Ус уух нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг

0
1224

Аливаа оюун ухаан сорьсон даалгавар гүйцэтгэхийн өмнө хагас литр цэвэр ус уух нь тархины үйл ажиллагааг 14 хувиар илүү хурдан ажиллуулдаг.

Зүүн Лондоны их сургуулийн эрдэмтдийн шинжилгээ судалгааны үр дүнд оюун ухаан сорьсон даалгавар гүйцэтгэхийн өмнө хагас литр цэвэр ус уудаг хүмүүсийн тархи ус уудаггүй хүмүүсийн тархинаас 14 хувиар илүү ажилладгийг тогтоожээ.

Дээрх эрдэмтдийн үзэж байгаагаар ус уух нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг төдийгүй амны цангаагаа тайлахын тулд ус уусан хүмүүсийн тархины ажиллагаа тэр дороо хурдтай ажиллаж байгаа нь ажиглагдсан байна. Цангах нь хүний бие организм болон тархины ажиллагаа буурч анхаарал төвлөрөлт алдагддаг нь нотлогдсон гэж судалгааны ахлах эрдэмтэн Каролин Эдмондс хэлжээ. Хүний уураг тархины 80 хувь уснаас бүрддэг тул усыг зөв тохирсон хэмжээгээр ууж байх хэрэгтэй гэж нэмж хэлжээ.

Энэхүү судалгааг оюуны хөдөлмөр эрхэлдэг буюу оффисын ажилтнуудын дунд хийж үр дүнг нотолжээ.

Зуны халуунд хүмүүсийн хөлсөөр биеийн шингэн ихээр алдагдаг тул усыг хангалттай хэмжээгээр авч оюуны бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

Google search engine