Сэтгэл зүй: Дурлал дөрвөн удаагийн болзооны дараа бий болж эхэлдэг

0
822
Couple with cocktails at Star Bar STAR BAR COUPLE-A01 NCL OWNED

Америкийн хэсэг судлаачид анхны харцаар дурлах явдал үнэхээр байдаг уу гэсэн асуултанд хариулт олохоор сонирхолтой судалгаа хийжээ. Харамсалтай нь энэ нь бараг л боломжгүй зүйл юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь хосуудын хооронд дулаан таатай мэдрэмж бий болохын тулд дор хаяж дөрвөн удаагийн болзоо шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд хайр сэтгэлтэй болоход бүр ч илүү хугацаа шаардагдах юм байна.

Тэдний тайлбарлаж буйгаар бол эхний болзоогоор хосууд бие биенийхээ талаар тодорхой мэдээлэл авдаг ба үүний дараа тодорхой хугацаанд эргэцүүлж тунгааж бодох хугацаа шаардагддаг байна. Тиймээс дор хаяж дөрвөн болзооны дараа хосуудын хооронд холбоо үүсэж эхэлдэг байна. Ихэнх тохиолдолд анхны болзооноос дурлал гэж хүлээж авсан мэдрэмж нь сэтгэл хөөрлөөс болсон хийсвэр сэтгэл хөдлөл байдаг аж. Үр дүнд нь хүн өөртөө таалагддаг хүний дүр зургийг төсөөллөөрөө бий болгосон байдаг нь харамсалтай юм.

Мэргэжилтнүүд зөвлөхдөө хэтэрхий төгс хүнийг виртуал интернет орчинд байнга хайх нь цаг үрсэн дэмий явдал бөгөөд энэ нь бодит амьдрал дээр биелэх боломжгүй байдаг гэж байна. Цаашдаа цаг алдахгүйн тулд интернет харилцаагаа бодит уулзалт болгож байх нь өөрт чинь ашигтай гэж зөвлөж байна.

Дашрамд хэлэхэд мэргэжилтнүүд мөнхийн хайр бараг байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн ба судалгааны үр дүнд хосууд эхний таван жил л хамгийн аз жаргалтай байдаг юм байна гэсэн мөн дүгнэлтэнд хүрчээ. Цаашдаа хосуудын хоорондох дулаан харилцаа аажимдаа хүйтэрч салах тухай бодож эхлэх тохиолдол элбэг байдаг байна. Тиймээс сэтгэл зүйчид хосууд бие биендээ аль болох их цаг зарцуулж харилцаандаа сайн анхаарал хандуулах нь салалтаас сэргийлэхэд тустай гэж зөвлөж байна.

Google search engine