Эрчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сармисны ашиг тус

0
926

Сармисыг биед сайн гэдгийг хүн болгон мэдэх боловч ханиаданд сайн эсвэл дархлаа сайжруулдаг төдийхнөөр ойлгодог. Гэвч сармис бодсоноос илүү олон ашиг тустай аж.

Сармис өөртөө олон төрлийн амин дэм эрдэс бодисуудыг агуулдаг. Сармис нь С витамин, В группын витаминууд, D витамин, кали, кальци, магни, фосфор, холин зэргийг ихээр агуулдаг. Мөн хамгийн чухал антиоксидант Селенийг агуулна. Зөвхөн селен л гэхэд хавдар үүсэх магадлалыг бууруулах, эсийн хөгшрилтийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Эрчүүдийн бэлгийн чадавхыг сайжруулна

Сармис сайн өдөөгч гэдэг нь аль эрт тогтоогдсон. Энэхүү эмчилгээний ногоо эрчүүдийн бэлгийн чадавхыг сайжруулах, хөвчрөлтийг дэмжих, биеийг бүхэлд нь эрүүлжүүлэхэд тусалдаг. Шинэ сармис тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн сайн эмчилгээ болдог бөгөөд хавдар үүсэх магадлалыг нь хоёр дахин бууруулдаг юм байна.

Сармис дан ганц өдөөгч төдий бус халдварын эсрэг ч сайн үйлчилгээтэй болохоор үргүйдлийн гол эх үүсвэр болох халдварт өвчний эсрэг сайн үйлчилгээтэй. Энэхүү ногооны хэрэглээ нь цусыг шингэлдэг учраас бэлгийн чалх сайжруулах, үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сайжруулж чанаржуулах нөлөөтэй.

Энэхүү хурц үнэртэй жижигхэн ногооны бусад ач холбогдлуудыг дурдвал:

– Өвөрмөц найрлага нь төрөл бүрийн вирус, халдварыг эсэргүүцэх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

-Сармисыг дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэснээр төрөл бүрийн өвчин эмгэгээс сэргийлэх найдвартай хамгаалалт бий болно.

-Цусан дахь холестериныг бууруулснаар цус шингэрж даралт хэвийн болдог.

-Зарим найрлага нь төв мэдрэлийн системд сайн нөлөөтэй учраас сэтгэн бодох чадвар сайжирна.

-Зүрх судасны өвчлөл, чихрийн шижин өвчинд сайнаар нөлөөлнө.

-Энэ хүнсийг ашиглаж илүүдэл жинтэйгээ тэмцэж болно.

-Найрлаган дахь хүхэр нь үе мөчийг бэхжүүлдэг метиониний нийлэгжилтийг хурдасгадаг.

-Бэлгийн чадавхыг сайжруулах төдийгүй нөхөн сэргээх үйлчилгээтэй. Янз бүрийн халдварын эсрэг идэвхтэй үйлчиж, цусны эргэлийг сайжруулсанаараа үргүйдлийг эмчилнэ.

Сармисны сайн ба муу талууд

Хэдийгээр сармис олон талын ашиг тустай боловч тэр болгон замбараагүй хэрэглээд байж болохгүй. Хэт ихээр хэрэглэсэн тохиолдолд эвгүй үнэр амнаас ханхлах асуудал гардаг. Хэрэглэхийг шууд хориглодог заалтууд бас байдаг. Ходоод гэдэс болон элэгний өвчтэй хүн хамаагүй хэрэглэвэл хоол шингэхгүй байх мөн өвчнийг хүндрүүлэх аюултай.

Хэт ихээр хэтрүүлж хэрэглэвэл дотор эвгүйрэх, харшил өгөх шинж тэмдэг илэрж болно. Тийм учраас энэ хурц амттай ногоог хэтрүүлж хэрэглэх нь сайн зүйлд хүргэхгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь хэмжээг нь хэтрүүлбэл тархинд их хортой бөгөөд толгой манарах анхаарал төвлөрөхгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь төв мэдрэлийн системд нөлөөлдөгөөс үүдэлтэй юм. Тиймээс сармисыг багахан хэмжээгээр тохируулж хэрэглэх нь зүйтэй.

Google search engine