирдаг.

4. Спортын ач холбогдлыг мартахгүй байх

Судалгааны үр дүнд физик хөдөлгөөн нь бодисын солилцоонд маш чухал байр суурь эзэлдгийг харуулж байна. Бодисын солилцоог сайжруулахын тулд хосолмол бэлтгэлийн аргыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг аж. Булчин ялгаруулах бэлтгэлийг хүч масс нэмэх бэлтгэлтэй хослуулж хийх шаардлагатай. Үүний тулд 5-6 хүчний дасгалыг үндсэн том булчингуудад хийнэ. Эдгээр нь суулт, суурь таталт, хэвтээ шахалт гэх мэт. Дасгал бүрийг 8-10 давталттай богино хугацааны амралттай хийх ба амралт авах үедээ үсрэлт, хөнгөн гүйлт зэргийг гүйцэтгэнэ. Гол зорилго нь бүх бэлтгэлийн хугацаанд хөдөлгөөн үргэлжилж байхад оршино. Уг хүчний дасгалууд нь булчингын жинг нэмэгдүүлж тонусыг нь сэргээдэг ба энэ нь бодисын солилцоог сайжруулдаг юм.

Эрдэмтэдийн баталж буйгаар булчин бол муу сахарыг шатаах гол түлш нь юм. Булчин хэр том байна тэр хэмжээгээр тухайн хүний бодисын солилцоо өндөр байдаг аж. Спортоор хичээлэхгүй байх нь таны булчингийн бүтцийг агшааж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

5. Ус уу!

Бодисын солицоог хэвийн байлгахын тулд хүн хоногт 1.5-2 литр ус уух шаардагатай. Энэ нь мэдээж цай кофеноос гадна шүү дээ. Уухдаа яаралгүй бага багаар балгаж нэг удаадаа 100-150 грамаар уух хэрэгтэй. Биед орсон ус биед байгаа давс, хүчил, шүлт, сахар зэрэгт уусаж ус давсны тэнцвэрийг хэрэгтэй түвшинд барьдаг. Мэргэжилтнүүд савтай усыг бүхэл өдрийн турш өөртөө авч явах нь таны эрүүл мэндэд тустай гэж зөвлөж байна. Учир нь бие организм үргэлж тодорхой хэмжээгээр ус шаардаж байдагтай холбоотой гэнэ.

Google search engine