Rockmond Dunbar өөрийн жингээ ойролцоогоор 27 кг-р хаяж өөрийн карьeр амьдралдаа өөрчлөлт оруулсан
MensLife
5 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:4

Rockmond Dunbar бол "The Mentalist" болон "Sons of Anarchy" кинонд тоглосон од бөгөөд жингээ ойролцоогоор 27 кг-р хаяж өөрийн карьер амьдралдаа өөрчлөлт оруулсан билээ.

Таны өөрчлөлт бол үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх болсон. Таныг бараг хүн болгон таньж чадахааргүй болсон байхаа. Таны Sons of Anarchy кинонд тоглосон дүр бол маш том биетэй тарган цагдаагийн дүр байсан. Танд юу нөлөөлөв өө?

Rockmond Dunbar: Намайг өөрчилсөн зүйл гэвэл би нэг өглөө сэрэхэд миний охин уйлж байсан л даа. Би түүний живхийг урьдын адил сольдгоороо солих гээд очсон миний охин “өө ашгүй дээ аав минь ирчихлээ” гэсэн байртай харж байсан. Би живх сольдог ширээн дээр түүнийг тавихад тэр над руу дахиад харахад надад ямар нэгэн зүйл тохиолдсон. Юу гэмээр ч юм бэ дээ “хүүхэд төрвөл аав нь бас дахин төрсөн юм шиг болдог” гэж ярьдаг шүү дээ. Тэр бол яг надад тохиолдсон юм. Яг тэр мөчид тэр над руу харахад тэр миний сэтгэл зүрх рүү минь харах шиг болсон. Тэр бүх юмыг харж байсан муу зүйлийг бас сайн зүлийг ч гэсэн мөн тэдгээрийн тэмцлийг. Би өөрийнхөө төлөө ямар ч санаа тавихгүй байгааг миний бие, эрүүл мэнд гээд бүх зүйлийг харж байсан. Тэгээд би өөрөө өөртөө өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж хэлсэн. Өөрийнхөө төлөө хийж чадахгүй бол охин Berkely-ийнхээ төлөө хийе гэж шийдсэн. Тэгээд бүх зүйлийг төсөөлөн бодоод 60 насандаа гэхэд эрүүл саруул охиныхоо хажууд охиноо харж хандаж чадах болно гэж бодсон.

Та жингээ яаж хаясан бэ?

Би их идэхээ больсон. Би одоо маш эрүүл зөв хоол хүнс хэрэглэдэг. Олон жил өмхий муухай зүйлийг идэж байсан байна лээ. Зөвхөн идээд л идээд л аялаад яваад байсан байна лээ. Одоо бол харин илүү их калиороо шатаах хэрэгтэйг ойлгосон.

Яг одоо би 86 кг байна өнгөрсөн жилийн 12 сард би 112 кг байсан, хамгийн тарган үе. Би одоо ингэж хэлэхээсээ ч ичиж байна. Би байнга л хүмүүст би 100-тай биш 97-той гэж хэлдэг байсан, би маш эрүүл биш байсан. Нэгэн өдөр миний эхнэр надад чи үнэхээр их идэх юмаа, жаахан ч юм идсэн гэсэн чиний гэдэс чинь тэнгэр шиг л том байх юм гэсэн. Цардуул ихтэй хүнснээс болоод байх шиг байна. Би цардуултай хүнс идэхээ болиод 7 хоногт 3 кг хаясан. Би хүнсэндээ анхаарах ёстойг ойлгоод чихэрлэг, гурилан бүтээгдхүүн, будаа, боловсруулсан бүтээгдхүүн хэрэглэхээ больсон. Түүний дараанаас дасгал хийх бүрэн энергитэй болсон.

Та ямар төрлийн хогийн хүнснээсээ цаашид салсан бэ?

McDonalds аль болох бага орж бага багаар зугтаах болсон. Маш их RED Bull хэрэглэснээс болж зүрхээ шалгуулахаар эмнэлэгт хүртэл очиж байлаа. Миний цусны даралт ихсэж энергээ огт нөхөж чадахгүй, биеийн жин 60-70%- ийн илүүдэлтэй байсан би бүүр шалнаас ч хөндийрч чадахгүй байлаа.

Яг хэзээнээс эхэлснээ нарийн тодорхойлж чадах уу, өөрийнхөө биений өөрчлөлтийг харах бүүр өөртөө ч итгэхгүй байв уу?

Тийм ээ, энэ бол сар хагасын өмнө болсон. Би сэрээд дасгалаа хийгээд сайхан байсан, усанд ороод гараад ирэхэд миний эхнэр надад “хүүе наашир даа” би үүнийг л эхнэрээсээ хүсч байлаа шүү дээ, тэгээд эхнэр маань “ээ бурхан минь энэ залуу чинь ямар сайхан биетэй юм бэ, энэ үнэхээр сайхан биетэй юмаа” би өмнө нь эхнэрээсээ ийм үг сонсож байгаагүй “тиймээ хонгор минь сайхан биетэй юм аа” тэгэхэд үнэхээр сайхан байсан. Би одоо болтол үүнээс сэтгэл санаа өндөр явдаг.

Хэрвээ танд биеэ өөрчлөх шаардлагатай дүр өгвөл та яах вэ?

Би сайн мэдэхгүй байна аа Hollywood чинь их өөрчлөмтгий шүү дээ. Чи хэзээ ч юу болохыг мэдэхгүй шүү дээ надад өмнө нь 1 дүр ноогдож байсан боловч би хэтэрхий том биетэйгээсээ болоод маш их айж байсан. Би өөрийнхөө цамцыг өөрөө тайлж чадахгүй 2 жил болж байсан. Миний өөрчлөлт сонирхол төрүүлж ч магадгүй юм. Гэхдээ миний биенд анхаарлаа хандуулахаас илүү миний хувь хүн тал руу илүү хандвал зүгээр санагддаг. Миний өөрчлөлт олон хүмүүст үлгэр дуурайлал болж тэдгээр хүмүүс “би цаашид эрүүл хүнс хэрэглэж, илүү их дасгал хийх болно ” гэж хэлээсэй гэж хүсч байна.

Эх сурвалж: http://www.muscleandfitness.com/

MENSLIFE.MN Facebook
Rockmond Dunbar өөрийн жингээ ойролцоогоор 27 кг-р хаяж өөрийн карьeр амьдралдаа өөрчлөлт оруулсан
Rockmond Dunbar өөрийн жингээ ойролцоогоор 27 кг-р хаяж өөрийн карьeр амьдралдаа өөрчлөлт оруулсан
Таны IP address: 34.237.124.210
112.72.12.111
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Одоо шинэ жил болж байгаатай холбоотой гадаад төрөх, үс засалт, ямар пиджак ямар зангиа зэрэг юм оруулж тусалдаа андаа
59.153.114.75
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Тэгье хө.
ULAANBAATAR WEATHER
Top