Дээс тоглож биеийн жингээ хасах нь

0
2486

Дээсний кардио бол алдартай тамирчдын хийдэг батлагдсан дасгал юм. Хэрэв та уг дасгалыг ухаалгаар хийх юм бол 7 хоногт 1 кг хүртэл жин хасах боломжтой.

Кардио дасгалууд нь жингээ хурдан бөгөөд үр дүнтэй хасахад тусалдаг дасгал гэдгийг та бүхэн мэдэх билээ. Харин дээсний кардио бол жингээ хасахад хамгийн үр дүнтэй, найдвартай арга гэдгийг фитнесийн эмч, дасгалжуулагчид зөвлөж байна.

Дээсний кардио бол алдартай тамирчдын хийдэг батлагдсан дасгал юм. Дээс тоглон дээш үсрэх нь биеийн бүх булчинг ачаалуулахаас гадна тэсвэр тэвчээр нэмэгдүүлэх, авхаалж самбааг сайжруулах, мөн уушги, зүрхэнд тустай байдаг байна.

Богино хугацаанд ч гэсэн дээс тоглоход хангалттай хэмжээний өөх тосыг шатаадаг. 1 минутад та дунджаар 10 калори шатаах бөгөөд илүү үр дүнд хүрэх бол хугацаагаа уртасгах илүү их энерги зарцуулан их калори шатаах боломжтой. Энэ нь таны нас, бодисын солилцоо, хоол хүнснээс авсан калорийн тоо зэрэг нь бас чухал юм.

Та 7 хоногт 1 кг жин хасахын тулд өдөрт дор хаяж 20 минут дээсний кардио дасгал хийх буюу 3500 калори шатаах хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ анхаарч хоолоо багасган калорын алдагдлыг бий болго.

Зөв хооллолт, тогтмол эрчимтэй дээсний кардио дасгалыг хослуулан хэрэглэснээр жингээ хурдан хасахад тусалдгийг фитнесийн эмч, дасгалжуулагчид зөвлөж байна. Зөвхөн зөв хооллох эсвэл дээсний кардио дасгал хийснээр жингээ хасахад хангалттай үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаараарай.

Та өөрийн өдөр тутмын дасгалууддаа дээсний кардио дасгалыг оруулдаг уу?