100 наслахад тань туслах 4-н чухал хүчин зүйл

0
777

АНУ-ын эрдэмтэд олон жилийн судалгаагаараа хүн төрөлхтөний дундаж наслалт 100 байх бүрэн боломжтой гэдгийг олж мэдсэн. Гэхдээ энэ сайхан мэдээний хамгийн хачирхалтай нь эрдэмтний нээж илрүүлсэн урт удаан амьдралийн үндэс түүнчлэн сайн сайхны баталгаа нь эрүүл зөв хооллолт агаар салхи гээд аль нь ч биш гэнэ. Дундаж наслалт дээр хийсэн туршилтын үр дүнд гарсан 4-н ёухал хүчин зүйл бол бидний төсөөлж ч байгаагүй зүйлс байна.

Эхний хүчин зүйл – Энэ бол таныг төрүүлэх үеийн ээжийн тань наснаас хамаарах зүйл. Судалгаанаас үзэхэд та ээжийнхээ 25-н насан дээр мэндэлсэн бол урд наслах магадлал илүү өндөр байдаг байна. Шинэхэн ээж, энэ бол маш чухал амаржих насны хязгаар нь хүүхдийн амьдрах хугацааг багасгах зэрэгт нөлөөлж байдаг жишээ нь хэт залуу ээж болох зэрэг.

Хоёр дахь хүчин зүйл– Эрдэмтдийн судалгаагаар тухайн хүүхдийн төрсөн он сар өдөртэй нь бас холбоотой. Хамгийн таатай сар болох тавдугаар сард төрсөн хүүхэд илүү урт удаан наслах магадлалтай байдаг. Статистик мэдээллээс үзэхэд тавдугаар сард төрсөн хүмүүс бусад саруудад төрсөн хүмүүсээс 3,5- 4 жилээр илүү удаан амьдарч байна.

Гурав дахь хүчин зүйл – Оршин суугаа газар буюу амьдарч байгаа газар. Ялангуяа энэ хүчин зүйл нь амьдралынх нь эхний жилүүдэд хүчтэй нөлөөлдөг. Хэрвээ хүүхэд хөдөө төрж өссөн бол удаан урт наслах магадлал нь 70% биелэлээ олдог байна. Энэ нь мэдээж хүн ам шигүү суурьшсан газар биш хүн ам ихтэй газар аюултай вирус болон өвчин үүсгэх нян бактер их байдаг харин хөдөө бол бага шүү дээ. Эмч нарын үзэж байгаагаар бага насны хүүхдийг багад нь шилжүүлэх нь өвдөх магадлалыг ихэсгэж цаашлаад амьдрах хугацаанд нь хүртэл нөлөөлдөг гэж үзжээ.

Дөрөв дэх хүчин зүйл – Тухайн хүний зан характер. Зорилготой юуманд илүү нухацтай ханддаг хариуцлагатай хүмүүс ихэвчлэн ажил мэргэжилдээ амжилттай, гэр бүлтэй аз жаргалтай цаг хугацаанд бэрхшээлийг давж гарах чадвартай байдаг гэж эмч нар үздэг байна. Ийм учраас, та сэтгэл зүйн хувьд бага дарамттай байх нь өвдөх магадлалыг бууруулж урт удаан амьдрахад тань туслах болно.

Google search engine