Амжилттай хүмүүсийн зан чанарын 10 давуу тал

0
774

Амжилтанд хүрсэн бүх хүмүүсийг зан чанарын байдал нь нэг байдаг. Энэ нь амжилтанд хүргэдэг зүйл биш харин цаг хугацаа, орон зай, хуанлид хандах хандлага, үйл хөдлөл нь ижил байдагтай холбоотой.

Тодорхой зорилтуудыг тусгах

Тодорхой зорилго нь ойлгомжгүй байдал гэх мэтийг араасаа дагуулдаггүй. Энэ нь маш тодорхой, нарийвчилсан цаг хугацаа нь тодорхой бичигдсэн зүйлс байдаг. Зорилгодоо хүрдэг хүмүүсийн зорилго нь байнга бичигдсэн байдаг (маш тодорхой бөгөөд богино үгээр, яг л дүрэм шиг) ба байнга анхаарлынх нь төвд байдаг.

Амжилтад хүрэхээр зорьсон хүмүүс зорилгоо зөвхөн бичээд зогсохгүй яг хийх хугацааг тодорхой харагдахүйц бичсэн байдаг. Өдөр тутмын хийх ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавиад зогсохгүй зорилгодоо заавал хүрсэн байх ёстой гэж үздэг. Уужуу амьсгал авахыг хүлээдэггүй харин өөрөө өөртөө хөдөлгөх хүч бий болгож төлөвлөгөөний дагуу ажил үүргээ биелүүлдэг.

Цагийг хүндэтгэх нь

Амжилтад хүрсэн хүмүүс өөрийнхөө цагийг хайрлан хүндэтгээд зогсохгүй бусад хүмүүсийн цагийг хүндэлдэг. Тэрээр минут бүрийг хянадаг өөрөөр хэлбэр ажилдаа ч тэр амралтандаа ч тэр адилхан хугацааг зарцуулдаг. Жижиг сажиг үр ашиггүй зүйлд цагаа зарцуулахгүйгээс гадна өөрийнх нь цагийг хий дэмий үрж байгаа хүмүүст дургүй байдаг.

Жишээ нь би гэхэд өөрийнхөө ажиллах цагийг тооцоод зогсохгүй өөрийнхөө унтах цагийг хүртэл тооцоолдог. Зарим нэг хүнд энэ нь сонин санагдаж магадгүй ч дэг журамтай хүмүүст бол энэ төрлийн мэдээлэл нь маш үнэтэй зүйл болдог. Ажил амьдралын ямар ч нөхцөлд (зүүдэндээ, ажилд, эсвэл юу ч хийгээгүй байх) энэ нь шийдвэр гаргахад сайнаар нөлөөлдөг. Ямар нэгэн үйл ажиллагаанд ямар цаг хугацаа зарцуулснаа мэдсэнээр 1 минутыг ч алдаж болохгүй гэдгийг ойлгох боломж нэмэгдэж байнаа л гэсэн үг.

Бүх зүйлийг бичих

Бүр хамгийн шаардлагатай биш ажлыг ч гэсэн өдрийн төлөвлөгөөндөө бичих нь зүйтэй. Хувийн зохион байгуулалт муутай хүмүүс чухал биш ажлын жагсаалт нь гэрийн ширээнд дээр байх л ёстой зүйл гэж үздэг бөгөөд тэрийгээ төлөвлөлт зохион байгуулалт гэж үздэг.

Хоолоо идэж байхдаа хүртэл хамгийн эхэнд, түүний дараа тэгээд хамгийн сүүлд хийх зүйлээ нэг бүрчлэн бичих нь өөрийгөө зохион байгуулалтад оруулж үр дүнд хүрэх чухал арга зам юм.

Тэргүүлэх чиглэлээ тодорхойлох

Маш өндөр амжилтад хүрсэн хүмүүс хийх зүйлээ чухал шаардлагатайгаас нь эхлээд төлөвлөгөөг гаргадаг.Өглөө босоод танд хамгийн шаардлагатай эн түрүүнд гэсэн ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрийнхөө хийх ажлыг маш чухалаас нь эхлэн жагсааснаар таны тухайн өдрийн төлөвлөгөө гарна гэсэн үг.

Жишээ нь маш чухал харилцагчийн утсаар ярихыг хүлээж байгаа бол өдрийн төлөвлөгөөгөө үүнийг оруулан боловсруулна гэсэн үг.

Амжилтанд хүрдэг хүмүүсийн хувьд тэргүүлэх чиглэлээ тодорхойлох нь хэвийн л үзэгдэл. Өнөөдөр танд хэд хэдэн маш чухал ажил төлөвлөгдсөн бол энэ нь чухал биш ажлаа мартана гэсэн үг биш юм.

Асуудалд анхаарлаа хандуулах

Амжилтанд хүрэхээр зорисон хүний хувьд хэдийгээр бүх зүйл төлөвлөгдсөн ч гэсэн дууссан эсвэл эхлээгүй байгаа төслийн талаар бодох зав байдаггүй.

Дэг журамтай хүн тухайн үйл ажиллагааг жишээ нь төлөвлөгөөнйи дагуу дараагийн сард дуусгана гэж мэдэж байгаа боловч ямар хугацаанд дуусгах, хэрхэн цагтаа дуусгах талаар мэддэг. Үүний ачаар зохион байгуулалттай хүн голъфоор хичээллэх цагтай болж ажлаасаа хөндийрч тоглоомондоо анхаарлаа хандуулж чадна.

Эхлээд судлаад дараа нь ажилдаа орно

Усанд шумбагч эхлээд усруу хараад түүн рүү үсэрдэг шиг дэг журам, зохион байгуулалттай хүн эхлээд нөхцөл байдлаа судалдаг ямар арга замаар явах вэ гэдгийг сонгохоос гадна ямар үр дүн үзүүлхийг хардаг.

Улам боловсронгуй болох аргыг байнга хайна

Би энэ аргыг ажилдаа хэрэглээд 30 жил болж байгаа ч өөр арга замыг ашиглахгүй гэсэн үг биш. Би өөр хүмүүсийн арга барилаас суралцаж өөрт ашигтай олон зүйлийг мэдэж авсан. Мөн зөндөө олон цахим хуали болон бусад үнэтэй төлөвлөгөөний арга барилтай танилцаж байсан боловч аль нь ч миний тэмдэглэлийн дэвтэр үзэг 2 шиг миний хэрэгцээг хангаж чадаагүй юм даа.

Тэгсэн ч би бууж өгөөгүй. Өөрийнөө хийж байгаа ажилд байнга эрэл хайгуул хийж сайжруулахаар тэмүүлж ирсэн. Өөртөө хэрэгтэй зүйл оллоо гэж үзэж юм бол дүн шинжилгээ хийж надад тохирох эсэхийг туршиж үздэг. Үр дүн нь санасанд хүрэх юм бол би ашигладаг харин хүрэхгүй бол орхиод цааш дахин эрэлхийлдэг.

Ажил даалгахаас айхгүй байх

Бүгдийг хийх боломжгүй бүүр оролдоод ч хэрэггүй. Та бүхнийг чадагч цорын ганц хүн биш шүү дээ, тэгээд бүхнийг хийх гээд оролдоод чаддаг зүйлээ ч дуусгаж чадахгүй. Таны өмнөөс өөр хэн нэг нь хийж чадна эсвэл төлөвлөгөөгөө өөрийнхөө хийж чадах зүйлийн дагуу л өөрчлөх нь гэдэг айдсыг даван туулах хэрэгтэй.

Дэг журам зохион байгуулалттай хүмүүс зөвхөн өөрсдийгөө хийж чадна гээд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд ихэнх цагаа зориулаад бусад ажлыг тухайн ажлыг гүйцэтгэж чадах бусад ажилтнуудад даалган өгдөг.

Мэдээж ихэнх хүмүүс “бүх зүйлийг зөв хийхийн тулд би өөрөө бүхнийг хийх хэрэгтэй ” гэдэг боловч үүнд зөвхөн зохион байгуулалттгүй хүмүүс л итгэдэг.

Хэзээ дуусАхаа мэднэ

Амжилттай хүмүүс ажилдаа орохдоо шууд хаалгаа хаагаад л урагшилж эхэлдэг. Энэ нь тэд төлөвлөсөн зүйлээ бүгдийг нь хийдэг гэсэн үг. Заримдаа тооцоолоогүй нөхцөл байдал үүсч маш сайн зохион байгуулалт хариуцлагатай хүмүүст өөрсдийнх бодсонд хүрэх боломжгүй болдог. Ажлаа дууссаны дараа ажил дээрээ хэдэн цаг болох нь дээрх зүйл тохиолдсон гэсэн үг үү? Зорсон зорилгодоо хүрэхэд бусад чухал ажлын цагаас хумслахгүйгээр энэ хэдэн цаг нь чухал нөлөөлөх бол энэ дуусаагүй ажлаа хойшлуулах магадлал өндөр. Энэ нь гэртээ цагтаа ирэх мөн төлөвлөөгөөний дагуу дараах ажилдаа ороход нь тусалдаг.

Зохион байгуулалт сайтай хүмүүс төсөл дээрх ажлаа хэзээ зогсоохоо мэддэг. Зарим нэг төлөвлөгөө нь үр дүнгээ өгөхгүй бол тэрийг орхисон нь дээр байдаг. Амжилтанд хүрдэг хүмүүс энийг хийгээд дараагийн алхамдаа орж цаашилдаг.

Орон зайг зохион байгуулах

Юм бүхнийг цаг хугацаанд нь амжуулдаг хүн цагийн дээд зэргээр ашиглаад зогсохгүй өөрийн ажиллаж амьдарч байгаа орчныг мөн ашиглаж чаддаг. Төлөвлөгөөний дагуу ажил дуусах цаг ирэхэд сандарч тэвдэлгүйгээр ажлаа үр бүтээлтэйгээр үргэлжлүүлсээр байдаг. Зөв зохион байгуулалттай орчин нь нэмж авч ирсэн бичиг баримт эсвэл ширээн дээр байгаа бусад бичиг баримт зэрэгт санаа зовохгүйгээр ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд чухал нөлөөтэй.

Иймэрхүү зохион байгуулалт нь ажлын байраар хязгаарлагдахгүй. Гэртээ хүртэл эмх цэгцтэй орчныг бүрдүүлснээр тухайн ажлаа цаг хугацаанд нь дуусгах боломжтой.

Зайлшгүй тохиолдолд ухарч болно

Зорилгодоо хүрдэг амжилттай хүмүүсийн ихэнх нь реалистууд байдаг. Орчин тойрны өөрчлөлт цаг хугацааны урсгалыг мэдэрсэн хүн амжилтанд хүрдэг. Тийм хүн өөрийнхөө хйиж байгаа зүйлээс сайхан мэдрэмж авахын зэрэгцээ ажлаа төлөвөлөгөөний дагуу хийж байдаг. Бусад хүмүүс бууж өгч байхад манай хүн тухайн нөхцөл байдалтай эвлэрээд цааш ажлаа үргэлжлүүлдэг.

Эх сурвалж: menslife.com

Google search engine