Ангийн бууг хэрхэн сонгох вэ?
MensLife
5 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:10962

Хэрвээ сумны олдоц, үнийг харж буу сонгох бол орос буу авсан нь дээр. гэхдээ энд вепрь, сайга, тигр, винтов мэтийг л хэлж байгаам шүү. Tэрнээс манайд тэр бүр орж ирдэггүй, ховор, үнэтэй, оросын сайн сайн буунууд бий шүү. Соболь, барс, коршун, медведь гэх мэт.

- Сумны хөнөөх чадвар, хол тусах хүчин чадал зэргээс нь хамаарч сонгох гэж байгаа бол 7х64, 7мм rem, 308 win, 30-06 spring, 300 win mag, 8x57js гм барууны загварын хүчирхэг сумтай буу сонго.

- Бууны чанар, эдэлгээг харж сонгох бол чех, герман, австри, итали, америк гм-ээс үнэтэй буу сонго.

- Яахав дээ, анчин болтлоо дадлага хийхэд суманд гарзгүй, буудахад эвтэйхэн, хямдхан буутай болоё гэвэл орос хагас автомат буунууд.

- Буу сонгоход бас нэг харгалзах юм бол хаана, ямар ан голдуу хийх билээ гэдгээ бодолцох ёстой. Хэрэв тарвага туулай шувуу гэх мэт жижиг анд бол 22lr буюу калибр сумтайг, эсвэл ийм амьтдыг холоос буудна даа гэж тооцвол 223 rem сумтай буу илүү сонголт болно.

Би нэг хүний жишээг мэднэ. Мань эр мөнгөтэй л дээ. Нэг өдөр буу авах гээд Их ав дээр очсон байгаам. Хамгийн сайн нь аль вэ гэж асуугаад л авчихсан. Нөгөөдүүл өндөр таталтын Цайс дурантай warmint загварын буюу снайпер буудлагын бүдүүн голтой лаг буу атгуулсан байгаам. Мэдээж тэр буу тусгалын нарийвчлал маш өндөр. Буудсан нүхээрээ дараагийн сумаа зоож болдог мундаг буу л даа. Гэтэл мань хүн ихэнхдээ чоно хөөж буудах, бор гөрөөс үргээлгэж буудах анд явдаг. Гэтэл энэ буугаар давхиж яваа амьтан гар дээрээс буудахад үнэн тохиромжгүй, мань эрийн ур чадвар хүрдэггүй. Нэг л сайхан буутай хүн анд яваад л байдаг. Дандаа ганзага хоосон. Иймэрхүү алиа жишээ зөндөө бий.

Хөвч тайгад хамгийн багадаа бор гөрөөс тэрнээс дээш гахай баавгай гэх мэт бэсрэг болон дундаас дээш овортой амьтанд голдуу гөрөөлөх бол 2-т хэлсэн хүчтэй сумтай буунуудаас сонгоно. Сум бууных нь хямдыг сонгохоор байвал винтов сумтай (7,62x54r) тигр, вепрь, урт богино винтов гэх мэтээс сонгоно. Энэнээс доош хүчин чадалтай сум, жишээ нь ак сумтай буугаар хөвчид гөрөөлөхөд хэдий цаад амьтнаа яаж ийж байгаад агнаад байдаг ч ихэнх тохиолдолд буудсан амьтан маань буудуулсан дороо нам үхдэггүй, шарх аваад явчихдаг. Ингэхээр нэг бол шархтай амьтан ойд алддаг, эсвэл аюултай амьтны хувьд өөрлүүгээ дайруулж ч магадгүй эрсдэл гарах боломжтой. Мэдээж сайн бууддаг, туршлага дадлагатай анчин бол хүч багатай сумаар амьтныхаа толгой хүзүү гэх мэт найдвартай унагах газруудад буудаад агнаад байдаг эсвэл шархдууллаа ч мөрдөж хөөгөөд агначихдаг. Анх буу сонгох гэж байгаа хүнийг ийм чадвартай гэдэгт итгэлгүй байгаа учраас ой хөвчийн том анд найдвартай хүчтэй буу хэрэглээрэй гэж зөвлөж байна.

Ойт хээр, тал хээрийн бүс нутагт бор гөрөөс, цагаан зээр, чоно зэрэг анг үргээлэг, машинаар хөөх гэх мэтээр хийх бол оросын ак юм уу, винтов сумтай вепрь, тигр, сайга зэрэг хагас автомат буу илүү үр нөлөөтэй. Бас хөнөөлтэй. Гэхдээ миний хувьд ийм төрлийн буугаар ингэж агнахыг дургүйцдэг. Энэ ур чадвар сорьсон ан гөрөө биш техникийн хүчээр түрэмгийлсэн аллага болоод байдаг. Зугаацах, азаартах гэж, адреналин ялгаруулах гэж ан хийдэг болохоос ямар амьтанд өстэйдээ тэднийг дуусгаж барахын төлөө ан хийж байгаа биш.

Үнэндээ шудрагаар хэлэхэд би ингэж ан хийж байсан маань зөндөө. Тухайн үед хөөгөөд, галлаад ёстой экшн кинон дээр алж өгч байгаа юм шиг санагдаад пижигнүүлж өгдөг байсааан байсан. Одоо бол тэрэндээ нэг их харамсаад өрөвдөөд гаслаад байгаа юмгүй ээ. Гэхдээ цаашдаа ингэхгүй шүү гэж л хичээж явдаг. Буу зэвсгээ ч сольж өөрчилсөн. Давахгүй гэсэн даваагаар 3, 4 давчихгүймсан даа.

Ер нь буу сонгоход ан бүрд тохирсон супер буу гэж байхгүй. Жижиг буу том амьтныг унагахгүй, том буугаар буудсан жижиг амьтнаас авах юм үлдэхгүй. Тийм болохоор анчид ихэвчлэн том жижиг буунууд төрлөөр нь авсан байдаг.

Хааяа нэг хүн амьтан дагаж хээр хөдөө гарах хүнд бол дундаж хэмжээний сумтай ганц буу байхад болдог. Энэнд хамгийн дажгүй тохирох нь CZ 527 carbine гэж би боддог. Гэхдээ хөвчид сумны хүч дутаж амьтан алдаж л байсан. Хурдан буудах шаардлагатай юманд гацаж нтр алдана, холын зайд сум хүрэхгүй явдал зөндөө л гардаг. товчдоо муу ч юмтай, сайн ч юмтай буу даа.

Иймэрхүү ангиллын буутай хүн яваандаа дадаад сураад ирэхээрээ том амьтныхаа нам унадаг амин газраар нь сумаа хийдэг, жижиг амьтанд бол биед нь барьж зад үсэргэхгүй толгойг нь хайрч буудаж сурна. Хол байгаа амьтанд гэтэж ойртож сурна зэргээр элдэв буу цуглуулах гээд зовоод шамдаад байхгүй болноо. Ой хөвчийн ихэнх анчид (нутгийн индианууд) ганц том буу (винтов сумтай залгаа) барьж гараад л өглөө нь нугас буудаж шарж идчихээд орой гахай буудаад чирчихдэг.

Эцэст нь орос бууны оноос хамаарсан чанарын талаар хэлэхэд, шинэ юм гэдэг ямар ч гэсэн хуучин юмнаас илүү гэж л хэлэх байна. Хүмүүс тэдэн оны тийм нь сайн нтр гээд ярьдаг л юм. Яахав үнэний хувь байдаг л байх, гэхдээ ихэнх нь дассан газрын даавуу зөөлөн, таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг дасалын сэтгэхүйгээр л ярьдаг юм билээ. Ер нь буу бол буудалт бүрд элэгдэж байдаг гэдэг энгийн физикийг дотроо бодож байх.

Болж л өгвөл шинэ буу авч байгаарай. Хэрэглэж байсан хуучин буу авч үзсэн хүний үг шүү.

Эх сурвалж: http://forum.asuult.net/ Мийгаа пост

MENSLIFE.MN Facebook
Ангийн бууг хэрхэн сонгох вэ?
Ангийн бууг хэрхэн сонгох вэ?
Таны IP address: 18.208.126.130
65.128.91.108
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Бууны хураамжын талаар мэдээлэл хийж өгөөч
103.10.23.8
5 ЖИЛИЙН ӨМНӨ
sn bnu er ni bol sonirholtoi er hun bolsn hoino surleg shn amitdiin baraag harj nudee bayasgah ymsan gj bddg ch er ni tarvaganas uneg 2 s heterch uzeegui manai hodoo nutagt chono gj ayul bii diildehgui ym tgj bhad humuus chono duusla geh tal heeriinh ni tgj bga bh tuunes manai nutagt esergeere chonond yvdg l neg buutai bolmoor bna bs nere sn buu, nohoi aduu huniihe amig hamgalj uhej uregddg gj sonssn er ni ch tgj bddg
59.153.113.19
5 ЖИЛИЙН ӨМНӨ
2015 оны 09-01 өдрөөс эхлэн жилд 60000 төгрөгний татвар төлдөг болсон өмнө нь бол 6000 төлдөг байсан юм ангын буу авах гэж байгаа бол алтан дундаж гэж винтов сумтай буу зүгээр гэж хэлэх байна
202.9.41.36
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Спорт болон үзмэр цуглуулганы буу 15.000, голч нь 6.4-с бага болон үрлэн сумтай буу 30.000, 6.4-өөс том буу 60.000 төгрөг.
27.123.214.107
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Свд ямр үнтэ вэ?
180.149.78.27
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Нээрээ юм үзсэн хүн шиг үнэн юм нийтэлжээ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа би бас кайф авах гэж ан хийдэг түүнээс аллага хийдэг хүн биш сайн хүчтэй буу байхгүй ч орос буугаар олсон ангаа гаргааж явагүй билээ би монгол эр хүн
180.149.78.27
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Нээрээ юм үзсэн хүн шиг үнэн юм нийтэлжээ үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа би бас кайф авах гэж ан хийдэг түүнээс аллага хийдэг хүн биш сайн хүчтэй буу байхгүй ч орос буугаар олсон ангаа гаргааж явагүй билээ би монгол эр хүн
103.229.123.10
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Saixan zoblogoo gexdee zygaa xiij amtnii ami bitgii taslaarai. Xariyn n irdeg um bilee shyy
168.235.205.178
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Дан хогийн юм цуглуулаад биччихжээ. Би өөрийн туршлагаасаа хуваалцая. 7-8 саяын шөнийн харааны дурантай, хөшигний хурд өндөртэй, өргөн линзтэй тасарцан Nikon юмуу, Canon байхад болоо. Амьтан судлалын гоё кино хийхгүй юу. Алах моодноос гарцан шд. Аврах моод шд.
bek
180.149.78.29
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Zyrag ni bn yy 1cayd yamar shuu buu avah be
202.9.40.33
5 ЖИЛИЙН ӨМНӨ
YНЭН. ХЭЛСЭН. ЯГ. ТИЙМ. ШYY
150.129.140.186
5 ЖИЛИЙН ӨМНӨ
haha yag2 amitan alj kaif awdag hun odoo ued hotsrogdood bnaa eserguunuudee
103.26.193.54
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Baga zaluu baihdaa an hiij zugaatsaad , angiin mahaa ideed ih setgel hangaluun baidag bsan ue sayhan sanagdana.. Ang jinhene utgaar n hiij uzej medersen hun An hiihee uuruu bolichdiin... Ta nar hzee ch bolihgui doo.. Ta buhniig amidral iveeg...
103.57.92.209
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Medeelel taalagdlaa. Minii songolt mosin nagant buyu VINTOVKA ym bna. Vne bolomjiin bas khvchtei.
202.9.40.251
5 ЖИЛИЙН ӨМНӨ
buu zardag ymu
122.201.31.219
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Jura yag bichijee.7 jil an hiisen.6 turliin buutai.odoo bol jildee tarvagandl gants neg yavdag boltsonshd.erni an amitan gehee bolichidiin bnalee.
202.179.11.94
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Би найзтайгаа хэдэн жилын өмнө гөрөөнд явсан юм миний буу барс гэж оросын үслэг ангийн 5,6 мм сумтай 4 ширхэг сумалдаг бид уулын энгэр хаж явтай 150м зайд 4 ширхэг гэрээс байхд манай найз 4 гөрөөсийг байрнаасаа холдоогүй байхд буудаж байсан.энэ буу их мэргэн харин сүүлд гөрөө дуус чбуугаа цэвэрлэж тос хийж жаахан арчих гээд байж байтал дахин модны цаанаас нэг бодон гарч ирсэн тул шууд тостой буугаа мартаж буудаж байсан харамсалтайн бууны гол төмрийн маань бянт нь тасарсан байсан.Би энгээд буугүй болсон доо.буугаа гэртээ очсон үед цэвэрлэх эсвэл сайн тосын арчиж байж буудаж байх хэрэгтэй шүү найзуудаа
202.179.11.94
5 ЖИЛИЙН ӨМНӨ
НЭГ УДАА шувуунд явж байгаад хэдэн сойр унгааж түүнийгээ машины ард ачаад нэг шил юм задлаад байж байтал биднээс 50 60 м цаад талд нэг бор гөрөөс хяраад хэвтэж байсаныг хараад би буугаа аваадах чи битгий хөдлөөрөө гэсэн чинь манай найз буудах амьтанаа хараагүй мөртлөө тэр зүгрүү гүйсэн гөрөөс ч босч гүйсэн би ч буугаа авч буудсан чинь гөрөөс унаад өгсөн нөгөө нөхөр маань гөрөөс дээр очсоноо би буудаагүй байхд гээд унсан гөрөөс рүү бөхийх үед үхэж байгаа гөрөөс түүний нүдийг яг цавьчих гэж байгаа юм шиг тийрээд үхсэн би үүнийг хойшш болоогүй бол тэр яг нүдээ сохолуулах юу нүүрэндээ нэг сайн тамагт ай болох байсан яг үхсэн эсэхийг эхлээд заавал буугаараа хатгаж үзэх хэрэгтэй шүү чоно бол эргэж хоолой г чинь зуугаад үхнэ шүү
202.72.245.123
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Одоо шинэ Хуйль хэрэгжиж эхэлбэл 60000 төгрөг төлөх байх би энэ намар татвараа төлөх үед нэмээгүй байсан 6000 төгрөг 7×64
27.123.214.118
5 ЖИЛИЙН ӨМНӨ
27.123.214.118
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Hd
27.123.214.118
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Magheuejdyju
202.72.247.249
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Tim buu bga yumu
zbb
122.254.126.2
5 ЖИЛИЙН ӨМНӨ
2 say orchimd yamarhuu buu avah bol
122.201.28.5
5 ЖИЛИЙН ӨМНӨ
AWP avna daa
bat
202.179.11.94
5 ЖИЛИЙН ӨМНӨ
?
bat
202.179.11.94
5 ЖИЛИЙН ӨМНӨ
hereggui ym ih bichihin maa buuga sudlah heregteishd angiin buu bol tusda shd ymr hun alah jaga bishde
bat
202.179.11.94
5 ЖИЛИЙН ӨМНӨ
buuni talaar medeelel oruulara end tend tawigdsan medeelel bti share lara shine sodon bwl
bolj bnshd
59.153.114.129
5 ЖИЛИЙН ӨМНӨ
baawgai alah bol ntr haha ulaan nomond orson amitniig ingej yarij bolohgui l baih manaih huuli hynalt muu cham shig alahaa l meddeg malnuud duuren bolhoor l hamaagui baih yumdaa
202.179.11.14
5 ЖИЛИЙН ӨМНӨ
bolomjiin zuvlugu bn gehde alda gargadgu and yavdag hun bi l lav huvchiduu uzeegui shu manai end bol tehnikeer baavarlah yamar ch bolomjgu ene chini l an shu de uraa garganadaa
103.57.93.12
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Huue chi tiim buu iim buu geh yum yag yun zvgeer yum be chinii bichiseneer bol teneg hvn ch oilgoh zuil neg algaa neg tiim buu gej baisan aa aaan zaa iim buu ch geh shig teneg durak uu gui yu chi harin
ULAANBAATAR WEATHER
Top