Яаж ч эсэргүүцээд нэмэргүй, олон нийтийн сүлжээ нь бидний амьдралд гүнзгий орж иржээ. Яагаад гэвэл өөрийнхөө карьерийг амжилттай өсгөх хүсэлтэй байгаа бол чиний like, comment, post чинь ажил хайх явц болон одоо байгаа байр сууринд чинь хүчтэй нөлөөлж болохыг анхаарах хэрэгтэй.
Олон нийтийн сүлжээ-сонин зүйл шүү. Чи түүнийг маш боловсон ашиглах юм бол ашигтай хүмүүстэй танилцаж бүүр гэрээсээ гарахгүйгээр ажил олох боломжтой. Гэхдээ ухаалгаар бус харилцах юм бол нүд ирмэхийн зуур чиний эхлээ ч үгүй байгаа карьер чинь будаа болно шүү. Ийм тааламжгүй зүйлээс хэрхэн зугатаах вэ? MEN’s LIFE-аас өгч байгаа дараах 6 алдааг гаргахгүй байхад болно.
Зураг
Ажил олгогч чинь эн түрүүнд чиний профайлын хувийн зургуудыг үзэх болно. Чиний үдэшлэг дээр авахуулсан 1-хан тэнэг зураг чиний нэр хүндийг шууд унагаах болно. Ийм учраас зураг оруулахдаа чиний удирдлага, хамт олон чинь тэр зургийг үзээд таагүй сэтгэгдэл төрөхөөргүй, чамайг сайнаар харахаар байх ёстой гэдгийг сана.
Үг
Бодит амьдралаар бас хийсвэрээр амьдарч байгаа юу? Өөрийхөө хэлэх үгийг аль аль ертөнцөд нь хянах хэрэгтэйг анхаарна уу. Хэдэн хатуу, чанга үг бичвэл чамайг өөрийгөө лаг хүн болгож харагдуулах гэж байна гэж бодно, яагаад гэвэл ажил дээр чамайг найрсаг, зөөлхөн хүн гэж харж байсан байх нь. Иймэрхүү маягаар удирдлагын зүгээс чамд итгэх итгэл буурч эргэлзэх сэтгэл төрдөг нь маш муу дохио юм.
Найзууд
Найзууд чинь дараа нь гарах үр дагаварыг огт тооцолгүйгээр чиний хаа хамаагүй зургийг хэзээ ч хамаагүй оруулж болох магадлалтай гэдгийг санах хэрэгтэй. Ийм төрлийн зурган дээр дээр чамайг Tag–лаж болохгүй гэдгийг хатуу ойлгуулах нь зүйтэй.
Сонирхол
Танай дарга чинь чиний нэгдэж орсон грүппийг төвөггүйхэн харна шүү дээ. Сонин, гажиг, тэнэг нэртэй грүппээс гарсан нь дээр, түүний оронд илүү мэргэжлийн талдаа грүппэд нэгдэх нь чиний ирээдүйд хэрэгтэй.
Тоглоом
Амралтаа тоглоомгүйгээр өнгөрөөж чадахгүй байгаа бол ядаж олон нийтийн сүлжээнд тоглоомын талаар бичихгүй байх нь зүйтэй. Чиний профайл дахь тоглоомын саналууд нь чамд сайн зүйл авчрахгүй шүү. Чи байнга, хаяа, жил, хагас жил тоглосон ч бай дарга нар чинь чамайг тоглоомноос хамааралтай л гэж үзнэ.
Шүүмжлэл
Өөрийнхөө ажилладаг газар, хамт олноо муулж бичиж огт болохгүй өөрийнхөө итгэлтэй хүмүүст л ярьж болно. Даргадаа сайн нэр олох гээд өрсөлдөгч нараа муулах хэрэггүй –магадгүй түүнд ч өөрийн CV-г илгээх хэрэгтэй болох цаг ирэх юм билүү.
Эх сурвалж: www.menslife.ru