2017 оны хамгийн загварлаг эрэгтэй үс засалт
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Та бүхэнд ямар ч урттай хамаагүй үстэй эрчүүдэд зориулсан 11 загварлаг үсний засалтыг танилцуулж байна. Эдгээр засалтын тусламжтайгаар маш сонирхолтой, соёлтой, орчин үеийн нэгэн болж хувирах болно.

Бокс, хагас бокс

Энэ үс засалт байнга модонд байдаг. Сонгодог, өдөр тутамд тохирсон, ямар ч хэлбэрийн толгойтой хүнд зохидог.

Ийм үс засалттай алдартангууд Ченнинг Татум, Вентворт Миллер.

Теннис

Ерөнхийдөө спортлог загвар, өдөр тутамд тохирсон. Ийм үсийг хойш нь тослож самнаад уран зураачийн дүр төрхийг бий болгож болно. Зүгээр л зөөлхөн самнасан ч болно.

Ийм үс засалттай алдартнууд: Крис Эванс, Бен Аффлек

Англи загвар

Бас нэгэн мөнхийн засалт бол - Англи засалт. Их Британиас гаралтай. Өтгөн үс, богино, гөлгөр богино үс нь танд загварлаг хөл бөмбөгчийн дүр төрхийг өгөх болно.

Ийм үс засалттай алдартнууд: Дэвид Бекхэм, Джастин Тимберлейк

Каскад засалт

2017 онд мэдээж урт үс модонд орно. Ийм үсээ гоё харагдуулахад Каскад засалт туслах болно.

Ийм үс засалттай алдартнууд: Крис Хемсворт, Зак Эфрон

Канад засалт

ЗХУ-ын үед Канадын хоккейн тоглогчид загварын ертөнцөд эрэгтэй үсний засалтын хөгжилд их хувь нэмэр оруулсан. Байгалийн мэт харагдуулах хөнгөн зөөлхөн үс нь долгионтой. Эрэгтэйлэг шинжийг илүү тодотгож өгдөг.

Ийм үс засалттай алдартнууд: Крис Пайн, Райан Гослинг

Undercut

Тийм хэцүү засалттай биш хирнээ загварлаг харагдуулдаг. 2 талаараа үсгүй, дээд тал араараа үстэй байдал нь эршүүд төрхийг бүрдүүлдэг.

Ийм үс засалттай алдартнууд: Брэд Питт, Ник Вустер

Top-knot

Ийм үс засалттай болоход маш их тэвчээр зориг шаардана. Үсээ дээр нь боож хүрэх хүртэл хүлээх болно. Маш загварлаг харагддаг. Бүүр илүү зоригтой тэвчээртэй нь сахал нэмж ургуудаг. Энэ нь бүүр ч илүү зохидог.

Ийм үс засалттай алдартнууд: Колин Фаррелл

Пучок

Урт үсийг ардаа боосон засалт нь охидын засалтаас хулгайлсан загвар юм. Энэ нь эрчүүдийн үс засалтын загварыг бүүр үндсээр нь өөрчилж байна.

Ийм үс засалттай алдартнууд: Леонардо Ди Каприо, Джаред Лето

Классик эрэгтэй засалт

Мэдээж сонгодог гэсэн үг бол дандаа л моодны гоё зөв сайханг илэрхийлдэг. Энэ энгийн засалтыг орчин үеийн болгоход хэдхэн зүйл хийхэд л хангалттай.

Ийм үс засалттай алдартнууд: Джерард Батлер, Джордж Клуни

Халзан

Халзан засалт нь өөртөө итгэлтэй, баян чинээлэг байдлыг илэрхийлсэн алдартай үс засалт юм.

Ийм үс засалттай алдартнууд: Брюс Уиллис, Джейсон Стетхем

MENSLIFE.MN Facebook
2017 оны хамгийн загварлаг эрэгтэй үс засалт
2017 оны хамгийн загварлаг эрэгтэй үс засалт
Таны IP address: 54.85.57.0
ULAANBAATAR WEATHER
Top