Бидний идсэн хоол, уусан ундаа, архи, хэрэглэсэн эмүүд бидний биед ороход элгэнд бүрэн боловсруулалт, хоргүйжүүлэлт хийгддэг. Тиймээс ямар нэгэн баяр, тэмдэглэлт үйл явдлын дараа сульдах, ядрах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ нь таны элэг хэт ачаалалтай байгааг илтгэж байна гэсэн үг.
Бидний элэг амин чухал үйл ажиллагаагаараа зүрх, тархинаас дутахгүй. Биеийн маань бүхэл бүтэн “лаборатор” гэж нэрлэгдэх элэг нь бидний амьдралыг хангах бодисын солилцоог хариуцдаг. Элэг цусыг хорт бодис болон хүнд металлаас цэвэршүүлж, бие махбодийг хоргүйжүүлдэг үүрэгтэй.
Бидний идсэн бүх хүнс, уусан ундаа, хэрэглэсэн эм (мөн амьсгалаар орж ирсэн хорт бодис) бүгд бидний бие организмд ороход эхлээд элгэнд бүрэн боловсруулалт хийгдэж, хоргүйжүүлэгддэг байна. Энэ процесс явагдсаны дараа элэгний судсаар дамжин цэвэршсэн цус нийт цусны эргэлтэд орж, зүрх, тархи, уушиг болон биеийн бүх эсэд хүрдэг. Тиймээс ямар нэгэн баяр, тэмдэглэлт үйл явдлын дараа сульдах, ядрах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ нь таны элэг хэт ачаалалтай байгааг илтгэж байна гэсэн үг.
Тиймээс таны элэг өөрийгөө цэвэрлэж, хэвийн ажиллахад тустай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь нэн чухал юм.
Бид таны элэг болон таны бие организмыг цэвэрлэж, эрүүл байлгах бүтээгдэхүүний жагсаалтыг санал болгож байна:
Оливын тос
Энэхүү алдартай тос нь бие организмд ашигтай сайн үүрэг гүйцэтгэдэгээрээ хэдийнээ батлагдсан. Оливын тос нь элэгний сайн эмч юм. Энэ нь бие организмыг бохирдуулагч хорт бодисыг шингээдэг липидийн үндэс суурь бөгөөд элгэнд маш их хэрэгтэй хэд хэдэн үүргийг гүйцэтгэдэг. Эмч нар өглөө бүр 1-2 хоолны халбага оливын тосыг лимоны хэдэн дусал шүүсийг нэмэн ууж байхыг зөвлөж байна. Энэхүү хольц нь цөсний ялгаралтыг дэмжиж, улмаар хоол боловсруулах замын бүх үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд элэгний үйл ажиллагааг хөнгөнөөр, зөөлнөөр цэвэрлэгдэх процесс юм.
Мөн оливын тос нь бусад ашигтай шинж чанаруудтай: холестерины хэмжээг бууруулж, судасны хананд үүсэх товруунаас цэвэрлэж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Ногоон цай
Ногоон цайг тогтмол уух нь элэг, гэдэс, ходоод гэсэн бүх дотоод эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Энэхүү цай нь хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгож, цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг.
Ногоон цай нь катехины нэгдлээр баялаг. Катехин нь бидний биеийг хүнд өвчин тусахаас хамгаалдаг антиоксидант юм.
Сармис
Сармис нь антиоксидантын үйлчилгээг нэмэгдүүлдэг селенээр баялаг байдаг. Сармисыг хэрэглэснээр бие организм цэвэрлэгдэн, хоргүйжүүлэгдэж байдаг.
Сармисанд агуулагддаг аргинин амин хүчил нь элгийг хэвийн үйл ажиллагаатай болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Аргинин нь цусны судсыг сулруулахад тусалдаг бөгөөд энэ нь зүрх судасны системд эерэгээр нөлөөлдөг.
Үүнээс гадна сармисанд B6, C витаминууд баялаг. Витамин B6 нь үрэвслийн эсрэг маш сайн үйлчилгээтэй байдаг бол витамин С нь организмын эсийн исэлдэлт болон гэмтлээс хамгаалдаг. Цөсний эмчилгээнд сармисны ханд ордог бөгөөд сармисны ханд нь хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг. Тиймээс сармисыг хоолны төрөл бүрийн амтлагчаар нэмдэг нь гайхах зүйл биш юм.
Ногоон өнгийн хүнсний ногоо
Өдөр дутмын хоол хүнсэндээ ногоон өнгийн хүнсний ногоонуудыг тогтмол хэрэглэж байхыг хоолны мэргэжилтнүүд зөвлөдөг. Судалгаагаар эдгээр ногоонуудыг хэрэглэснээр элгийг хамгаалж, хортой металл болон нитратыг саармагжуулдаг болох нь нотлогдсон байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар рукола, бууцай, брокколи, цэцэгт байцаа болон брюссель байцаа нь маш сайн холеретик бодис бөгөөд хорт бодисыг биеэс зайлуулдаг нь тогтоогдсон.
Хушга
Хушга нь сармистай адил аргинин амин хүчлээр баялаг юм. Мөн хушганд элэгний өвчнийг урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг глутатион их хэмжээгээр агуулагддаг байна. Хушганд элэгний эргэн тойронд байдаг элгийг хамгаалах эсийн мембран бий болгоход шаардлагатай омега-3 тосны хүчлүүд олон байдаг. Эдгээр бүх ашигтай бодисууд нь биеэс хорт бодисыг зайлуулахад тусалдаг.
Авокадо
Энэхүү жимс нь глутатион, С, Е, К витаминуудаар баялаг бөгөөд эдгээр нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, элэгний эсийг гэмтлээс хамгаалах антиоксидант үйлчилгээтэй. Мөн авокадод агуулсан ханаагүй өөх тос нь холестерины түвшинг зохицуулдаг.
Бэрсүүт жүрж
Энэ цитрусын бүлгийн жимс нь С витаминаар маш баялаг. Хүний биед шаардлагатай С витаминаас гадна хүний элгэнд байгалийн жамаар үүсдэг олон үйл явцад идэвхтэй оролцдог глутатион агуулдаг. Глутатион нь хүний биед шаардлагатай химийн бодисууд болон уургуудыг үйлдвэрлэхэд тусалдаг. Мөн энэ нь дархлааны системийг бэхжүүлж, элэгний хоргүйжүүлэх ферментүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлдэг байна.
Алим
Шинэхэн шүүслэг алим нь амттай төдийгүй маш ашигтай байдаг. Алим нь хүний биед шаардлагатай олон төрлийн витамин, эрдэс бодис, органик хүчлүүдийг агуулдаг. Элгэнд ашиг тусын тухайд гэвэл мэдээж асар их. Алиманд агуулагдах пектин нь биеийг цэвэрлэх, хоол боловсруулах замаас хорт бодисыг зайлуулахад чухал үүрэгтэй. Өдөрт нэг алим идэхэд л элгэнд сайн хамгаалалт болж, цөсний хүүдийд чулуу үүсэхээс сэргийлдэг байна.
Лимон ба лайм
Эдгээр цитрусын бүлгийн жимс нь их хэмжээний С витаминаар баялаг гэдгийг бид бүхэн мэддэг. Энэхүү витамин нь хорт бодисуудыг усанд хурдан, амархан уусдаг нэгдэл болгон хувирган биеэс гаргахад тусалдаг. Дээр дурдсанчлан өдөрт 1-2 хоолны халбага оливийн тостой шинэхэн шахсан лимон эсвэл лаймын шүүс хослуулан хэрэглэх нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
Турмерик
Энэхүү амтлагчийн найрлагад байдаг куркумин нь хүчтэй антиоксидант бөгөөд биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг ба мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү амтлагч нь цөсний урсгалыг хурдасгах, элэгний эсийг нөхөн сэргээх, элгийг цэвэрлэгч маш сайн бүтээгдэхүүн юм. Эдгээрээс гадна турмерикийг хоолонд хэрэглэснээр хоолны амт, өнгийг сайжруулдаг.