Хүмүүсийг өөртөө хэрхэн татаж сурах вэ?

0
839

Хүмүүсийг өөртөө татах чадвартай төрсөн хүмүүс байдаг ба энэ эргэн тойрныхоо хүмүүсийг соронзон мэт өөртөө татаж, нөлөөлж чаддаг. Энэ увидас нь тэр болгон хүн бүрт заяадаггүй.

Бид амьдралдаа хол баймаар санагддаг хүмүүстэй учирч байдаг л биз дээ. Хүмүүсийг өөртөө татах чадалтай хүмүүс эргэн тойрныгоо нойрсуулж байгаа юм шиг нөлөөлж чаддаг. Ийм чадварыг байгаль хүн бүрт заяадаггүй, гэхдээ хэд хэдэн зөвлөмжийг даган хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлж болно.

Өөртөө хүмүүсийг татахын тулд юу хийх ёстой вэ?

“Эрүүл саруул”-р өөртөө итгэлтэй, өөрийнхөө хүч чадалд итгэлтэй байх нь хүнийг соронз мэт татах хувь хүний гол шалгуурын нэг юм. Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн эргэн тойрны хүмүүсийг өөртөө итгүүлж чаддаг. Өөртөө эерэг зүйлсийг хуримтлуулснаар өөрийгөө дээгүүр үнэлэхэд сургадаг. Жишээ нь өдөр бүр өөрийнхөө ололт амжилтыг бичих (эмээд зам гарахад нь тусалсан, компаний захирал болсон г.м). Биеийн хүчний дасгал хийж биеэ сайхан хөгжүүлснээр өөтрөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн өөрийнхөө стилл имидж дээр өөрчлөлт хийж болно. (Үс засалт, хувцаслалт, сахлаа ургуулах эсвэл хусах гм.)

Итгэлцэлийг хөгжүүлэх

“Дасах урлаг” нь өөрийнхөө бусдад хүндэтгэгдэх байдал (харизмыг) хөгжүүлэхэд хүмүүстэй харилцах харилцаа маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө харилцаж байгаа хүнийг “чиний бүх анхаарал түүн дээр төвлөрсөн” гэдэгт бүрэн итгүүлж чадах явдал гэсэн үг юм.

Чиний хажууд байхдаа өөртөө итгэлтэй байх мэдрэмжийг төрүүлдэг байх хэрэгтэй. Жинхэнэ бодит харизм нь дэлхий ертөнцийн гадна тал руу хандсан, хувь хүний өөрийнх нь дотор оршиж байдаг. Хэн нэгэн таныг сонсоод ойлгож байвал таньд сайхан санагддаг биз дээ. Маш сайн харилцагч байх нь хүмүүсийг захирах нэг том хэлбэр юм.

Харилцаж сурах

Сайн харилцагч бол дандаа мэдрэмжтэй байдаг, бусдыг эвгүй байдалд оруулахгүй, хошин шогийн мэдрэмжтэй ба тухайн үед нь таарсан ишлэл үг ашиглаж чаддаг. Алдартай хүмүүс болон уран илтгэгч нарын номыг уншихад илүүдэх зүйл байхгүй. Туршлагаас харахад эдгээр хүмүүсийн ярьсан зүйлс нь хамтран яригчтай чинь ярих сэдэв олоход тань туслах болно.

Хамгийн сайн борлуулалттай “Эхлээд үгүй гэж хэл” болон “Үгүй. Харилцан яриаг санаачлагадаа авах хамгийн сайн стратеги” номуудын зохиолч нь ярианыхаа хүссэн үр дүнд хүрэхийн тулд зөв асуулт асуух нь ямар чухал болохыг онцлон хэлсэн байдаг. Тийм учраас байнга асуух боломжтой хэдэн асуулт бэлэн байлгаж байх хэрэгтэй.

Нүдээрээ холбоо тогтоох

Харцныхаа хүчийг дутуу үнэлж болохгүй шүү. Америкийн философич, яруу найрагч хэлэхдээ: “Харцаараа хүнийг зэвсгээр онилж байгаа юм шиг харж болно, харцаараа хүнийг гомдоож ч болно, бас нинжин сэтгэлээр гэрэлтэж ч хүнийг баяр баясгаланд умбуулж зүрхийг нь бүжиглүүлж ч болно” Үнэхээр ч тийм шүү нэг нүдний харцнаас шууд л эвгүй болж байсан үед танд тохиолдож л байсан биз дээ. Харизмтай хүмүүс өөртөө итгэлтэй, эерэг тод харцтай байдаг. Ийм арга ч үнэхээр ажилладаг шүү.

Сэтгэл хөдлөлөө биеийн хэлэмжээр илэрхийлэх

Дохио зангаа, нүүрний миник илэрхийлэл, инээмсэглэл, амьд байдал – зэрэг нь анхаарал татаж, хүмүүсийг татдаг. Бас нэг арга нь толгойгоо дохих энэ нь нөгөө хүнээ сонсох, түүнийг дэмжиж байгааг илэрхийлдэг. Гол нь хуурамч, тоглож байгаа гэж харагдуулахаар хэтрүүлж болохгүй.

Иймэрхүү энгийн зөвлөгөө нь хүмүүсийг өөртөө татахад нөлөөлдөг. Мэдээж яг өөрийн дотоод сэтгэл зүрхгүйгээр тийм болно гэдэг бол худлаа зүйл. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцож, ном уншиж, амжилттай хүмүүсийн намтар уншиж, гадаад хэл сурч, хошин шогийн мэдрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй.

Google search engine