Ер нь эмэгтэйчүүд үүнийг ойлгохдоо өөрийгөө эр хүнд бүрэн зориулж хариуд нь эр хүнийг мөн өөрт нь өөрийгөө бүрэн зориулах явдал гэж үздэг.
«Эр хүнийг өөрчлөх» гэдэг нь эмэгтэйчүүдийн хэлээр бол дуртай бүхнээс нь татгалзуулахын тулд түүний хүсэл сонирхолыг хязгаарлаж өөрийнхөөрөө засаж янзлахыг хэлдэг. Тэд эрэгтэйчүүдийн найз нөхөддөө, хобби сонирхолдоо, амралт чөлөөт цагтаа гаргадаг цаг хугацааг зөвхөн хайртай бүсгүйдээ зарцуулах ёстой гэж боддог. Ийнхүү эр хүний амьдрал хязгаарлагдмал байдалд орох нь түүнийг зөвхөн бүсгүйнхээ хүслийг биелүүлэгч өрөвдөлтэй амьтан болгож орхидог. Иймэрхүү учир утгагүй тулаанаас болж ядаргаанд орох юмуу архинд орох явдал ч гарч байдаг. Ийм зүйл танд тохиолдох шаардлагатай юу?
Мэдээж бие даасан хүчирхэг эр хүн бол иймэрхүү явдлаас зайлхийх нь ойлгомжтой гэхдээ эрчүүд болгон тийм байж чаддагүй нь харамсалтай. Үнэхээр эр хүнийг хайрлаж байгаа эмэгтэй бол харилцаагаа дарангуйлал дээр тогтоох бус харин эрэгтэйнхээ амьдралд өөрийгөө нийцүүлж, урт хугацааны турш түүнтэй нэг бодолтой сайн хамтрагч нь байхыг хичээдэг. Энэ нь эрэгтэйдээ таалагдах гэж жүжиглэх биш харин амжилттайгаар эрх тэгш бие биенээ хүндэтгэсэн харилцааг бий болгох явдал юм.
Хайрыг чухалчилдаг эмэгтэй, дарангуйлал дээр анхаарлаа хандуулдаг эмэгтэйн ялгааг хэрхэн мэдэх вэ?
Жирэмсний сорил шиг үүнийг шалгах тест эмийн санд зардаггүй нь даанч харамсалтай юм. Гэхдээ өөрийн туршлага болон саруул ухаандаа түшиглэн энэ ялгааг олж харж болох юм. Тэд иймэрхүү харилцаагаа янз бүрийн байдлаар илэрхийлдэгийг мөн анхаарах хэрэгтэй.
Зүгээр хамтрагчийн хувиар түүнээс ямар нэг зүйл хүсэж гаргаж байгаа хариу үйлдэлийг нь ажиглаж байгаарай. Эмэгтэй хүн иймэрхүү байх ёстой гэсэн эдгээр санааг тойруугаар хэлээд үз:
1. Эмэгтэй хүн юунаас ч цааргалдаггүй сайн амраг байх ёстой,
2. Эмэгтэй хүн биеэ сайхан авч явдаг хамтрагчаа хүндэлдэг байх ёстой,
3. Эрүүл, амттай хоол хийж чаддаг байх хэрэгтэй,
4. Дуулгавартай эелдэг байх ёстой,
5. Эр хүнтэй ямар нэгэн сэдвээр ярилцахад тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой,
6. Ажилсаг, эрүүл чийрэг байх ёстой,
7. Үнэнч итгэмжтэй байх хэрэгтэй,
8. Хүч хэрэглэх хэмжээнд хүртэл асуудлыг хүндрүүлдэггүй байх,
9. Үр хүүхдээ хайрлаж халамжлах үүрэгтэй,
10. Эр хүнийг хайрлаж чаддаг байх,
11.Өрхийн зардлаа зөв зохицуулж чаддаг байх,
12. Өөрөө мөнгө олох чадвартай , мэргэжилтэй байх эсвэл хүүхдээ гурван нас хүртэл нь нөхөртөө баруун гар нь болж туслах ёстой.
Энэ сорилын явцад түлхүүр үг нь «байх ёстой» гэсэн үг болохыг анхаараарай. Эдгээр шаардлагыг эмэгтэй чинь хүлээж авах чадвартай юу гэдгийг олж мэдэх нь хамгийн чухал юм. Харин энэ бүгдийг үргэлж шаардаад байгаарай гэсэн үг хараахан биш юм.
Хайр дээр тулгуурладаг эмэгтэй бол энэ бүхнийг дарамт зовлон гэж хүлээж авахгүй ба учир нь энэ бүгд өөрийнх нь зан араншин, хүмүүжилд нь угаасаа байж байдаг.
Дарангуйлал дээр тулгуурладаг, шимэгч эмэгтэйчүүд бол харин эсрэгээрээ шууд энэ бүхний эсрэг элдэв тайлбар, шалтаг тоочиж эхэлдэг.
Эмэгтэй хүн бол ер нь тэгэх ингэх албагүй гэж яриа нь эхлэнэ:
Эмэгтэй хүн ямар байх нь хамаагүй эрчүүд түүний хүсэл сонирхолыг хүндэлдэг байх нь чухал. Эр хүн л амьдралаа авч явах үүрэгтэй, харин эмэгтэй хүн өөрийнхөө бие эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эр хүн хичээх ёстой. Жинхэнэ эмэгтэй хүн өглөө сэрүүлгээр босох биш харин эрэгтэйнхээ оронд нь авчирч өгсөн кофены үнэрт сэрэх ёстой. Өглөөний ундны дараа секс хийж хувцсаа өмсөөд фитнес клуб руу явж тэндээ хувийн дасгалжуулагтайгаа бэлтгэл хийх, массаж саун спа үйлчилгээ авах, гоо сайхны салонд орох, музей концерт үзвэр үзэх, найз нартайгаа орой хамт нэг газар суух, энэ бүхний эцэст гэртээ ирж дуртай зүйлээ хийх оройн хоолоо идээд секс хийж амрах гэх мэтийн зүйлсийг хүсдэгээ ярина.
Хамгийн том асуудал бол бүсгүйчүүд худлаа яриж дүр эсгэх чадвартай байдаг. Тийм учраас үгэнд нь нэг их итгээд хэрэггүй харин жижиг сажиг ч болов үйлдлүүдийг нь анхаарах хэрэгтэй.
Орчин үеийн материаллаг ертөнцөд хайрыг чухалчилдаг сайн бүсгүйг олох нь мэдээж хэцүү, ховор бас хүн болгонд хүрэлцээгүй гэдэг нь ойлгомтой. Тиймээс та хамтрагч бүсгүйгээ өөрөө хүмүүжүүлэх шаардлага гарч болох юм. Мэдээж үүнийг хийхийн тулд нудрагаа ашиглах шаардлаггүй. Бүсгүй чинь энэ бүхнийг амархан хүлээж авах нь юу л бол цаг хугацаа шаардагдана. Тэгээд ч шимэгчилж амьдрах нь тэдэнд хөдөлмөрлөхөөс хэзээд амар байх нь ойлгомжтой.