Бэлгийн амьдралтай холбоотой асуудлууд ихэнх эрчүүдийн хувьд эмзэг бөгөөд санаа зовоосон асуудал байдаг. Эрдэмтэд бэлгийн харилцааны хамаарал, ач холбогдлыг судлан үзсэний үндсэн дээр хэрхэн сайжруулах боломжтой болохыг олж мэдсэн байна.
Энэ нь таныг гайхшруулахгүй байж болох ч спорт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг дахин нотолсон.
АНУ-ын шинжлэх ухааны нийгэмлэгийнхэн зарим төрлийн спорт нь сексийн амьдралд эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа румба, танго, сальса зэрэг бүжиглэлтүүд нь маш сайн нөлөө үзүүлдэг ба мөн пилатес, йогийн дасгалууд нь биеийн дотор хэсгийн булчинг сайжруулдаг тул үр дүнтэй байдаг.
Бас гүйлт хийх нь сексийн үйл ажиллагаанд сайн үр дүнтэй бөгөөд энэ нь биеийн ерөнхий цусны эргэлт, сексийн чанар, тоог сайжруулдаг байна.
Мөн түүнчлэн эрчүүддээ усанд сэлэлт хийхийг эрдэмтэд зөвлөж байна. Учир нь усанд сэлснээр либидо /бэлгийн энерги/ болон шодойг босгох чадварыг сайжруулдаг.
Судалгааны үр дүнгээс үзэхэд олон тохиолдолд сексийг өдөөх эмчилгээ, сексологичдод хандахгүйгээр өөрийн хүчин чармайлтаар сайжруулах боломжтой гэдгийг харуулсан байна.
Бие организм нь хоорондоо уялдаа холбоотой систем юм. Заримдаа нэг зүйлийг сайжруулахын тулд өөр нэг зүйлийг засах хэрэгтэй болдог.