Таны амьдралыг өөрчлөх шилдэг 10 зуршил

0
769

Та дараах 10 зуршлыг өдөр тутмын амьдралдаа оруулаарай. Ингэснээр таны амьдрал хэрхэн сайжирч, өөрчлөгдөхийг та анзаарах болно. Хэдийгээр эдгээр зүйлсийг зуршил болгоход цаг хугацаа их ордог, хялбар биш боловч та заавал өдөр тутмын амьдралдаа оруулахыг хичээгээрэй.

За тэгээд ямар зүйлсийг амьдралдаа оруулж сайн зуршил болгох бэ?

1. Өглөө ус уу

Шөнө унтаж байхад хүний биеийн ус багасдаг тул өглөө сэрээд нөхөх шаардлагатай болдог байна. Ус ууснаар сэтгэл зүйн байдалд, бодисын солилцоо мөн арьсанд сайн нөлөө үзүүлнэ. Ус уусны дараа та тэр даруй илүү эрч хүчийг мэдрэх болно. Өглөөний хоолны өмнө хоосон ходоод дээр хэт хүйтэн биш, цэвэр ус уу. Жаахан амт оруулахын тулд бага зэрэг нимбэгний шүүс нэмж болно.

2. Бясалгал хий

Бясалгал нь таныг эв нэгдэлтэй, тайван байдалд хүрч, сэтгэлийн тодорхой байдлыг мэдрэх, мөн өвдөлтийг намдаахад тусалдаг. Бясалгалыг хийснээр стресс, сэтгэл мэдрэлийн түгшүүртэй байдалтай тэмцэх хэрэгсэл болгон ашиглахад маш тустай байдаг.

Өдөр бүр дор хаяж 10 минут бясалгахыг зөвлөж байна. Гэхдээ эхний удаа шууд нөлөө үзүүлнэ гэж найдаж болохгүй. Бясалгал хийхийн тулд та эхлээд суралцаж, дадлага хийх шаардлагатай тул мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй.

3. Алхах

Хэрэв тааламжтай цаг агаартай байвал та цэвэр агаарт алхаарай. Нарны гэрэл, цэвэр агаар нь танд сайнаар нөлөөлж, таны сэтгэл мэдрэлийг тайвшруулдаг. Та цэцэрлэгт хүрээлэнгээр хурдтай алхавал таны зүрхний цохилт түргэсч зарим тохиолдолд бүтэн дасгал хийсэн юм шиг болно. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн дор хаяж 150 минут дунд зэргийн хүчээр биеийн тамирын дасгал хийж байх эсвэл долоо хоногт дорж хаяж 75 минутын эрчимтэй дасгал хийх шаардлагатай гэж үздэг. Тиймээс боломжтой бол та илүү их алхаж, зүрхний цохилт тань хэрхэн өөрчлөгдөж байгааг хянахыг хичээх хэрэгтэй.

4. Спортоор хичээллэх

Спорт бол таныг үзэсгэлэнтэй сайхан биетэй болгох төдийгүй мөн урт наслуулна. Спортоор хичээллэхгүй байх, мөн ялангуяа нас ахих тусам таны булчингийн масс, хүч чадал, уян хатан чанар алдагддаг. Илүү идэвхтэй, олон талт байх тусмаа илүү сайн байдаг.

Жишээлбэл, алхах нь зүрх судасны ачааллыг гүйцэтгэдэг. Үүнээс гадна зааланд биеийн хүчний дасгал хийх эсвэл йогоор хичээллэж болно. Өнөө үед маш олон төрлийн спортоор хичээллэх боломжтой бөгөөд түүнд тохирсон олон техник төхөөрөмж байдаг болсон. Мөн хувийн дасгалжуулагч авч болно, эсвэл грүппээр, гэртээ youtube сувгаар өөрт тохирох видео хичээл үзэж болох боломжтой.

5. Ногоон өнгийн ногоо идээрэй

Магадгүй та багаасаа ногоон өнгөтэй ногоог идэх нь их эмзэг санагддаг байсан байж болох юм. Эсвэл та тэдгээр ногоог өдөр бүр идэх хэрэгтэй гэж бодож байгаагүй байх. Гэсэн хэдий ч шинжлэх ухаанаар хүний бие махбодь нь ногоон өнгийн ногооноос илүү их шим тэжээл авдагийг тогтоожээ. Тиймээс тэдгээрийг тогтмол идэх нь маш чухал юм. Танд хамгийн их таалагддаг хоол (салат, гоймон, жигнэх, гэх мэт) хийх аргыг олоорой. Тиймээс та шинэ амтыг турших маягаар, эрүүл мэндээ сайжруулж болно.

6. Жимсэнд дурла

Жимс нь дан ганц амттангаас илүү бүх төрлийн ашигтай зүйлсийг агуулсан байдаг. Бидний биед тодорхой витамин, эрдэс бодис зайлшгүй шаардлагатай байдаг. Тэдгээр эрдэс бодисуудыг нөхөхийн тулд өдөрт дор хаяж хоёр удаа жимс идэхийг хичээ. Гэхдээ та хичнээн дуртай байсан ч гэсэн нэг төрлийн жимсийг битгий байнга ид. Олон төрлийн жимсийг хольж идэх нь чухал, учир нь жимс болгон өөр өөр эрдэс баялагыг өөртөө агуулсан байдаг.

7. Хөгжим сонс

Хэцүү өдрийн төгсгөлд инээдтэй видео биш харин байгалийн дуу чимээ орсон тайвшруулах хөгжим, эсвэл сонгодог хөгжим сонс. Дээрх хөгжмүүдийг сонсож байхдаа ном унших, бодох, ямар нэгэн бүтээлч ажил хийх, гэр ахуйн ажилд оролцоход таныг маш таатай болгодог. Мөн үүнтэй төстэй хөгжим нь таныг унтахад туслана.

8. Шинэ зүйл сур, мэд

Маш сонирхолтой, харилцааны мундаг мэргэжилтэн хэвээр үлдэе гэвэл өөрийнхөө тархийг байнга өөрт хэрэгтэй, шинэ, зөв мэдээллээр тэжээж байх хэрэгтэй. Өнөөдөр ном, блог, подкаст, боловсролын програм, видео, тогтмол хэвлэл, лекц, вэбинар гэх мэт олон тооны эх сурвалжуудаас өөрт хэрэгтэй мэдлэгийг чөлөөтэй олж авах, татах боломжийг өгч байна. Энэ нь бүүр үнэгүй гээд боддоо. Гэхдээ эдгээр мэдээлэл нь үнэ цэнэтэй, чамд юм бодогдуулахаар байх ёстойг битий мартаарай.

9. Хайртай хүмүүстээ анхаарлаа хандуулаарай

Та олон жилийн турш хөрш айлынхаа хүмүүс, хамт олон, найз нөхөдтэйгээ харьцаж байсаан гээд төвөггүйхэн хэлэх байх. Гэхдээ нэг гол зүйлийг ойлгох хэрэгтэй, харилцааны чанарт хамгийн гол утга учир оршиж байгаа юм. Өглөө босоод хайртай хүндээ ойр зуурын хэдэн үг хэлэх, хамт ажилладаг хүмүүстэй лифтэнд тааралдаад цаг агаарын талаар ярилцах эсвэл мессенжерээр дүүдээ эможи илгээх зэрэг нь хангалттай биш юм. Таны хувьд маш үнэ цэнэтэй, хайртай хүмүүстэйгээ цагийг илүү өнгөрөөх хэрэгтэй бөгөөд үүнийгээ илүү чанартай хийх хэрэгтэй: илүү удаан чатлах, алхах, тоглоом тоглох, инээх, туршлага хуваалцах, зөвлөгөө авах. Маш ойр дотно, удаан харилцаа холбоо нь бидний сэтгэлзүйн эрүүл мэндийг илүү бат бөх болгодог бөгөөд энэ нь бие махбодийн эрүүл мэндээс хамаагүй чухал зүйл юм.

10. Унтахаасаа өмнө утсаа хойш нь тавь

Ухаалаг гар утас нь маш их цаг хугацаа шаарддаг тул таныг унтахаас сэргийлдэг. Та гар утсаараа оролдох үед таны тархи идэвхтэй ажиллаж, сэтгэлийн хөдлөлийг мэдэрдэг ба жишээ нь унших үед бүр илүү юм.

Мөн гар утасны гэрэл нь нойрны даавар болох мелатониныг үгүй хийдэг. Тиймээс та гар утсаа унтраасан, хол байлгасан үед л уг даавар ажиллаж эхлэх тул нойр хүрэхэд нэлээд хугацаа шаардагдана. Тиймээс унтахаас дор хаяж нэг цагийн өмнө гар утсаа унтраах, холдуулах нь зүйтэй.

Эдгээр зүйлсийг зуршил болгосноор таныг богино хугацаанд илүү эрүүл, тайван, аз жаргалтай болгож чадах гол жагсаалт юм.

Гэсэн ч зуршил нэг өдрийн дотор үүсдэггүй. Таны өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоход тодорхой цаг хугацааг шаардагдана.

Энэ хугацаанд өөртөө хэт хатуу хандахгүй байх нь чухал юм.

Өөрийгөө заавал хийх ёстой гэсэн дарамтаар хүчлэж шинэ зуршлыг бий болгох нь дэмий. Тиймээс тодорхой хуваарийн дагуу өдөр бүр ядаж долоо хоногт нэг удаа хийж байхаар эхэлж, аажмаар ихэсгэж үзээрэй.

Google search engine