Эрдэмтэд уургийн өндөр агууламжтай хоолны дэглэмийн ач холбогдлыг нээжээ
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Германы эрдэмтэд уургийн өндөр агууламжтай хүнс хэрэглэх нь элгэн дэх өөх тосыг 5-6 долоо хоногийн турш 48%-иар бууруулдаг болохыг тогтоожээ. Гэхдээ уураг нь ургамлын эсвэл амьтаны гаралтай байх нь огт ялгаагүй гэнэ.

Эрдэмтэд энэхүү судалгаандаа 37 сайн дурын өвчтөнүүдийг хамруулсан ба 49-76 насны хүмүүс байжээ. Судалгаанд хамрагсад чихрийн шижин болон элэг өөхлөх өвчнөөр өвдсөн хүмүүс байсан байна. Өвчтөнгүүдийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд эхний хэсгийн өвчтөнгүүдийн уургийн эх үүсвэр нь шош, будаа, улаан буудай харин нөгөө хэсгийнх нь амьтаны гаралтай сүү, загас, мах зэрэг хүнс байсан байна.

Үр дүнд нь оролцогчдын элэгний бодисын солилцоонд эерэг үзүүлэлт гарсан байна. Цусан дахь сахарын хэмжээ буурсан нь ажиглагдсан ба илүүдэл жинтэй хүмүүст өндөр түвшинд байдаг фибробласт дааврын хэмжээ мэдэгдэм бууржээ.

Элэг өөхлөх өвчний шалтгаан нь буруу хооллолт амьдралын хорт зуршлуудаас үүдэлтэй байдаг. Энэхүү өвчлөл Европ, АНУ-д өргөн тархацтай байгаа бөгөөд мэргэжилтнүүд дээрх судалгааны ажлаа үргэлжлүүлж хэд хэдэн уургийн ашигтай дэглэм гаргаж авах зорилготой байна.

MENSLIFE.MN Facebook
Эрдэмтэд уургийн өндөр агууламжтай хоолны дэглэмийн ач холбогдлыг нээжээ
Эрдэмтэд уургийн өндөр агууламжтай хоолны дэглэмийн ач холбогдлыг нээжээ
Таны IP address: 54.85.57.0
ULAANBAATAR WEATHER
Top