Эксийгээ хэрхэн буцааж өөртөө татах вэ?

0
107

Таны хайртай бүсгүй чинь “Хоёулаа зүгээр л найзууд байя”, “Асуудал чамд биш, надад байна”, “Би ганцаараа байх хэрэгтэй” гэх мэт үгсийг хэлж байсан уу? Тэр чамаас аль хэдийн холдсон уу, эсвэл одоо л холдоход бэлдэж байна уу? Тэр чамайг бараг үнсэхээ больсон, чиний тоглоом шоглоомонд инээхгүй, өөрөө залгахгүй, хүйтэн хөндий хандах болсон, өөр эрчүүдтэй илт сээтэгнэж, бие махбодийн харилцаанаас зайлсхийж байна уу?

Хэрэв эксийгээ эргүүлэн авахыг хүсэж байвал дараах зүйлсийг анхаараарай.

1. Юуг хийх хэрэггүй вэ?

Та түүнийг хайрлаж, амьдралаа түүнгүйгээр төсөөлж чадахгүй байж болно. Гэхдээ алдаа гаргахгүй байх нь чухал! Түүнийг гуйж үлдэхийг шаардах, хайртайгаа дахин дахин хэлэх, уйлах, сэтгэлээр унах, өрөвдүүлэх гэж хичээх, найзууд нь эсвэл мөнгө, хүүхдээр дамжуулан нөлөөлөх, хэтэрхий хүлцэнгүй байх, байнга бэлэг, цэцэг өгч аргадах гэж оролдох. Энэ бүгд буруу алхам. Харин хамгийн том алдаа нь юу ч хийхгүй сууж, тэр өөрөө буцаж ирнэ гэж найдах юм.

2. Сайтар бод

Түүнийг үнэхээр буцаах хэрэгтэй юу? Эхлээд сайн тунгааж үз. Чи түүнийг санаж байна уу, эсвэл зүгээр л дотно харилцаа, халамж дутагдаж байна уу? Тэр чамайг орхисон нь зүгээр л эго-г чинь өвтгөж байна уу? Чи угаасаа өөрөө түүнээс залхсан байсан уу? Анхнаасаа харилцаагаа дуусгах талаар бодож байсан уу? Магадгүй, зүгээр л түүнийг явуулчихсан нь дээр ч юм билүү? Гэхдээ хэрэв чи түүнийг үнэхээр буцаахыг хүсэж байвал дараагийн алхмыг хий.

3. Өөртөө хугацаа өг

Хамгийн багадаа хоёр долоо хоног түүн рүү залгахгүй байхыг өөртөө амла. Энэ хэцүү ч зайлшгүй хэрэгтэй. Энэ хугацаанд түүний явах болсон жинхэнэ шалтгааныг ойлгохыг хичээ. Чи түүнийг хайхрахгүй байсан уу? Өөр эмэгтэйчүүдтэй сээтэгнэсэн үү? Доромжилсон уу? Үгүй гэж үү? Заримдаа шалтгаан тодорхойгүй байдаг ч ийм зүйл тохиолдож болно.

4. Өөрийгөө өөрчил

Хувь хүний хувьд эрс өөрчлөгдөх шаардлагагүй. Гэхдээ өөрийгөө бага зэрэг шинэчил. Жаахан сахал тавь, өөртөө шинэ цамц ав, гадаад төрхөө бага зэрэг өөрчил. Спорт зааланд яв, шинэ хоббитой бол, шинэ хүмүүстэй танилц.

5. Нөхцөл байдлыг дүгнэ

Хоёр долоо хоног өнгөрсний дараа ахин бод. Чи түүнийг үнэхээр буцаахыг хүсэж байна уу? Эсвэл одоо фитнессийн танхимд эсвэл ажлын газарт чинь илүү сонирхолтой бүсгүй гарч ирсэн үү? Одоо ч гэсэн хуучин найз бүсгүйгээ эргүүлэн авахыг хүсэж байна уу?

6. Өөрийгөө хамгийн сайнаар харуул

Чи сэтгэлээр унаагүй, архинд живээгүй, өрөвдөлтэй байдалд орж сүйрсэнгүй. Харин эсрэгээрээ, чи хүчтэй, өөдрөг, амьдралаа үргэлжлүүлж буй хүн.

7. Ухаалгаар ханд

Түүнд “Бид хоёр ярилцах хэрэгтэй”, “Би чамтай ахин хамт байхыг хүсэж байна”, “Надад эргээд ирээч” гэх мэт үгс бүү хэл. Эдгээр нь дарамттай, хэт хүнд сонсогддог. Харин бүхнийг шинээр эхэл. Түүнтэй хөгжилтэй ярилц, хөнгөхөн сээтэгнээрэй.

8. Яарах хэрэггүй

Бүсгүйтэй харилцаагаа сэргээх гэж хэт яарах хэрэггүй. Эхлээд зүгээр л харилцааг сэргээ. Шууд сексийн талаар бодох хэрэггүй, бүр үнсэх гэж ч бүү яар. Бүхнийг цаг хугацаанд нь даатга.

Энэ бүхнийг зөв хэрэгжүүлбэл та хоёрын харилцаа эргэн сэргэх боломжтой. Харин хэрэв үгүй бол магадгүй энэ нь илүү дээр ч байж мэднэ.

Google search engine