Гэрлэлтийн тухай үнэн
MensLife
5 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:2

Хүндэт эрчүүд минь! Өнөөдөр бид та нартайгаа гэрлэлтийн тухай ярих болно.

Энэ нь танд аймшигтай сонсогдож байгаа боловч үүнийг бүгд л хийдэг (үүнтэй бүгд нүүр тулгардаг). Хүн бүр өөрийн хүсэлтээр гэрлэдэг. Аймшигтай юу! Шоконд орчихсон уу? Энэ бол зөвхөн эхлэл. Би өнөөдөр та бүхэнд гэрлэлтийн үнэн болоод давуу талын тухай хэлэхийг хичээж байна гэхдээ танд айгаад байх зүйл үгүй. Энэ бүхэнд ердөө итгүүлэхийг л хичээж байгаа юм.(харин та намайг ямар гэнэн болоод галзуу эмэгтэй вэ гээд бодоод эхэлчихсэн байх).

Хэрвээ та дэргэд байгаа эмэгтэйдээ хайртай бол, хэрэв танд түүнтэйгээ байхад халуун дулаан байдаг бол, хэрвээ та энэ эмэгтэй минийх гэдгээрээ бахархдаг бол, хэрвээ танд түүний тэсвэрлэхийн аргагүй дэмий яриа чанга инээдгүйгээр хэцүү байдаг бол, хэрвээ та түүнийхээ зөөлөн дулаан энхрийлэл, хөгжилтэй тэнэглэлүүдгүйгээр ганцаарддаг бол чөтгөр ав юунд асуудал байгаа юм бэ? Энэ бол та нарт жинхэнэ айдас байна гэсэн үг. Эрчүүд минь энэ бол таны хувьд чухал асуудал! Та айж байна. Айх айхдаа өөрчлөлт болоод хариуцлагаас айж байна. Тэгэхээр Та өөртэйгээ зөрчилдөөд байгаа болж таарж байгаа биз.

Ямар ч эмэгтэй хүнд ирээдүйн тав тух, маргаашд нь итгэл найдвар хэрэгтэй байдгийг эрчүүд ойлгохгүйгээр зөвхөн өнөөдрөөрөө амьдраад байдаг. Хэрэв та зүрх сэтгэлийнхээ гүнд таны хайртай эмэгтэй чинь танай мөрөөдлийн бүсгүйтэй ядаж өчүүхэн ч боловч адилхан байвал та бүү хойш нь тавь, ийм зүйл амьдралд нэг л тохиодог. Эмэгтэйчүүд таныг хүлээгээд л байдаг, хүлээгээд л байдаг...цаашид ч 1000 удаа ч хүлээсээр л байдаг. Гэвч байгаль эх бүх зүйл төгсгөлтэй байхаар бүтээсэн ба бид чинь хүүхдүүдээ төрүүлэх ёстой шүү дээ. Гэтэл он жилүүд өнгөрсөөр өнгөрсөөр л. Гэтэл бид тэнэгүүд, та нарыг хүлээсээр л.Тэгээд эмэгтэйчүүд хүлээгээд нэмэргүй юм байна гэдгийг, 30 нас хүрч байгаагаа, цагаан даашинзаа одоо хүртэл өмсөж үзсээр байгаагаа ойлгомогц “хангалаттай” гэж хэлээд хэдий шархалсан зүрхтэй ч илүү ухаалаг эр хүний эрэлд гардаг. Энэ нь ч зөв. Та нар чинь“ТОРМОЗ”-нууд шүү дээ.

Үүний дараа та 30 гарчихаад харамсалтайгаар өөрийн тэнэгхэн залуу насаа дурсах болно. Тэгээд мэдээж харамсах болно. Яагаад гэвэл таны ганц хайр “Надтай гэрлээч” гэсэн 2 үгийг хүлээж тэвчээгүй.

Таны хувьд та өөрийн сонгосон эмэгтэйдээ үнэхээр хайртай бол гэрлэлт гэдэг бол бөөн давуу тал юм.

Нэгдүгээрт, таных болсон эмэгтэй хэзээ ч танаас явахгүй ба ихэнх эмэгтэйчүүд өөрийн нөхөр болоод гэрлэлтэндээ үнэнч байдаг. Тэд үргэлж таны эргэн тойронд байдаг ба учир нь нөхөр гэдэг хүн бол түүний хувьд “эрхэм нандин” зүйл юм. Эрчүүд минь энэ бол маш чухал. Гэрлэлт нь түүний хувьд байр суурь болоод өөртөө итгэх итгэл нь байдаг учраас хэзээ ч өөр эр хүнд нүдээ унагадаггүй.

Яасан? Өөрийгөө “Хаан” мэтээр санаж байна уу? Түр хүлээ, арай дуусаагүй байна!

Хоёрдугаарт, орой бүр танд зориулсан амтат хоол ширээнд байна!

Гуравдугаарт, та түүний мөрөөдлийн эр хүн нь учир таны бүх дутагдал ор мөргүй замхрах болно.

Дөрөвдүгээрт, таны хамаатан садангууд таныг цаашид залхаахаа болино.

Тавдугаарт, хэрвээ та хоёр хамт амьдардаг бол, эсвэл нэг нэгнийх рүүгээ нүүж ирж очдог бол энэ нь ийм хувилбарт онцгой өөрчлөлт прогнозлогдохгүй.

Шууд хүүхэдтэй болох албагүй, гэрлэсэн гэсэн тамга л таныг хайртаа алдахгүй байх тайвширлыг өгдөг.Харин түүний хувьд бол итгэл найдвар нь болдог.

Эмэгтэй хүн угааж цэвэрлэх, цэгцэлж ялгах, хоол унд хийж байхад харин та телевиз үзэн буйдан дээр пиво уугаад хэвтэнэ. Буйдангийн дэргэд дахиад ч хайрцаг пиво байгаа гээд боддоо. Телевизээр хөл бөмбөг үзэж байх үед харин эхнэр чинь шаландаа сууж нэг гараараа таны нүдний шилийг цоортол арчих ба бас таны аманд чипс хийж байх болно.

Гайхамшиг! Aмьдрал биш зүгээр л үлгэр шиг! Харин үлгэрийн тухайд гэвэл...

Гайхалтай гэрлэх санал тавих нь эр хүний хүний хүчийг илтгэсэн бие даасан урлаг байдаг.Яг үүн дээр та бүх хүч, ур ухаанаа дайчлах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд гэрлэх санал нь үгээр хэлэхийн аргагүй чухал зүйл бөгөөд үүнийг тэд таны хамгийн хайртай баг Хөлбөмбөгийн дэлхий аваргад ялахыг хүлээхтэй яг адилханаар хүлээж байдаг. Одоо та ач холбогдлыг нь ойлгов уу?Гэрлэх саналаа маш гайхалтай романтик тавих хэрэгтэй. Мэдээж энэ бүхэн та өвдөгөн дээрээ суухгүйгээр бодож хүлээсэн шиг нь байж чадахгүйг сана. Наад зах нь гэрлэх санал тавих болоод хуриманд мөнгөө харамлаж, гамнах хэрэггүй. Учир нь энэ бол амьдралд тохиох хамгийн чухал үйл явдал учраасдүүрэн хангалуун байх ёстой. Хэрэв та хагас дутуу үгний тухай хальт ч болов дурьдвал таны хувьд бүх юм дуусах нь тэр. Хамгийн сайнаар бодоход хайртай бүсгүй чинь зөвшөөрлөө ч түүний хувьд хурим гэдэг нь шидэт үлгэр байхаа болиод харин толгойны өвчин болж хувирах болно. Муугаар бодоход тэр танд татгалзсан хариу өгнө. Та бол жинхэнэ эр хүн шүү дээ, тийм биш гэж үү, ингэж л эмэгтэй хүнийг баярлуулахгүйн бол дараа нь илүү сайхан зүйлийг хүлээх хэрэггүй.

Хурим бол гайхамшигтай үргэлжилсэн үлгэр, бөөн бөөн сюрприз бэлгээр дүүрэн байх ёстой. Харин үүнийг та л зохион байгуулах хэрэгтэй. Та чинь байнга л түүний төлөө гавьяа байгуулахаа, бүхнийг хийхээ баталдаг биз дээ. Одоо үүнийг ажил хэрэг болгох цаг нь ирсэн.

Гэрлэлтийн тухай сөрөг талууд:

1. Та Ану, Марлаа, Сараагийн дугаарыг утаснаасаа арилгах хэрэгтэй болно.

2. Хяналт...Өөө таны болон түүний зүгээс. Танаас ялгаатай нь эмэгтэйчүүд танд хянагддаг юм.

3. 24 цагийн турш хамт байж, хаа ч явсан үргэлж цугтаа. Үүний та хийх л болно.

4. Бүх цалингаа авчирж өгнө, бүгдийг нь.... би бүгдийг нь гэж хэлсэн шүү!

5. Битгий уу, битгий тамхи тат дор хаяж 5 удаа өдөрт .

6. Гэдэс гүзээгээ татах хэрэгтэй болно.

7. Заримдаа арчиж, цэвэрлэхэд нь тусална.

8. Түүнд орой бүр үлгэр уншиж өгөх ба түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй болно.

9. Өглөө оройд заавал шүдээ угаах ёстой.

10. Ээжийг нь хайрлах хэрэгтэй.

Эдгээрийг анхааралтай уншина уу. Миний бодлоор ирээдүйн хайрт нөхрүүдийн дийлэнх нь эдгээрийг гүйцэлдүүлэх байхаа, “түүний ээжийг хайрлах” гэдгээс бусдыг нь. Үүнийг хүчээр хийдэг зүйл биш...цаг хугацааны эрхээр бүх зүйл аяндаа болдог шүү дээ.

Хүндэт эрчүүд минь зориглох хэрэгтэй. Нөхөрт гарсан аз жаргалтай эмэгтэй үргэлж таныг бас ирээдүйн гэр бүлийг тань аз жаргалтай болгодог.

Сайн охидыг аваад дуусгахаас өмнө Би аль болох хурдан гэрэлцгээ гэж зөвөлмөөр байна. би эмэгтэй хүний хувьд ингэж зөвлөмөөр байна.

Бурхан минь би хэзээ нөхөрт гарах юм болоо. Одоо бүр нийтлэл хүртэл бичиж байна шүү дээ.

Боброва Алёна

Эх сурвалж: www.menslife.ru

MENSLIFE.MN Facebook
Гэрлэлтийн тухай үнэн
Гэрлэлтийн тухай үнэн
Таны IP address: 54.85.57.0
103.57.93.59
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Үнэн шүү.
103.10.23.202
5 ЖИЛИЙН ӨМНӨ
saixan medeeelel bn
ULAANBAATAR WEATHER
Top