Байгальд алхах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай

0
97

Зөвхөн витамин амин дэм, спортоор хичээллэх нь эрүүл мэндийг сайжруулдаг ганц зүйл биш юм. Байгаль, цэвэр агаар нь өөрийгөө сайн мэдрэхэд чухал нөлөөтэй.

Испанийн эрдэмтэд байгальд байнга алхдаг хүмүүс бусадтай харьцуулахад сэтгэлзүйн асуудалд бага өртдөг гэж үзэж байна. Ажилдаа явж, гэртээ буцахдаа ч цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин явдаг хүмүүст эерэг нөлөө ажиглагддаг аж.

Энэхүү мэдээллийг олж авахын тулд Европын 3600 сайн дурын оролцогчидтой туршилт явуулсан бөгөөд тэд сэтгэцийн байдал тодорхойлох асуулга бөглөсөн байна. Ажлын өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин алхдаг оролцогчдын дүн сайн гарсан бөгөөд дугуйгаар мөн явсан хүмүүсийн дүн ч мөн адил эерэг байсан байна.

Мэргэжилтнүүд байгалийн сайхан жишээлбэл, усан сан, байгалийн үзэмж, анхилуун үнэрт мод зэрэг нь сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг гэж үздэг.

Урьд өмнө хийгдсэн судалгаагаар хотын оршин суугчдад гудамжаар бус цэцэрлэгт хүрээлэнгээр алхах нь эрүүл мэндэд илүү ач тустай болохыг баталсан. Ялангуяа Скандинав маягийн алхалт нь зүрх судасны тогтолцоог бэхжүүлэхэд тустай бөгөөд манай улсад ч идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүсийн дунд түгээмэл болжээ.

Хэрэв хотоос гарч байгальд тогтмол байх боломжгүй бол ядаж өглөө оройдоо цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр эерэг өөрчлөлт удахгүй мэдрэгдэх болно.

Google search engine