Ирээдүйн төлөө ажиллах ёстой юу?

0
830

Хүмүүс ажилдаа явж байхдаа жирийн ажилчин болох уу эсвэл карьер хөөж аажмаар дээшилж, азаа сорин өөрийн бизнесээ хөгжүүлж гайхмаар үр дүнд хүрэхийг хичээх үү гэсэн хоёр хувилбарыг байнга бодож явдаг байна.

Жижиг компани, фирмээ нээж түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд өөрийн бүхий л орлогоо зориулж бүх зүйлээс өөрийгөө хязгаарлах хэрэгтэй болоход эрэгтэй хүн хоёрдугаар хувилбарыг сонгох нь ховор байдаг.

Хоёрдугаар хувилбарыг сонгосон хүмүүс ажиллах явцдаа туршлага хуримтлуулаад, удирдлага нь түүнийг үнэлээд, бусдад танигдаад, албан тушаал, цалин нэмэгдээд ирэхээр удаан хүлээж чаддаггүй.Байнгын тогтвортой ажил сонгосон тэдний найзууд урамшуулал, бонус, нийгмийн халамж зэрэг нэмэгдлүүдийг авч хөдөлмөрийнхөө анхны үр шимийг хүртэх тохиолдол их зөндөө байдаг. Энэ үедээ тэд бизнесмен шиг олсон мөнгөө компани, фирмээ цааш хөгжүүлэхэд зарцуулах шаардлагатай ба тэд өөрийн хүч, цаг заваа ирээдүйнхээ төлөө харамгүй зориулж ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж чаддаг байна. Энгийн ажилтан ч аажмаар мэдлэг, чадвараа хуримтлуулж хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж чаддаг.

Бүх хүмүүс ирээдүйнхээ төлөө ажиллаж чаддаггүй, үүний тулд багагүй мөнгө хөрөнгө, хадгаламж болон бусад хүмүүсийн зүгээс эд материалын дэмжлэг шаардлагатай байдаг. Өөрийн ажлаа эхлүүлэх, үйл ажиллагаагаа явуулахын тулд таны хүчээ сорих гэж буй салбарын мэдлэг шаардагдана. Иймээс та сонгосон салбартаа мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд анхныхаа орлогийг зарцуулах болно.

Өөрийн хүч хөдөлмөрийн үр дүнг шууд тэр даруй харахыг хүссэн хүмүүс ирээдүйнхээ төлөө ажиллаж чадахгүй. Тэд олсон мөнгөө бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд зарцуулж чадахгүй, харин бизнесээ эхлүүлэх хөрөнгөгүйгээр олон жил шаргуу хөдөлмөрлөж хэмнэлт хийх хэрэгтэй болно. Ингэхийн өмнө тэд өөрийн хэрэгцээндээ зарцуулах байнгын өндөр орлого, боломжийг олж авдаг. Таны хувийн амьдралд нөлөө үзүүлэхгүй бизнест хамтрах найдвартай түншээ олох хэрэгтэй.

Эх сурвалж www.menslife.ru

Google search engine